x

Зэвсэгт хүчний зэвсэг, техник, төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх хууль өргөн барилаа

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Сэргэлэн, Г.Тэмүүлэн, Б.Энх-Амгалан нар өнөөдөр Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Гаалийн тухай хууль нь 2008 онд батлагдсан бөгөөд уг хуулиар Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийх, гаалийн хяналт хэрэгжүүлэх журам, гаалийн бүрдүүлэлтийн горим, нөхцөл, шаардлагыг тогтоох, гаалийн байгууллагын тогтолцоо, гаалийн байгууллага, албан тушаалтны эрх, үүргийг тодорхойлох, тэдгээрийн шийдвэрт иргэнээс гомдол гаргах, түүнийг гаалийн байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Агаарын цэргийн зэвсэглэл, техникийг шинэчлэх, НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх бодлогын хүрээнд гадаад улс орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу буцалтгүй тусламжаар нийлүүлэгдэж буй зэвсэглэл, цэргийн техник, материал хэрэгслийг хүлээн авч байна.

Буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн батлан хамгаалах зориулалтын бараа, материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхтэй холбоотой зөвшөөрлийг авах ажилд олон хоног зарцуулж байгаагаас буцалтгүй тусламжийн бараа, материал (зэвсэг техник, сум, галт хэрэглэл бусад төрлийн ар тал хангалтын материал)-ыг тээвэрлэн ирсэн техник (вагон, онгоц, автомашин) гаалийн хяналтын бүсэд удаан хугацаагаар хүлээлгэнд зогсох, үүнээс шалтгаалж олон тал оролцсон, төлөвлөсөн ажлууд хойшлох, саатах, төлөвлөгдөөгүй зардал гарах, бараа, материалын хадгалалтын горим алдагдах, цаашилбал өөр хоорондоо уялдаа холбоо бүхий төсөл, арга хэмжээний төлөвлөлт цуцлагдах зэрэг хүндрэл үүсдэг.

Үүнээс шалтгаалан Зэвсэгт хүчний бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын болон дотоодын сургалт, бэлтгэлийг зохион байгуулахад шаардлагатай зэвсэг, техник, сум, галт хэрэглэл, ар талын материал хэрэгслийн хангалт, зохион байгуулалтын ажил тасалдах, буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн Төрийн болон албаны нууцад хамаарах бараа, материалыг хүлээн авч, гаалийн бүрдүүлэлт хийхэд нууцын хадгалалт хамгаалалтын эрх зүйн эохицуулалтгүйгээс хилээр орж ирсэн бараа, материалын мэдээлэл гаалийн мэдээллийн системд илтээр хадгалагдаж үлдэх зэргээр хууль тогтоомж зөрчигдөх асуудал гарч байна.

Иймд Гаалийн тухай хуулийн зохицуулалтад батлан хамгаалах чиглэлээр буцалтгүй тусламж болон худалдааны гэрээгээр нийлүүлэгдсэн барааг түргэвчилсэн бүрдүүлэлтээр гаалийн хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг тусгах хэрэгцээ, шаардлага байна гэж УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцууллаа.

Мөн Монгол Улсын Засгийн газраас гарсан тогтоол шийдвэрийн хүрээнд манай улсад олон улсын чанартай цэргийн хээрийн сургууль, дадлагыг сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд тогтмол амжилттай явуулж байна.

Энэхүү оролцож байгаа гадаад улс орны цэргийн багийн бүрэлдэхүүний зэвсэглэл, цэргийн техник, тоног төхөөрөмжийг улсын хилээр нэвтрүүлэхэд гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулах бараанд гаалийн байгууллага импортын гаалийн болон бусад татвар ногдуулж, хураан авч, төрийн сангийн тусгай дансанд байршуулна гэсэн эрх зүйн зохицуулалтын хүрээнд тодорхой мөнгөн дүнг байршуулах асуудал нь хүндрэл үүсгэдэг. Хүндрэл үүсэж байгаа гол асуудал нь төрийн сангийн тусгай дансанд түр байршуулах мөнгөн хөрөнгө юм.

Дээрх хууль, эрх зүйн болон практик хэрэгцээ, шаардлагын үүднээс Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар асуудлыг шийдвэрлэх боломжтой ба улсын төсвөөс ямар нэгэн нэмэлт зардал гарахгүй, хэмнэлт үүсэх юм гэж хууль санаачлагч танилцууллаа.

Тэрээр үргэлжлүүлэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлагыг танилцуулав.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль нь мөн 2008 онд батлагдаж гаалийн тариф, барааны үнэ, ангилал, гарал үүслийг тодорхойлох, гаалийн болон бусад татвар ногдуулах, хураах, төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа бөгөөд цаг үеийн шаардлагаар 8 удаа холбогдох өөрчлөлтийг оруулсан.

Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д "Батлан хамгаалах үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлнэ”, Зэвсэгт хүчний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Зэвсэгт хүчнийг улсын төсвөөс санхүүжүүлнэ" гэж тус тус заасан хэдий ч улс орны төсөв, санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан цэргийн зэвсэглэл, техник, сум, галт хэрэглэл сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөцийг бүрэн бүрдүүлж, шинэчлэх боломж дутмаг байсаар ирсэн бөгөөд гагцхүү салбарын гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар дээрх асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэж ирсэн болно.

Тодруулбал, 2016-2020 онд гадаад улс орнуудаас 200 тэрбум орчим төгрөгийн үнэ бүхий техник, тоног төхөөрөмж, хүн тээврийн автобус, мөн “Ковид-19” цар тахлын халдварт өвчинтэй тэмцэхэд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийг хүлээн авсан.

Цаашид онцгой албан татварыг төлөх санхүүгийн эх үүсвэр байхгүй бөгөөд ойролцоогоор 5,1 тэрбум төгрөгийн гаалийн болон бусад татвар төлөх хүндрэлтэй нөхцөл байдал бий болоод байгаа юм.

Иймд Зэвсэгт хүчний зэвсэглэл, техник, бусад хэрэгслийг үе шаттай шинэчлэх, нөөц бүрдүүлэх уян хатан тогтолцоог бий болгох, худалдан авахад зориулсан төсвийн хөрөнгийг үр дүнтэй захиран зарцуулах арга хэмжээний хүрээнд импортоор оруулж байгаа цэргийн зэвсэглэл, техник, сум, галт хэрэглэл, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж, бусад материал хэрэгслийг гаалийн тариф, гаалийн татвар болон холбогдох бусад татвараас чөлөөлөхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг хуулиар бий болгох хэрэгцээ, шаардлага үүссэн болно хэмээн хууль санаачлагч танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 20 цаг 48 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 22 цаг 32 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 22 цаг 41 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 22 цаг 55 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 23 цаг 5 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 23 цаг 8 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 23 цаг 15 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 23 цаг 18 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top