x

“Нефьтийн үйлдвэр барина” хэмээн хошгоруулахын цаана

Монгол улсын Ерөнхийлөгчийг яагаад “Зэвсэгт хүчний ерөнхий командлагч” гэдэг вэ? Яагаад гэвэл Ерөнхийлөгч нь тайван цагт болон дайны үед зэвсэгт хүчнийг хэрхэн ашиглах үзэл баримтлалыг баталдаг онцгой эрхтэй албан тушаалтан.

Э.Бат-Үүл энэ тухай “Ерөнхийлөгч Х.Баттулга энэ эрхэндээ дулдуйдаад, зэвсэгт хүчнийг төмөр зам, хүнд даацын зам, стратегийн ашигт малтмалыг олборлох үйл ажиллагаа зэрэг стратегийн бүтээн байгуулалтад дайчлах санаатай. Ерөнхийлөгчийн цэргийн "шинэ номлол" хэрэгжвэл  Монгол Улсын зэвсэгт хүчингүй болж, агаарын болон хуурай замын цэрэг устаж, “Буян”-гийн Жагаагийн хүсээд байсан "хөдөлмөрийн колони" болно” гэсэн билээ. Бас,үүнийг нь армийн генералууд (А.Ганбат, хошууч генерал Д.Чимэд-Юндэн, хошууч генерал Я.Пүрэвдорж) даган баясаж, хөөрцөглөж яваа тухай ч цухас дурьдсан.

Эхэндээ ч мэдээж итгээгүй л дээ. Цэргийн албыг гурван жил болгоно, сарын цалинг хоёр сая төгрөгийн цалин өгнө гэхэд хэн итгэх билээ. Дээд боловсролтой инженерийн цалин хоёр сая хүрэхгүй байхад.

Гэвч энэ нь оргүй үг, хоосон хардлага биш байж. Цалин цавуунаасаа илүүтэй зэвсэгт хүчнийг хагалан бутаргах аюул хаалга тогшоод эхэлчиж. Үүнийг Х.Баттулгаас гадна бэлтгэл хурандаа У.Хүрэлсүх бас дэмжиж байгаа юм байна. Газрын гай шүү!!

Саяхан Засгийн газрын 100 хоногийн тайлан дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Импортын хараат байдлаас гарахын тулд нефтийн үйлдвэр байгуулна” гэж амласныг сана. Энэтхэгийн Засгийн газраас амласан нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг энэ ажилд юулэх тухай ч сонсогдоод эхэлсэн. Энэт хэгийн тал танайх төмөр, зам дэд бүтцээ шийдчихвэл хөрөнгө гаргахад бэлэн гэсэн тухай албаны эх сурвалж хэлсэн байна лээ. Харин манайхан энэ ажлыг үндэсний компаниудаараа биш, цэргийн албан хаагчдаар хийлгэх гэнэ. Үүний төлөө Х.Баттулга “Цэргийн албыг гурван жил болгоно” гэж хэлсэн байна. Өмнө нь сайд байхдаа “төмөр зам барина” гээд элсэнд булсан 280 сая ам.долларыг сана. Одоо харин энэ мөнгөө армийн генералуудтай хүч хавсарч энэ хулгайгаа үргэлжлүүлэх нь л дээ.

Яг үнэндээ манайд нефтийн үйлдвэр шаардлагагүй, түүхий эдийн хангалттай нөөц ч байхгүй. Хэрвээ үйлдвэр байгуулбал бид шатахууны импортоор нэг улсаас хараат болсон дээрээ нэрмээд түүхий нефтээс хараат болно гэдгийг олон хүн хэлж байгаа. Гэтэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр яагаад үйлдвэр барина гэж улайраад байна вэ? Барилаа гэхэд яагаад хувийнхныг оруулахгүй, төр өөрөө барина гэж зүтгээд байгааг өөрөөр тайлбарлах арга алга. Үлдсэн ганц саалийн үнээ байсан “Эрдэнэт”-ээ цөлмөж дууссан учраас одоо нефтийн үйлдвэр барих нэрээр бас нэг шинэ “үүц” задлах нь л дээ.

Б.СЭМҮҮН 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фото зураг авах болон тоглоом тоглоход хамгийн шилдэг нь байдаг ухаалаг утаснуудыг нэрлэжээ саяхан УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, түр хороо, ажлын хэсгүүд 18 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 19 мин ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ 20 мин Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе 28 мин М.Анара: Аливаа үндэстэн нэгнээ хайрлаж, хүндэлсэн цагт эв нэгдэлтэй, бат бөх байдаг 47 мин Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 1 цаг 21 мин Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ 1 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 14 цаг 41 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 14 цаг 56 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 15 цаг 15 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top