x

“Монгол Улсын Үндсэн хууль ба С.Зориг” нийтлэлийн уралдааныг зарлалаа

УИХ-ын дарга Г.Занданшатар Нэгдүгээр сарын 21-ний өдөр “Монгол Улсын Үндсэн хууль” сэдвээр хүүхэд, залуусын төлөөлөлд нээлттэй хичээл заалаа. Энэ үеэр ардчилсан Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэж буй хүрээнд Үндсэн хуулийг хэлэлцэн, батлахад хамгийн хүчтэй цөөнхийн дуу хоолой болж, парламентын ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэх, хүний эрхийг дээдэлсэн ардчилсан Үндсэн хууль батлахад хамгийн үнэтэй хувь нэмэр оруулсан Санжаасүрэнгийн Зоригийн гэгээн дурсгалыг хүндэтгэн Улсын Их Хурлын Тамгын газар, “Зориг сан” хамтарч “Монгол Улсын Үндсэн хууль ба С.Зориг” нийтлэлийн уралдааныг хүүхэд, залуусын дунд зарлаж буйг мэдээллээ.

Тэрээр амьд сэрүүн байсан бол ирэх Дөрөвдүгээр сарын 20-нд 60 нас хүрэх байв. Түүний 60 насны ойг нь тохиолдуулаад эрдэм шинжилгээний бага хурал зарлаж буйг Улсын Их Хурлын дарга мөн мэдээлэхийн зэрэгцээ “Үндсэн хуулийг хэлэлцэх үеэр Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгох, парламентын ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг хангах тухай хамгийн жинтэй үгнүүдийг хэлж байсан хүн бол Санжаасүрэнгийн Зориг юм. Үндсэн хуулиа баталж чадах уу, үгүй юу гэдэг гацаанд орсон байх үед “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж агуу үгийг хэлээд, бүх улс төрийн намуудыг зөвшилцөлд уриалан, зөвшилцлийн баримт бичигт гарын үсэг зуруулж, Үндсэн хуулиа батлахад оруулсан хувь нэмрийг нь онцлон дурьдах нь зүйтэй гэж үзсэн. Ардчилсан Үндсэн хуулийг хэлэлцэн, батлахад улс орны өнцөг булан бүрээс сонгогдон оролцсон Ардын Их Хурлын 430 деупатат бий. Ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн депутатууддаа Санжаасүрэнгийн Зоригоор төлөөлүүлэн гүн хүндэтгэл илэрхийлж байна” гэлээ.

Энэ үйл явдалд Санжаасүрэнгийн Зориг агсны ах, “Зориг сан”-гийн тэргүүн С.Баяр оролцож,  ардчилсан Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулан Улсын Их Хурлын Тамгын газар, “Зориг сан” хамтарч зохион байгуулах арга хэмжээний талаар товч мэдээлэл өгөхийн зэрэгцээ С.Зоригийн Монголын ардчилалд, парламентын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үргэлжлүүлэхийн тулд “Зориг сан”-г байгуулсан талаар тэмдэглэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 20 цаг 50 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 22 цаг 33 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 22 цаг 43 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 22 цаг 56 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 23 цаг 6 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 23 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 23 цаг 16 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 23 цаг 20 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top