x

Үерийн буруутан (2009-2018)

Одоогоос яг есөн жилийн өмнө, бараг энэ өдөр бичсэн дараах нийтлэлийг ямар ч өөрчлөлтгүйгээр уншигчиддаа толилуулж байна. Монголын төр засгийн чадвар улам муудсан болохыг өнгөрсөн долоо хоногийн үер, жорлондоо дахиад л живчихээд байгаа нийслэл хот тод харуулж байна. Төрийн эрхийг барьсан хүмүүс нь ч бас л хэвээрээ… Дахиад арваад жил бид ялгадсаар амьсгалаад л байх уу???

Дэлхийд алдартай “Эдийн засагч” (The Economist) сэтгүүлийн бүх дугаар “Дэгжин хөгжихөд түлхэц болдог оюун ухаан (intelligence), дэвшилд саад бологч харанхуй бүдүүлгийн (ignorance) хоорондох эвлэршгүй тэмцэлд оролцохын тулд 1843 оны есдүгээр сараас эхлэж гаргалаа” гэж эхэлдэг. Англид 166 жилийн өмнө эхлүүлж байсан энэ тэмцэл эдүгээ монголын нийгэмд ид өрнөж байна. Харамсалтай нь энэхүү хүч тэнцвэргүй тэмцэлд оюун ухааны тал нь илт ялагдаж явна.

Санаа зовсон дүр эсгэгч, харанхуй бүдүүлгийг удаахан байлгах сонирхолтой цөөхөн тооны бүлэг хүмүүс улс төрийн эрх мэдлийг ээлжлэн барьж, хамтран жүжиглэж, ямар ч хариуцлага хүлээхгүйгээр нийтийн болон хувийн хөрөнгийг олон жил завшин, улмаар хүмүүсийн аюулгүй байдал, эрх чөлөөнд ноцтой хохирол учруулж байна.

Үүнийг маш яруу тод илэрхийлсэн, бүр том аюул ирж байгааг сануулсан үйл явдал бол сүүлийн хэд хоногийн бороо, усны үер.

Хэдхэн минут орсон устай бороо үер болон хувирч, Улаанбаатар хотыг тав, зургаан удаа усанд живүүлэн гацааж, олон хүний амь, эд хөрөнгийг сүйтгэв. Хотыг тойрсон уул, амнаас олон гэрийг урсгаж, хонхорт суурьшсан хотын төвийг жорлонтой хольж байна. Үүнээс үүдсэн өвөрмөц хамрын тамхи нар гармагц агаарт дэгдэн хүн бүрийн уушигт хүрч, “нүдний ханиад” эрс өслөө. Гэр хороолол, шинээр баригдсан орон сууцныхан ялгаагүй, цоорхой дээврээс урссан усны дор хоолны саваа тосож, хагарсан хана, холилдсон бохироо хараад айж, цөхрөн яахаа мэдэхээ больжээ.

Үерт хэлмэгдсэн хүмүүстээ туслах, эвдэрсэн гүүр замаа засах ажил чухал нь маргаангүй ч, яагаад нэг цагийн бороо ийм гамшигт хүргэв, яавал ахиад өртөхгүй байх вэ гэдэг бол хотын иргэдийн өмнө тулгараад байгаа хамгийн гол сорилт.

Дарга нарын үгийг сонсоод байхад бурууг байгаль руу түлхээд, орон нутаг нь төвөөсөө баахан хөрөнгө шаардаж, дээд дарга нар нь буруутай этгээдийг олж тогтоох, хариуцлага хүлээлгэх даалгаврыг доодуулдаа өгсөн болж, ээлжит жүжиг тавьсан төдийгөөр өнгөрөөх бололтой.

Асуудлын суурь шалтгааныг арилгахгүй бол хойтон жил, магадгүй энэ намар бүх зүйл ахиад л давтагдана. Энэхүү гол шалтгаан нь монголын нийгэмд гүн гүнзгий шургалж, амь бөхтэй оршиж байгаа засаглалын хямрал билээ. Үүнийг бий болгосон гол буруутнууд учирсан үерийн гамшиг болон гарах магадлал улам их болж байгаа байшин нурах зэрэг бусад ослуудыг ч бас хариуцах ёстой.

Улаанбаатар хотын удирдлагууд хотыг ухаалаг төлөвлөн, дэд бүтцийг зөв хөгжүүлэхийн оронд, байгаа дэд бүтэцдээ холбож болох хотын төвийн бүх газрыг дамлан худалдаж, хуйвалдан баяжиж ирснийг хотын иргэд бид харж байгаа. Хотын захын дүүрэг, хороодын дарга нар өөр өөрийн түвшинд эрхээ эдлэж, их бага хахууль авч, ил далд зөвшөөрөл өгч хашаа байшин бариулсны үр дагаврыг бид амсаж байна. Эрт дээр цагт барьсан үерийн усны хамгаалалтын далангууд хогонд дарагдаж, эсвэл дээр нь барилга барьсан учир бараг л багавтар устай бороо орох бүрт хот живдэг боллоо. Ихэнх гудамжийг таглан хашаа барьсан учир галын машин хүрч чадахгүй, багахан гал түймэр гэр хорооллыг гудамжаар нь шатаах шахдаг болов.

Улс төрийн томилгоогоор хот сууринг удирдаж байгаа цөөхөн хүмүүс хариуцан байгаа нийтийн хөрөнгийг хамгаалан арвижуулахынхаа оронд он удаан жилээр, ээлж дараалан луйвардан зувчуулж, завшиж байгаагийн үр дагавар гарч байна. Юу тарьсан, түүнийгээ л хураадгийн үлгэр жишээ энэ.

Удирдлагуудад хотын дэд бүтцийг хөгжүүлэхгүй байх нь илүү ашигтай. Хотын захаар сайхан зам, цэвэр бохир усны дэд бүтэц байгуулчихвал хотын төвийн газар үнэгүйдэж, албан тушаал нь ашиггүй болно. Ер нь ажил албанаасаа ашиг унагах боломжгүй болчихвол, төр засагт ажиллах хүн олдохгүй болж магадгүй.

Засаглалын гүн хямралаас гарах гол аргыг бид бүгдээрээ маш сайн мэдэж байгаа. Энэ бол нийтийн хөрөнгийг завшиж ирсэн тодорхой хүмүүстэйгээ эрх баригчид өөрсдөө санаачлан хариуцлага тооцох. Үүнийг дарга нар бүр сайн ойлгож байгаа ч өөрсдөө бас адилхан, ил далд холбоотой учраас хийж чадахгүй байгаад л хамаг учир байгаа юм.

Улс төрийн намуудын дотор эрүүл саруул, цэвэрхэн хүмүүс цөөн боловч үлдсэн бол албан тушаалаа ашиглаж нийтийн хөрөнгийг завшиж байгаа гишүүдтэйгээ хариуцлага зоригтой тооцож, бохирдсон нэрээ цэвэрлэх хэрэгтэй. Ингэж чадвал нийгмийг цааш нь авч явна, эсвэл эрүүл бус улс төрийн намтай нь түүх өөрөө хариуцлага тооцож, тэднийг хөгжлийн замаас намтай нь хамт алга болгоно. Өвчнийг нэг бол эмчилж эдгээдэг, эсвэл хүн нь өөрөө үхэж үгүй болдог билээ.

Оюун ухаан, харанхуй бүдүүлгийн тэмцэлд эрүүл саруул тал нь эцсийн эцэст ялж төгсдөг нь хууль. Энэ бол цаг хугацааны л хэрэг. Хэзээ нэгэн цагт Улаанбаатар ганц ч гэргүй хот болно. Хээл хахуулийн үүр цэвэрлэгдэж, хотын айл бүр дотроо жорлон, устай байшинд амьдрах болно.

Тэр цагт гэрээ нүүлгэж авчраад хаана ч хамаагүй барьчихвал хотын иргэн болчихдог зам хаагдана. Ганц хоёр цагийн бороо ийм гамшиг дагуулахгүй болно. Аюулгүйн баталгаатай байшин худалдаж аваад санаа амар амьдарна.

Тэр цаг харин аль хэр хурдан ирдэг бол?

"Өнөөдөр сонин" 2009.07.28

Д.Жаргалсайхан /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна 4 цаг 40 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь 4 цаг 44 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 4 цаг 44 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 4 цаг 48 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 4 цаг 50 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 4 цаг 52 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 4 цаг 56 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 4 цаг 56 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 5 цаг 56 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 6 цаг 8 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 6 цаг 32 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 7 цаг 41 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 8 цаг 6 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 8 цаг 30 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 8 цаг 37 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 8 цаг 53 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 9 цаг 15 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 9 цаг 21 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 9 цаг 23 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв Өчигдөр 16 цаг 28 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ? Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд а...
Top