x

Ерөнхийлөгч Архангай аймагт ажиллав

Ерөнхийлөгч Х.Баттулга гуравдугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн иргэдтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Архангайчууд та бүхэнд энэ оройн мэнд хүргэе. Нийслэлийн есөн дүүргийн уулзалтаа дуусгаад арын сайхан Архангай аймагт ирж байна. Бид уулзалтаараа төр засаг, УИХ-д иргэдийн санаа бодлыг хүргэж, ажил хэрэг болгохыг зорьж байгаа” гээд уулзалтыг эхлүүлэв.

Тус аймгийн хувьд 2017-2018 оны өвөлжилтийн нөхцөл байдал нь хүндрэлтэй, 16 сум нь цагаан зудтай, 19 сумын хэмжээнд 87 мянга гаруй толгой мал зүй бусаар хорогдсон байна. Мөн тус аймгийн Хотонт сумын хэд, хэдэн багт шүлхий өвчин гарч, нийт 329 толгой малыг зориудаар устгаж, 20 мянган малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин тарьжээ.
Мөн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа дөрвөн банкнаас 13.4 мянган аж ахуй нэгж, иргэн 24.2 тэрбум төгрөгийн зээл авч ашиглаж байгаа юм байна. Гэсэн ч өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад анхаарал хандуулах зээлийн хэмжээ 86.3 хувиар, чанаргүй зээлийн хэмжээ 23.6 хувиар нэмэгдэж, олгосон зээлийн хэмжээ нь 3.2 хувиар багассан юм байна.

Иргэд Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ дээрх зээлийн хүү хэтэрхий өндөр байгаа асуудлыг мөн ярьж байсан бөгөөд зээлээ төлж чадахгүйд хүрч, ажлын байргүйгээс үүдэж худалдан авах чадвар буурч байгаа гэж байлаа. Мөн тус аймгийн хэд хэдэн иргэн аймагтаа томоохон бүтээн байгуулалт, үйлдвэрлэлтэй болвол ажилтай орлоготой болж, амьдрал дээшилнэ хэмээн хэлж байв.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2р багийн иргэн Д.Мөнхбаяр

Иргэдийн амьжиргаа маш ядуу байна. Таныг олон аймгаар явж, иргэдтэй уулзаж байгааг харж байгаа. Тэдгээр аймагтай адил Архангайн иргэдийн амьжиргаа муу байна. Ард түмэн чинь бүгд өр, зээлтэй. Зээлийн хүү нь их хэцүү тусч байна. Иргэд маш их бухимдаж байна. Би өнөөдөр 80 дөхөж яваа ч бухимдалтай л амьдарч байна. Хоёрдугаарт, тэтгэврийн зээлтэй иргэд нас барахаар зээл нь үр хүүхдэд нь үлдэх юм. Тэр хүний тэтгэврийг нь цугт нь хаачихаж болдоггүй юм уу. Тэгвэл их буян болох байх гэж бодож байна.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1р багийн иргэн Эрдэнэбаатар

Би нэгэн жарны хугацаанд сурч боловсроод, улс орныхоо төлөө хөдөлмөр, хүчээ зориулаад эцэст нь тэтгэвэрт гарах гэхээр насыг нь уртасгадаг, эсвэл бага тэтгэвэр авдаг нь ариун ёс биш гэж бодож байна. Бид өөрсдийнхөө хөдөлмөрөөр ажиллаж, улс орныхоо төлөө хичээж, зүтгэчихээд эцэст нь 200 гаруйхан мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаад харамсаж байна. Тиймээс тэтгэврийн хэмжээг нэмж өгөхийг хүсэж байна. Иргэдийн нас, шүдийг цааш, нааш нь хөдөлгөдөг ийм байдлаа одоо болимоор байна. Өнөө цагт сайхан, сайхан залуусаа гадагш нь экспортлоод дууслаа. Монгол чинь хүүхэд, хөгшдийн улс боллоо шүү. Туйлын харамсалтай байна.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн, Архангай аймаг дахь МҮОНРийн сурвалжлагч  Барааннасан

Би одоогийн УИХ, Засгийн газрыг ажлаа хийж чадахгүй байна гэж хувь хүнийхээ хувьд үнэлж, дүгнэдэг. Хийж байгаа ажил, гаргасан хууль тогтоомж нь ард түмэн бидний нуруун дээр хүнд дарамт учруулж байна. Хоёрдугаарт нь тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх талаар хүчтэй шахалт үзүүлээч ээ, гэж Ерөнхийлөгчөөс хүсмээр байна. Мөн нас барсан хань, ижлийнх нь тэтгэвэр тэтгэмжийг үлдсэн хүмүүст нь үргэлжлүүлэн олгомоор байна.

Бид өнөөдөр хил мах авч идэх чадвар муутай байна. Нэг бүтэн талх аваад хоёр хүүхдэдээ хоёр өдөр хувааж өгч байна. Энэ бол миний бодит жишээ. Би засагт сайн, муу ажил хийж явсан. 37 жил ажилласан. Үр дүн нь ийм л байна шүү.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5р багийн иргэн Батсайхан

Монголын ард түмэн эр зоригтой, аугаа түүхтэй, авьяас чадвартай, шавхагдашгүй байгалийн баялагтай орон. Гэтэл ийм улс орныг байж болох хамгийн муу түвшинд байлгаж байна. Ирээдүй харагдахааргүй болгосон нь хэний буруу юм бэ. Энэ асуудлын хариултыг бид бүгдээрээ мэдэж байгаа байх. Өнөөдөр энд олон иргэд ирсэн байна. Залуус цөөн байна. Сая нэг иргэн хүртэл хэлж байна. Залуусгүй улс орон боллоо шүү гэж. Сайхан ажиллаж, хөдөлмөрлөх, нэр төртэй, зорилготой, гэр бүлээ авч явах хүсэлтэй олон мянган залуу бий. Гэвч тийм боломж олдохгүй байна. Улс орноос чинь тахал гарсан юм шиг дүрвэн зайлж байна. Энэ улс орныг бүтээлч улс орон болгоосой гэж хүсэж байна.

Архангай аймгийн Эрдэнэбулган аймгийн сумын 7р багийн иргэн Энхтайван

Би одоогийн УИХ, Засгийн газрыг ажлаа хийж чадахгүй байна гэж хувь хүнийхээ хувьд үнэлж, дүгнэдэг. Хийж байгаа ажил, гаргасан хууль тогтоомж нь ард түмэн бидний нуруун дээр хүнд дарамт учруулж байна. Хоёрдугаарт нь тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх талаар хүчтэй шахалт үзүүлээч ээ, гэж Ерөнхийлөгчөөс хүсмээр байна. Мөн нас барсан хань, ижлийнх нь тэтгэвэр тэтгэмжийг үлдсэн хүмүүст нь үргэлжлүүлэн олгомоор байна.
Бид өнөөдөр хил мах авч идэх чадвар муутай байна. Нэг бүтэн талх аваад хоёр хүүхдэдээ хоёр өдөр хувааж өгч байна. Энэ бол миний бодит жишээ. Би засагт сайн, муу ажил хийж явсан. 37 жил ажилласан. Үр дүн нь ийм л байна шүү.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1р багийн иргэн Энхтүвшин

Ажилтай хүмүүс нь цалингийн зээлтэй, групп, тэтгэвэртэй хүмүүс нь зээлтэй, оюутан нь бас зээлтэй байна. Энд зах дээр суудаг хүмүүс надаас гадна олон байгаа биз. Өдөржингөө бид хоосон сууж байна. Хүмүүсийн худалдан авах чадвар муудсан. Би хэзээ ч зүгээр сууж байгаагүй. Гараараа хүүхдийн гутал оёод зарах гэж үзэж байна. Даанч хүмүүс худалдаж авч чадахгүй, мөнгө байхгүй гэж байна. Тиймээс би өнөөдөр хийсэн гутлаа бариад ирлээ. Би сая хот орж “Говь” үйлдвэртэй танилцсан. Тэнд 1500 гаруй ажилтан ямар сайхан ажиллаж байна. Ярайтал суучихсан сайхан ажиллаж байна. Тэрэн шиг л үйлдвэр манай аймагт хэрэгтэй байна.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 7 мин Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ 10 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 13 цаг 27 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 13 цаг 42 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 14 цаг 1 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top