x

Нэг бэртэгчин, хоёр бэртэгчин, гурван бэртэгчин...

Энэ бол ёстой муухай зүхлийн үг. Бэртэгчин гэж хэлүүлэхийн оронд бэрд гэж хараалгавал хамаагүй дээр. Угтаа бэртэгчин гэдэг бол тун ёозгүй хоч юм. Учир нь бэртэгчин гэх нь “...Чи хүн биш ээ” гэсэн шиг сонсогддог болохоор тэр.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн “Монгол хэлний их тайлбар толь”-д бэртэгчин гэдгийг “...Амин хувиа бодож, олз ашиг хөөгч” гэж тодорхойлжээ. Товчхондоо, үл бүтэх хүн гэсэн байгаа юм.

Я.Цэвэл гуайн “Монгол хэлний товч тайлбар толь”-д бэртэгчинг “...эгэл, доод, бэртэгчин хүн, бэртэгчин үзэл, бэртэгчин явдал” гэж тайлбарлажээ.

Эдгээрийн утга нь нэг юм. Доод гэдэг нь дорд гэсэн утга агуулсан байх аж. Дээр хэлснээр хүний адаг, дорд этгээд л гээд байгаа юм л даа.

Харамсалтай нь, өнөөдөр манай нийгэм бэртэгчин этгээдүүдээр дүүрчихсэн ажээ.

Хамгийн сүүлийн жишээ. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн орой,ажлын цаг дууссаны дараа ЗТХЯ-ны дөрвөн Газрын дарга, бас бус хүмүүс яамныхаа байранд архи уужээ. Эцэст нь дөнгөж 38-хан настай, дөрвөн хүүхдийн эцэг цаг бусаар хорвоог орхисон эмгэнэлтэй хэрэг гарав.

Энэ хэрэг бэртэгчингүүдээс л болсон байгаа юм. Б.Махбал гэдэг эр Дарханд цагдаа байсан. Одоо тус яаманд ажилладаг Ганбаяр гэдэг нөхрөөр Г-г 19 цагаас эхлээд дуудуулаад байжээ. Хэд хэдэн удаа дуудуулж байж Г өрөөнд нь ороод ердөө цагийн дараа буюу 20 цагийн үед хамт яамны хаалгаар гарсан байгаа юм. Ингээд үүдэнд өнөөх Б.Махбал Г-г хоёр удаа цохиж унагаад, толгой руу нь долоон удаа өшиглөсөн байна. Улмаар эрүүн дээр нь гутлын өсгийгөөрөө гишгэж эрүүг нь мулталж орхисон байгаа юм. Шүүхийн шинжээчийн дүгнэлт үүнийг нотолсныг “Монголоо аваръя хөдөлгөөн”-ий зохицуулагч Т.Сайнжаргал хэлсэн байна.

Хамгийн ноцтой нь Б.Махбалын ингэж араатан шиг авирлаж байхад хамт архи ууж байсан нэр бүхий таван бэртэгчин хараад л зогсож байжээ. Б.Махбал зодож ханаад өнөөх тавыг дагуулаад яам руугаа буцаад орсон байна. Удалгүй хоёр нь гарч ирээд газарт ухаангүй хэвтэж байсан Г-г яамны үүдэн дэх сандал дээр өргөж тавьчхаад буцаад орсон байгаа юм. Араас тус яаманд үүрэг гүйцэтгэж байсан Төрийн тусгай хамгаалалтын газрын албан хаагч гарч ирээд эмнэлгийн түргэн тусламж дуудсан байна. Түргэн 20 минугын дараа ирэхэд Г нас барсан байжээ. Нэгэнт хагацал үзсэн айл гэрийн зовлонг сэдрээх гэж энэ бүхнийг бичсэнгүй. Дэргэдээс нь хараад зогсож байсан тавын таван хүнээс ядаж нэг нь Б.Махбалыг зогсоох гэж оролдож болсонгүй юу гэх харуусал төрөөд болдоггүй.

Эх сурвалжуудын мэдээллээс үзэхэд нэг нь эмэгтэй дөрөв нь эрэгтэй хүмүүс байсан гэж байгаа. Тэдэн дундаас ийм хэрцгийгээр зодуулж байгаа хүнийг хамгаалах хүн гараагүй гэдэг арай ч дээ л гэмээр байна.

Тэр нөхдүүд танихгүй хүний хажуугаар яваад өнгөрөх мөстэй хүмүүс юм гэхэд Г бол тэдний мөр зэрэгцэн хамт ажилладаг хүн нь шүү дээ. Уг нь хотонд боохой ороод ирэхэд хонь хүртэл майлж эзэндээ чимээлдэг юм сан.

Цаг үнэхээр цөвүүн болжээ. Төр бэртэгчнээр дүүрсэн байна. Ерөнхий сайд “... Төрийн албан хаагчдын ёс зүй, ажлын хариуцлагад анхаарах цаг болсныг дахин харлаа” гэж мэдэгдэж байна лээ.

Үгүй юм. Ёс зүйгээс хол давсан, чанарын асар доройтолд Монголын төр, төрийн албан хаагчид орсон байна.

Хар даа, ЗТХЯ-ны удирдах төвшний ажилтнууд тавуулаа тойрч зогсчихоод Б.Махбал гэдэг нөхрийн аллага үйлдэхийг хараад зогсож байдаг. Тэр таван бэртэгчин нөхөр Б.Махбалд тал алдахгүйн тулд дуугүй харж зогссон. Харин Б.Махбал нь Г-гийн ажлыг өгүүлэх “даргын даалгавар”-ыг биелүүлэх гэж хүний амь хөнөөтлөө улайрсан байгаа юм.

Энэ ерөөсөө л дээр хэлсэн бэртэгчин зантай холбоотой. Дарга юу гэнэ вэ, дагаж ханардаг. Улс төрийн алдарт үлгэр болох “...Хаан шалдан байна“ гэж хэлж чаддаггүйн шилдэг хуулбар, манай төрийн бэртэгчин зан юм.

Энэ эмгэнэлт явдлын дараа ЗТХЯ-ны сайд, дэд сайд хоёр нь чөлөөлөгдлөө. Өөрсдөө хүссэн, эсвэл Засгийн газар нь хөөсөн хоёрын алин болохыг нарийн сайн ойлгосонгүй. Гэвч мань хоёр угт нь тултал мэргэшсэн бэртэгчин зан гаргачхаад ЗТХЯ-наас холдлоо. Тэд юуны учир ажлаа өгснөө, ёс зүйн хариуцлага хүлээснээ ойлгохгүй байж байгаад л явчих шиг боллоо. Тэдэнд сайдын сэнтийгээс салж байгаа нь л маш харамсалтай байгаа нь зарим хэвлэл, цахим сүлжээгээр явж байгаа “үдэлт” хэмээх PR-аас нь тодорхой харагдана. Тэдний “фен”-үүд сайдын суудлаас бууж байгаад нь үхтэлээ харамсаж гашуудаад л... Зарим нь бүр уйлснаа зарлаж байх юм. Бас “...Овоо эр ...Сайн сайд байсан юм” гэж харамсуулаад л...

Албан тушаал, ажлаас чухал үнэт зүйл юм гэж хүнд байх ёстой. Тэр нь хүн чанар юм.

Харин энэ хоёр сайд талийгаачийн ар гэрийнхэнд, Монголын ард түмэнд хандаж эмгэнэл гашуудлын ганц эвтэйхэн үг хэлчихсэнгүй. Баахан вагон унагаж, олон хүн гэмтсэний гэм хорыг хэрхэн арилгах вэ. За, тэгээд МИАТ-ийн хувьчлал, төмөр зам тойрсон олон асуудал нь “онгорхой” үлдэж байгаа юм. Мэдээж хэрэг, дараагийн сайд, дарга нар тэдгээрийг засна. Харин тэгж засах залруулах зардал нь Монголын төрөөс гарна. Мань хоёрын хувьд хайран сайхан ажлаасаа салсан хүмүүс, юун энэ тэрийг бодохтой манатай.

Нэг үлгэр байдаг юм байна. Нэгэн фермийн эзэн хулганын хавх фермдээ тавьжээ. Үүнийг нь хулгана харчхаж. Тэгээд фермийн тахиа, хонь, үхэр гуравт энэ тухай хэлж л дээ. Гэтэл нөгөөдүүл нь “...Хулганын хавх бол чиний л асуудал. Бидэнд огтхон ч хамаагүй” гэсэн байна. Энэ явдлаас хойш удалгүй хулганад тавьсан хавханд могой орж, дэргэдүүр нь явж байсан фермийн эзний эхнэрийг хатгачихжээ.

Фермийн эзэн эхнэрээ эмчлэхээр тахиагаа алаад шөл хийж өгөв. Дараа нь хонио төхөөрч, эхнэрийг нь эргэж ирсэн хамаатныхаа хүнийг дайлжээ. Сүүлд нь, эхнэр нь нас барж, үхрээ гаргаж оршуулганд нь хэрэглэжээ. Харин хулгана энэ бүхнийг ажиглаад л сууж байв.

Үлгэрт бэртэгчин зангийн хорыг ингэж өгүүлсэн байгаа юм. Тиймээс надад хамаагүй гээд харж зогсоод Г-гийн амь насыг өнгөрөөсөн таван нөхөр агуу бэртэгчин гэсэн үг шүү.

Үнэндээ энэ арчаагүй зангийн гайгаар л Монгол төрийн үйл хэрэг урагшлахгүй, өөдлөхгүй таг зогсчихоод байгаа хэрэг. Өнөө цагт бэртэгчинг төрүүлдэг нэг шалтгаан нь Төрийн албаны томилгоо юм. Пирамид маягийн тогтолцоогоор хийгддэгээс доороосоо дээшээ бялдуучилж долигонож, бэртэгчин зан гаргана. За тэгээд, таримал төрмөл бөх гэдэг шиг таримал, төрмөл бэртэгчингүүд Монголоор нэг, Монголын төрөөр нэг байна даа.

Тэрчлэн төрд ажилд оронгуутаа “...Төрийн алба гэдэг чинь ямар ой гутмаар дэг жаягтай байдаг юм бэ. Бие биеийнхээ мууг үзсэн, хов жив зөөсөн” гэж ирээд л ярьж байсан нөхөд надад олон бий. Хэдэн сар болоод аажмаар ажлаа муулахаа болино. Явсаар өөрөө тэдний нэг болж хувирдаг шиг байгаа юм, таг чиг болно. Тэр занд шингэж байгаа нь тэр байж магад.

Гэхдээ албан тушаал, ажлаас чухал үнэт зүйл юм гэж хүнд байх ёстой. Тэр нь хүн чанар юм.

“...Ямар хүн төрд байна, тэр төр тийм л байдаг” гэсэн Ц.Лоохууз агсны үг бий. Тийм учраас Монголын төрийг бэтэг мэт сульдаасан бэртэгчин зангаас салгах л ганц зам байна.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • Кинон дээр нутаг нэгтнээ өмгөөлөөлөөд суман мөндрийн өмнөөс мөлхөх, биеэрээ хаах, шархадсан нэгнээ тулааны талбараас чирж гарган амийг нь аврах гээд өөрийн амийг ч хайрлахгүй бгаа кадрууд байдаг даа. (202.21.109.138)
    зочин
    2018 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.41.36)
    Тэр 5 бэртэгчинг бүгдийг шалга хамсаатангууд
    2018 оны 08 сарын 15 | Хариулах
  • Ард түмэн бидний Зэвүү хүрч байна МАНАНгийнхаан..!!!! (202.9.42.16)
    МАН+МАХН+АН бүлэглэлүүд 30-аад жил ясаа булаацалдсан Нохойнууд шиг л Ард түмний ѳмч хѳрѳнгѳн дээр тоглож булаацалдан хэрэлдэж салж нийлэн байж идэж ууж ирсээр Ханаж цадсангүй нээ..Та нуус энэ Ард түмний толгой дээр ингэж даврахгүйээ..Тун удахгүй муу хулгайч луйварчдаас салнаа..
    2018 оны 08 сарын 15 | Хариулах
  • Ахмад хүн (103.26.195.82)
    МАН ыхан нэгнийгээ алж талдаг уламжлал тогтжээ.Сүүлийн 10аад жилд хот хөдөөгүй хэн нэгнийг зэрлэгээр зодсон,хүчиндсэн, амь насыг нь егүүтгэсэн, бизнесийг нь дээрэмдсэн, хохироосон гэх хэргүүдийг намынхан үйлдэж байгааг онцгой анхаарах болжээ ард түмэн минь.Хүүхэд залуусаа эднээс хол байлгавал зохино
    2018 оны 08 сарын 14 | Хариулах
  • Иргэн (103.229.122.101)
    Тэр 5 солиотой бэртэгчинг яг ингэж тамлаж алах юмсан.
    2018 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (27.123.214.115)
    МОНГОЛ ялжээ. Ерөнхийлөгч л болохгүй бол өөрөө үүнээс долоон доор зүйл хийхэд бэлэн бсан шүү дээ. Юун 7 сарын 1
    2018 оны 08 сарын 14 | Хариулах
  • Мамми (103.212.118.138)
    Махбал гэдэг алуурчин нь цагдаа байсын гэж ойлголоо! Бүгд биш цагдаа гарын дотор ѳхс зандалчин, согтуу хэвтэж буй хүний халаасыг тэмтрэгч, ТҮЦ -ийнхнийг дарамталж мѳнгѳ саадаг, цайны газар, гуанзуудаас рекетлэж мѳнгѳ авдаг, зугаа цэнгээ, биеэ үнэлэгчдийн хамтрагчид байлаг гэсэн яриа сонсдох юм! Тийм сэтгэхүйтэй нѳхѳр яаж яваад тѳрийн яаманд олон жил хоол хороож бас зүгээргүй чих тас хазсан, хүн зодсон ч ямар шийтгэлгүы хэрэг нь бугшсаар одоо залуухан хамтран зүтгэгчийнхээ "эрлэг" болж байгааг тѳрд ямар шалгуураар хүнээ сонгож авдаг нь олны дотор ихээхэн эргэлзээтэй, хардлага тѳрүүлж бна!
    2018 оны 08 сарын 14 | Хариулах
  • аа (80.231.230.193)
    Нэг нь хүний хайлган, архи уудаггүй, сайн аав, жолоочийн хүүхэд, эвтэй эетэй байдаг үлгэрийн сайн талын баатрын бүх шинжийг агуулж. Нөгөө нь, балмад алуурчин, зэрлэг танхай балмад, хүний чих тас хаздаг, хэвтэрт ортол нь зоддог, хүн дарамталж хүч бяр ааг омог уур хилэнгээр зохицуулан найруулдаг, архичин гэх мэт сөрөг талын аймшигт баатар. Болсон явдлын тоймыг харвал эмгэнэлт жүжгийн зохиолын ноорог бараг бэлэн байгаа юм биш үү. Нэг нь хүн зодоод алж байхад бусад нь зүгээр зогсож байсан гэх шиг. Яг алая гээд шулуудчихсан, үнэхээр алж харагдсан бол ямар ч дурак дундуур нь орж л таарна л даа. Алчихна гэж арай бодоогүй биз. Залуус зодолдож л байдаг. Ядаж байхад зодож байгаа нь танхай балмад зандалчин этгээд байдаг, хэрвээ дундуур нь орсон бол орсон хүнийг бас алж мэдэхээр.
    2018 оны 08 сарын 14 | Хариулах
    • Д
      Дурак вэ
      2018 оны 08 сарын 14
    • иргэн
      юу гээд л ухаантай царайлаад байгаа өмбүү вэ?? эмгэнэлт жүжгиин зохиол бэлэн болж ч гэх шиг Ер нь ямар далд атгаг санаагаар иим хөгиин юм бичээд байна уу даа гэж хардмаар чюм шигАрай үгүй гэж итгээд бодлоо хэлье ТЭР 5 БЭРТЭГЧИНг өмөөрөөд байгаа бол өөрөө яг л тэднии өрөөсөн дугуй бөгс долоогч байна дөө
      2018 оны 08 сарын 14
  • Зочин (66.181.176.64)
    Хараад зогс байсан нөхөдүүдийн нэрийг бичээч. Ард түмнээс уучлалт гуйгаад ажилаасаа халагдаач.
    2018 оны 08 сарын 14 | Хариулах
    • а
      Бүгдийг нь манай Топор ажлаас нь халчихсан шүү дээ. Сайд, дэд сайд, төрийн нарийн, тэгээд газруудын бүх дарга нарыг. Хараад зогсч байсан улсууд бүгд газрын дарга нар гэсэн. Тэхлээр халагдсан байж таараа. Халагдаад өнгөрч байвал бас болж байна. Гэтэл, хүн амины хам хэрэгт холбогдоод дээлээ нөмрөх дээрээ тулаад амьсгаа өндөр яваа биз. Явах ч юу байхав, бараг ганцад бүгд саатуулаастай байгаа юм биш үү.
      2018 оны 08 сарын 14
  • Зочин (103.26.195.21)
    Эндээс ганцхан зүйл их тодорхой болно тэр бол бэртэгчингүүд бүгд бөгс долоогчид байдаг тэд долоодог өмхий хошногоол ойлгоно харин зүрх тархи 2 той бол харицах нь битгий хэл ойлгохгүй тийм учир харгислал хүчирхийлэл хүмүүний зовлон үхэл хагацал юуч биш. Ийм долоогчид төрд маш олноороо бий
    2018 оны 08 сарын 14 | Хариулах
    • иргэн
      рд олн
      2018 оны 08 сарын 14
  • zochin (66.181.160.101)
    uu iim bertegchingvvd zunduu bga tod manlai uyach Ts.Dulamsvren geh hvvhemseg erees awhuulaad
    2018 оны 08 сарын 14 | Хариулах
    • зочин
      за тэнэг ээ юун бас тод манлай уяач ЦДуламсүрэн гэж ямар амьтан байдаг юм хүүхэмсэг гэхииг бодоход наадах чинь эр санаатай юм уу наад новшиин чинь хүүхэмсэг байх нь энд ер нь ямар хамаа байна
      2018 оны 08 сарын 14
  • ЗОЧИН (49.0.131.66)
    мАШ САЙН БИЧСЭН БАЙНА.АРАЙ Ч ДЭЭ.НЭГ ДОР АЖИЛЛАДАГ ХҮНИЙГ НЬ ЗОДОЖ БАЙХАД САЛГАЖ БОЛНО ДОО ,ТЭГСЭН БОЛ ОДОО АМЬДЫН ХАГАЦАЛ ҮЗЭЭГҮЙ Ч БАЙХ ЮМ БИЛҮҮ.
    2018 оны 08 сарын 14 | Хариулах
  • Irgen (66.181.185.225)
    Hetruulegtei hutsah ymaa... medelelee zuw gargaach baahan hudal ym nemsen bh ym battai eh surwaljaas medelel awch medeellej bmaar ym ard irgediig hooson tuurugdulj uchruulaad
    2018 оны 08 сарын 14 | Хариулах
    • төөрөгдөөд,төөрөлдүүлээд байх юм алга.. нийгмийн пялдага,долигнуурууд хүнийг үхтэл зодож байхад хараад зогсоно гэдэг нь зодоонч даргад тал алдахгүйн тулд харж байгаад хүн үхүүлж байгаа биз дээ...хэт намчирхаад фракцлаад байхаар үнэн юм гэдгийг мэдрэхээ больж байгаа араншинд нь илт нөлөөлж намайг хэн хэлэх вээ?? гэсэн байдалтай цүнх баригчтд олоэ болсны гай...
      2018 оны 08 сарын 14
    • тэгвэл өөрөө энд бичсэнээс аль худлаа аль нь үнэн болохыг шууд ялгаад хэлээд өгөөч.
      2018 оны 08 сарын 14
iШинэ мэдээ
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан Өчигдөр 10 цаг 10 мин "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ Өчигдөр 09 цаг 12 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Өчигдөр 08 цаг 59 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна Өчигдөр 08 цаг 47 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Өчигдөр 08 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Өчигдөр 08 цаг 09 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг Уржигдар 18 цаг 44 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 17 цаг 18 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо Уржигдар 17 цаг 16 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй Уржигдар 16 цаг 29 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна Уржигдар 15 цаг 38 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ Уржигдар 14 цаг 47 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ Уржигдар 12 цаг 06 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Уржигдар 11 цаг 31 мин Намууд ба хамууд Уржигдар 10 цаг 22 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна Уржигдар 10 цаг 10 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө Уржигдар 10 цаг 05 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна Уржигдар 09 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Уржигдар 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Уржигдар 08 цаг 22 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр 2022 онд монголчууд 1кг эмийг 16 доллар, 2023 онд 27 доллара...
Top