x

ФОТО: УИХ-ын дарга Г.Занданшатар хүүхэд, залуучуудад хичээл заалаа

УИХ-ын Г.Занданшатар “Өсвөрийн парламент” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд болон урлаг, спорт зэрэг салбар бүрийг төлөөлсөн залуучуудад “Монгол Улсын Үндсэн хууль” сэдвээр нээлттэй хичээл заалаа.

Ерөнхийлөгчийн 2015 оны Төрийн ёслолын журам батлах тухай 119 дүгээр зарлигт тэгш ой тохиосон жил Монгол Улсын Үндсэн хуулийг тусгай хөтөлбөрөөр тэмдэглэхээр заасан.

Уг зарлигийн дагуу болон Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ийнхүү хүүхэд, залуучуудад нээлттэй хичээл заасан юм.

Үндсэн хуулийн өдөр жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тохиодог бөгөөд энэ өдрийг хэдхэн хоногийн өмнө нийтээр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

УИХ-ын дарга хүрэлцэн ирсэн хүүхэд, залуучуудад Үндсэн хуулийн 30 жилийн ойн мэнд хүргээд, “Ковид” цар тахлаас шалтгаалан цомхон хүрээнд хичээл зааж буйгаа дурдлаа.

Үндсэн хуулийн мэдлэг олгох, ач холбогдлыг нь нийтээрээ мэдэж, сахин мөрдөх нь ямар чухал ач холбогдолтойг нийт ард иргэд, тэр дундаа хүүхэд, залууст таниулах, түгээн дэлгэрүүлэхийг зорьж буйгаа тэмдэглэсэн юм.

Дэлхийн улс орнуудын Үндсэн хуулийн талаарх зарим сонирхолтой баримтаар хичээлээ эхлэв. Дэлхийн анхны бичмэл Үндсэн хууль 1787 онд батлагдсан АНУ-ын Үндсэн хууль бөгөөд уг хуулийг таван минутад багтаан уншиж болохоор бол Энэтхэгийн Үндсэн хууль дэлхийн хамгийн дэлгэрэнгүй Үндсэн хууль бөгөөд 500 удаа нэмэлт, өөрчлөлт оржээ.

Дэлхийн улс орнуудын Үндсэн хуулиуд адилхан биш шиг Монгол Улсын Үндсэн хууль ч өөрийн гэсэн онцлогтой, хууль Үндсэн хууль болохыг сонирхууллаа.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулиуд бичигдэж ирсэн түүх, хууль бүрийн онцлог, мөн чанарын талаар ярьж, хичээлийнхээ гол агуулгыг 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан ардчилсан шинэ Үндсэн хуульд чиглүүлсэн.

Хичээлийнхээ үеэр Mon-nom аппликэйшнд Монгол Улсын Үндсэн хуулийг сонсох хувилбараар оруулсныг дурдаад Үндсэн хуулиа технологийн дэвшил ашиглан танин мэдэх боломжтойг мөн тэмдэглэв.

Хичээл төгсгөл хэсэгт хүүхдүүд болон залуучууд УИХ-ын даргаас асуулт асуун, хариулт авч, санал бодлоо хуваалцжээ.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 20 цаг 51 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 22 цаг 34 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 22 цаг 43 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 22 цаг 57 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 23 цаг 7 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 23 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 23 цаг 17 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 23 цаг 21 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top