x

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутагт ажиллах албан томилолт олон ястны өлгий нутаг, Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгаас эхэллээ.

 

Ерөнхий сайд тус аймагт хүрэлцэн ирсэн даруйдаа аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтай уулзав. Аймгийн Засаг дарга нутаг орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарласан. Энэ дагуу төрийн байгууллагын бүх шатанд, төрийн албан хаагч бүр сахилга бат, ёс зүйтэй, шударга байж, иргэдийн санал, хүсэлт, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэн, хариуг нь тухай бүр өгч байхыг онцгойлон анхаарууллаа. Иргэдээс тавьсан аливаа асуудлыг “Судлая” гэж бөөрөнхийлөн цаг алдалгүй боломжтой, боломжгүйг шууд хэлж байх, гэхдээ аль болох шийдвэрлэхийн төлөө ажиллах ёстойг анхаарууллаа.

Дарга, тухайн албан тушаалтан иргэдийн татварын мөнгөөр цалинжиж байгаа гэдгээ алхам тутамдаа санаж,  тэдэнд үйлчлэх ёстой гэв. Төрийн албыг найзан дундаа хашдаг, дарга, цэргийн ялгаа алдагдсан хавтгай үзэгдлийг таслан зогсоож, зөвхөн хуулийн хүрээнд ажиллах  ёстой гэлээ.

 

Сайн ажиллаж байгаа төрийн албан хаагчийг тухай бүр нь урамшуулж, саар ажилласан нэгэнд хариуцлага тооцдог байхыг аймгийн Засаг дарга, холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд чиглэл болгов.

Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувийг үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдээ бүх талаар дэмжихийг сануулж, улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийх бүтээн байгуулалтын ажлаа цаг алдалгүй эхэлж төлөвлөсөн хугацаанд нь дуусгахыг үүрэг болголоо.

Аймгийн удирдлагууд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Мөст- Эрдэнэбүрэнгийн замын ажлыг эхлүүлэх, “Ховд” дулааны станцын хүчин чадлыг нэмэх, дулааны шугам сүлжээг өргөтгөх, онгоцны нислэгийг НӨАТ-аас чөлөөлөх хүсэлтийг Ерөнхий сайдад тавилаа. Мөн шатахууны тээвэрлэлтийг нээлттэй болговол тийзны үнэ 10-20 хувь хямдрах боломжтой тухай танилцуулав.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн өдөр Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ажиллагсадтай уулзаж, яаралтай түргэн тусламжийн автомашин, шаардлагатай тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. Засгийн газар эмч, багш нарын цалинг нэмж, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллана гэлээ. Тэрээр мөн өдөр аймгийн Онцгой байдлын газрын ажилтай танилцлаа.

Баруун бүсийн тулгуур Ховд аймаг 87 мянга гаруй хүн амтай. 3 сая гаруй малтай. Малаа таван төрөлд өсгөсөн. 283 аж ахуйн нэгж 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. 1300 гаруй ажлын байр шинээр бий болгосон. Нүүрсний үнийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд хямд үнээр нийлүүлдэг байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж: ZASAG.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фото зураг авах болон тоглоом тоглоход хамгийн шилдэг нь байдаг ухаалаг утаснуудыг нэрлэжээ саяхан УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, түр хороо, ажлын хэсгүүд 18 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 20 мин ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ 21 мин Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе 29 мин М.Анара: Аливаа үндэстэн нэгнээ хайрлаж, хүндэлсэн цагт эв нэгдэлтэй, бат бөх байдаг 48 мин Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 1 цаг 22 мин Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ 1 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 14 цаг 42 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 14 цаг 57 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 15 цаг 16 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top