x

Монгол Улсын дипломат албаны түүхэндээ хамгийн олон эмэгтэй Элчин сайдтай боллоо

УИХ-ын Намрын ээлжит чуулганы отгон хуралдаанаар гурван улсад суух Элчин сайдыг томиллоо.

Ингэснээр Монгол Улсын дипломат алба түүхэндээ анх удаа хамгийн олон буюу зургаан эмэгтэй Элчин сайдтай болоод байна.  

Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.

Тэрээр "Элчин сайд нарын томилгоог төрийн албаны мерит зарчмаар явуулах, мэргэжлийн болгох тал дээр илүү их анхаарч ажиллаж байна. Энэ удаа томилогдож байгаа Элчин сайдууд гадаад харилцааны өндөр мэдлэг, туршлагатай, салбартаа танигдсан, мэргэжлийн дипломатууд юм.

Бас нэг онцлох зүйл нь орчин цагийн дипломат албаны түүхэнд эмэгтэй Элчин сайд нар томилогдох нь маш ховор. Энэ удаа нийт 31 Элчин сайд нараас зургаан эмэгтэй Элчин сайд нэгэн үед алба хаах болж байна. Ингэснээр хүйсийн харьцааны өндөр ялгамжтай байсан энэ албанд эмэгтэйчүүд хүч түрэн орж ирэхийн хамт, эмэгтэйчүүдийн манлайллын асуудал гадаад харилцаанд биеллээ олж байгаад их баяртай байна" хэмээн бичжээ. 

Ийнхүү өмнөх Ерөнхийлөгчийн үед царцаагдаад байсан Элчин сайд нарын томилгоог шуурхайлан 23 Элчин сайдыг яаралтай горимоор томиллоо.

Мөн чуулганы хуралдааны үеэр гишүүд Элчин сайд нарыг ажлын хариуцлага алдвал эгүүлэн татаж болдгийн жишээ хэмээн онцолж байв.  

Хамгийн сүүлийн жишээ гэхэд монголчууд хамгийн олноороо оршин сууж, хамгийн ихээр зорчдог Солонгос улсад 13 настай монгол охиныг дээд ангийнх нь дөрвөн солонгос охин бүлэглэн зодсон хэргээс улбаалан БНСУ-д суух Элчин сайдад хариуцлага тооцож, эгүүлэн татсан билээ.

Өчигдөрийн хуралдаанаар,

  1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг;

  2. Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг;

  3. Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмаа нарыг тус тус томиллоо.

Үүний өмнө,

  1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Элчин сайд Ц.Нарантунгалаг 

  2. Монгол Улсаас Бразил улсад болон Чили улсад хавсран суух Элчин сайд Ш.Батцэцэг

  3. Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаа

  4. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү нарыг томилоод байсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 20 цаг 48 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 22 цаг 32 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 22 цаг 41 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 22 цаг 55 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 23 цаг 5 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 23 цаг 8 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 23 цаг 15 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 23 цаг 19 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Уржигдар 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20 Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 2025-11-20 Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top