Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо, Дотоодын сонгуулийн хорооноос гаргасан шийдвэр болон цаг үеийн асуудлаар ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нарийн бичгийн дарга О.Магнай нар цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийлээ. АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдаж, шийдвэрээ гаргаж шийдвэртэй холбогдуулан Намын дарга С.Эрдэнэ "Намын гишүүн С.Баярцогтыг АН-ын гишүүнчлэлээс хасах тушаал гаргасныг" АН-ын нарийн бичгийн дарга С.Туваан танилцуулаа.
Дэлхийд нэртэй хэвлэл мэдээллийн байгууллагуудаар С.Баярцогт Швейцарийн банкинд данс эзэмшдэг. Дансанд нь 1.8 сая ам.доллар байсныг царцаалаа гэж албан ёсоор зарласан. Энэ мэтээр хууль бус үйл ажиллагаанд холбогдсон гишүүддээ хариуцлага тооцож ажиллана хэмээн АН-аас мэдэгдлээ.



