x

Нөхөн сонгуулийн гол өрсөлдөөн гурван намын хооронд болно

Хэнтий аймаг дахь УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд улс төрийн гурван том нам өрсөлдөх нь тодорхой боллоо. МАХН-ын хувьд өчигдөр СЕХ-нд материалаа хүргүүлсэн.

Харин МАН, АН-ын зүгээс нөхөн сонгуульд оролцоно гэдгээ илэрхийлэв. Харин хэнийг нэр дэвшүүлэхээ намууд хараахан зарласангүй. Дээр нь нөхөн сонгуулийн хугацаа хэзээ вэ гэдэг нь хүлээлт дагуулах нь.

Уг нь УИХ-аас нөхөн сонгуулийн санал авах өдрийг Сонгуулийн тухай хуульд нийцүүлэн ирэх аравдугаар сарын 7-нд товлож 62 дугаар тогтоолоо баталсан.

Гэтэл үүнтэй уралдан “УИХ-ын тогтоол зарим иргэний сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан. Тухайлбал, сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч нь тухайн оны нэгдүгээр сарын 1-нд ажлаа хүлээлгэж өгсөн байх тухай хуулийн заалтыг зөрчсөн” гэх гомдол Үндсэн хуулийн цэцийн босгоор давсан юм. Иймд Цэцийн шийдвэр гартал УИХ-ын тогтоолыг түр түдгэлзүүлээд байна. Цэцийн дунд суудлын хуралдааныг зарлах хугацаа 30 хоног байдаг. Үүнээс үзвэл ирэх есдүгээр cap хүртэл маргаан хэлэлцэгдэхгүй бололтой.

МАН: Нэр дэвших боломжтой хүмүүсээ судалж байгаа 

МАН-ын хувьд энэ хугацаанд нөхөн сонгуульд оролцох бэлтгэлээ базаана гэдгээ мэдэгдээд байна. Мөн нэр дэвшигчийн талаар шийдвэрээ эцэслэнэ гэсэн. Дарга нар нь мөр зэрэгцэж суугаад ийнхүү ажил хэрэгч мэдэгдэл хийсэн ч Ардын нам дээгүүрээ зөрчилтэй, дотроо “зодоон”-той байгаа. 65-ын бүлэг нь хоёр хуваагдаж, М.Энхболд, У.Хүрэлсүх нар хэн өрссөн нь нөгөөгөө улс төрийн тавцангаас зайлуулахаар анасаар энэ хүрсэн. “60 тэрбумын хэрэг”, МИАТ-ын авлигын асуудал гээд хэн хэнд нь барьц бий.

Үүнийгээ нэг мөр болгож чадалгүй нөхөн сонгуульд орвол МАН -д сайн юм болохгүй. УИХ-ын үнэмлэхүй олонх буюу 64 суудлыг авсан намд ганц суудал хамаагүй гэж болох ч ганц намынх нь рейтинг дээр бууна. Энэ бүхнээс үүдээд Ардын нам дотор нөхөн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг ихээхэн маргаан дагуулж байгаа бололтой. Өмнө нь энэ тойргийнхныг төрд төлөөлж байгаад “бандааш”-ны гэх бараан хэрэгт холбогдсон Д.Гантулга Ардын намын гишүүн.

Тэгэхээр түүний оронд хэнийг илгээх вэ , энэ тойрогт алдсан нэр хүндийг сэргээж, нөхөн сонгуульд ялалт байгуулж чадах уу гээд эргэлзээ олон байгаа бололтой. Ардын намын генсек Д.Амарбаясгалангийн хэлснээр бол намынхаа шат шатны байгууллагаас нэр дэвшүүлэх боломжтой хүмүүсийг судалж байгаа аж.

МАХН: Нөхөн сонгууль МАНАН-гийн хүчийг сулруулна

Улс төрийн тавцанд гурав дахь хүчний үүргийг гүйцэтгэж байгаа томоохон намын хувьд МАХН энэ удаагийн нөхөн сонгуульд нэлээн нөлөө бүхий байр сууриас оролцох нь тодорхой байна. МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар энэ талаар хийсэн мэдээлэлдээ “МАХН улс төрийн гурван том хүчний нэг учраас Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохоор СЕХ-нд материалаа хүлээлгэн өгсөн. Энэ удаагийн сонгууль МАНАН бүлэглэлийг сааруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа. МАХН-аас хэн ч нэр дэвших боломжтой.

Одоогоор Н.Энхбаяр, С.Ганбаатар нэр хэвлэлээр яригдаж байгаа. Бид намын дүрмийн дагуу албан ёсоор Бага чуулганаа хийсний дараа нэр дэвшигчдээ тодруулах болно. Нөхөн сонгуультай холбоотой маргаан Үндсэн хуулийн цэц дээр үүссэн нь улс төрийн захиалгат явуулга гэж би харж байна. Төрийн албанаас хэн нэр дэвших гээд эрх нь зөрчигдөөд байгаа юм бэ. Харин ч Хэнтий аймгийн ард иргэд УИХ-д төлөөлөлгүй байгаа нь тэдний эрхийг зөрчиж байна” гэв.

МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж “ Эрх баригчид ямар янзтай байгааг бид харж байна. Тиймээс энэ сонгуульд оролцохоос өөр арга байхгүй. Хуулийн өөр ашигтайгаар тайлбарлаж буй улс төрийн хүчнүүдийн дэргэд манай нам бол цэвэр нам. МАНАН бүлэглэлд ард түмэн их итгэсэн. Гэсэн ч үр дүн алга. Тиймээс энэ сонгуульд оролцохоос өөр аргагүй” хэмээн мэдэгдэв.

АН: Нэр хүндтэй, олны танил хүнийг өрсөлдүүлнэ

АН-ын Үндэсний бодлогын хороо өчигдөр Төрийн ордонд хуралдаж, нийт 12 асуудал хэлэлцсэний эхнийх нь Хэнтий аймгийн 42-р тойрогт нэр дэвших эсэх тухай байсан. Үүний дараа “Олонхын саналаар нөхөн сонгуульд оролцох нь зүйтэй” гэж шийдвэрлэснийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан сэтгүүлчдэд дуулгасан юм. СЕХ-нд материалаа хүргүүлэхэд хоёр хоногийн хугацаа байгаа. Иймд АН энэ хооронд амжихаар ажиллаж байгаа бололтой.

Үүнээс гадна тус нам нөхөн сонгуулийн нэр дэвшигчийг тодруулах дүрмээ хэлэлцэж байгаа. Гишүүдийн зүгээс нэр хүндтэй, олны танил хүнийг өрсөлдүүлье гэсэн санал түлхүү гарсан бол зарим нь өрсөлдөгч намуудыг харж байгаад эмэгтэй нэр дэвшигч илгээвэл ямар вэ гэсэн байр суурийг илэрхийлснийг зарим эх сурвалж хэлж байна. Мөн нөхөн сонгуульд нэр дэвшихэд намын дотоод журмын дагуу шалгуурыг баримтална.

Сонгуулийн төв байгууллагын хуулийг бүрэн хангасан нэр дэвшигчийг тодруулах ёстой гэдгийг ч дотооддоо ярилцаж эхэлжээ. Энэ бүхний эцэст АН-ынхан энэ сарын сүүлч ирэх сарын 4 гэхэд нөхөн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ тодорхой болгож зарлана гэлээ. 

Мөн СЕХ-нд өчигдөр бүртгүүлсэн улс төрийн намуудын талаар мэдээлэл авахад Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ материалаа хүргүүлсэн байна. Монголын Ногоон нам нөхөн сонгуульд оролцох байр сууриа илэрхийлээд байгаа юм байна.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Дэмжигч (202.9.42.7)
    АН - ч дэмий л юм хийлээ дээ. Хормойн бузар шингэсэн тойргийг зүгээр л нулимчих байсан юм.
    2018 оны 08 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 30 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 14 цаг 22 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 16 цаг 4 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 16 цаг 34 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 16 цаг 53 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 20 цаг 24 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 20 цаг 31 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 20 цаг 36 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 22 цаг 16 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 22 цаг 24 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 22 цаг 33 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 22 цаг 39 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 22 цаг 58 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 23 цаг 18 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 23 цаг 23 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 23 цаг 28 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 23 цаг 33 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 23 цаг 54 мин Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийг баталлаа Өчигдөр 09 цаг 22 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна Өчигдөр 09 цаг 18 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top