x

УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Иг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд ноён Ван Иг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд эрхэмсэг ноён Ван И болон дагалдан яваа төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд энэхүү айлчлал хоёр орны харилцааны түүхэнд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаа илэрхийлэв. 

Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд олон салбарт бүхий л чиглэлээр харилцаа хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин, тодорхой үр дүнгээр баяжиж байгаад сэтгэл их хангалуун байгаагаа тэмдэглэлээ. Харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хоёр орны язгуур ашиг сонирхолыг харилцан ойлголцож, хүндэтгэлтэй хандан, тулгарч буй асуудлуудыг яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэж байх нь хамтын ажиллагааны үр дүн гарах үндэс суурь гэдгийг УИХ-ын дарга онцлов. Мөн манай хоёр орны хамтын ажиллагаанд өндөр дээд хэмжээний болон төрийн яамдын сайд нарын харилцан айлчлалууд болж, эдгээрийн хүрээнд яригдсан тодорхой яриа хэлэлцээрийг бодит ажил хэрэг болгох чиглэлээр талууд санал санаачилга гарган ажиллах нь чухал болохыг дурдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон зарим яамны удирдлагууд БНХАУ-д албан айлчлал хийх үеэр, мөн тус улсад олон улсын арга хэмжээнд оролцохдоо хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр олон асуудлыг ярилцан, санал нэгдэж тэдгээр нь түрүүчээсээ бодит ажил хэрэг болж буйд сэтгэл их хангалуун байгааг УИХ-ын дарга М.Энхболд илэрхийллээ. 

Ноён Ван И уулзалтын эхэнд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшүгийн мэндчилгээг УИХ-ын дарга М.Энхболдод уламжлаад, хүлээн авч уулзсанд талархал илэрхийлсэн юм. Тэрбээр "Монгол Улсын Их Хурал бол ард түмний төлөөлөл бөгөөд хоёр орны ард иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх, ойлголцлыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой юм. Хоёр улсын ард түмэн хоорондын харилцан ойлголцол нэмэгдэн, найрсаг харилцаа бэхжсэн тохиолдолд БНХАУ болон Монгол Улсын харилцаа хамтын ажиллагааны тогтвортой хөгжлийн том түлхэц болох нь лавтай. БНХАУ бусад улс оронтой эрх тэгш харилцах зарчмыг баримталдаг. Хөршийн хувиар Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийг хүндэтгэж ирсэн болохыг хоёр орны Гадаад харилцааны сайд нарын өнөөдрийн уулзалтын үеэр онцлон ярилцлаа. Хоёр улс бүх түвшиндээ харилцан ойлголцож хамтран ажиллах нь чухал. Монгол Улсын Их Хурлын даргын хувиар Та хоёр улсын ард иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулна гэж найдаж байна” гэлээ.  

Уулзалтын үеэр “Бүс ба Зам” санаачилгын үр ашгийн талаар, Монгол Улс дэмжин оролцвол эдийн засаг, нийгмийн харилцаанд гарах олон талын ахиц дэвшлийн талаар ярилцав. Тухайлбал, дээрх санаачилгын хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалт хийгдсэнээр худалдааны эргэлт нэмэгдэн, бизнесийн хамтын ажиллагаа идэвхжиж, иргэд хоорондын харилцаа өргөжих замаар улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах ач холбогдолтой бөгөөд хамтын ажиллагаанд Монгол Улсын санаачилга, нийт ард түмнийх нь хүсэл эрмэлзлэлийг хүндэтгэн үзэх болно гэдгийг Ноён Ван И хэллээ. Мөн “Бүс ба Зам” санаачилгын анхаарч буй нэг чухал салбар бол байгаль орчны асуудал бөгөөд БНХАУ-ын төрийн зүгээс ногоон хөгжлийг дэмжсэн бодлогуудыг хэрэгжүүлж байгаа талаар дурдав. Түүнчлэн Монгол Улс уг санаачилгыг дэмжин оролцсоноор экспортоо нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүх төрлийн үйлдвэрлэл хөгжих бололцоо бүрдэх ач холбогдолтой гэв.

УИХ-ын дарга М.Энхболд “Монгол Улс “Бүс ба Зам” санаачилгыг дэмжин, оролцох сонирхолтой. Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажил үргэлжилж байна. Уг хөтөлбөрийн хүрээн дэх дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал. Хоёр улсын хооронд дээрх хүрээнд яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгох тал дээр ноён Ван И Таныг дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв. Түүнчлэн 2014 онд баталсан хоёр орны төмөр замын салбарын хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг БНХАУ-ын тал соёрхон батлах учиртай бөгөөд үүнд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд ноён Ван Иг дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж буйгаа УИХ-ын дарга илэрхийллээ. 

Монгол Улс, БНХАУ худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаандаа анхаарал хандуулахын зэрэгцээ боловсрол, соёл, спорт, хүмүүнлэгийн, төрийн бус байгууллагын, иргэд хоорондын болон орон нутгуудын хамтын ажиллагааг хөгжүүлж байгааг УИХ-ын дарга М.Энхболд тэмдэглэв. 2018 оны нэгдүгээр сард хоёр улсын Хүмүүнлэгийн зөвлөлийн хурал болж, 40 гаруй ажлыг төлөвлөн, энэ дагуу ажил хэрэг өрнөж байгаад баяртай байна гэлээ. 

Хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа хоёр орны харилцааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг тэрбээр тэмдэглээд Монгол Улс, БНХАУ-ын бүх шатны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллаж байгаа бөгөөд идэвжүүлэх нь зүйтэй гэв. 2014 онд Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд парламент хоорондын байнгын уулзалтын механизмын арга хэмжээ болсон талаар УИХ-ын дарга дурдав. Үргэлжлүүлэн тэрбээр “Монгол Улсад айлчлах урилгыг БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшүд хүргүүлсэн бөгөөд энэ удаагийн уулзалтаар урилгаа нотолж байна. Эрхэмсэг ноён Ван И Та айлчлалыг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ. 

Уулзалтын төгсгөлд ирэх онд тохиох, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хамтын ажиллагаагаа өргөжүүлж, үр дүнд хүргэсэн далайцтай амжилтаар угтах, цаашид хоёр орны харилцаа хамтын ажиллагааны шинэ хуудас нээгдэх ач холбогдлыг анхаарч тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгтэй байгаагаа тэмдэглэв.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 4 цаг 50 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 5 цаг 5 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 5 цаг 24 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Уржигдар 13 цаг 28 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top