x

Д.Сумъяабазар: АН-ын гаргасан саналыг судалж, намрын чуулганаар танилцуулна

“Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай”' тогтоолын төслийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д. Сумъяабазараас тодрууллаа.

-Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай тогтоолын төслийг батлан шийдвэрлэлээ. Засгийн газар ажлаа хаанаас эхлэх вэ?

-Олон жил ярьсан Тавантолгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын чиглэлээ УИХ-аас авч, Засгийн газар ажлаа эхлүүлэх гэж байна. Дараа нь Засгийн газар тогтоолуудаа эцсийн байдлаар хэлэлцэж, нэлээд өргөн хүрээний Ажлын хэсэг байгуулах ёстой. Ялангуяа, Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам зэрэг голлох яамдаас Ажлын хэсгийг өргөтгөж гаргана.

Тавантолгойн бүлэг ордод олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох, IPO хийх ажил эхэлж байна гэж ойлгож болно. Ер нь 180 хоногийн дотор дотоод бэлтгэл ажлаа эхлүүлж, УИХ-д танилцуулах, шаардлагатай бол намрын чуулганаар мэдээлэл сонсгож, явцын талаар мэдээлэх зохицуулалт хийх замаар ажил үргэлжилнэ. Ер нь бид богино хугацаанд энэ ажлыг хийж эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай тулж байгаа.

Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсөж, дотоодын улс төрийн нөхцөл байдал боломжтой байна. Мөн сая асуулга явуулахад 20 гаруй мянган иргэд оролцсоноос 94 хувь нь Тавантолгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэдгийг дэмжсэн байгаа. Маш их хүлээлттэй байна.Бид цаг алдалгүй ажлаа эхлүүлэх ёстой. Төмөр зам, авто замын ажлаа эхлүүлэх ёстой. Гаднын аж ахуйн нэгжтэй дэд бүтцийн дагалдах төслүүдийнхээ гэрээ хэлцлийг хийж, авто зам, төмөр замын төслүүдийг яаралтай эхлүүлэх шаардлагатай байна.

Ингэснээр хөдөлмөрийн зах зээл дээр ойролцоогоор 32 орчим ажлын байр бий болгоно. Үүнд туслан гүйцэтгэгч, гэрээлэгч зэрэг шууд болон шууд бус байдлаар эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлнэ. Ер нь энэ бүлэг орд эдийн засгийн эргэлтэд орсноор бидэнд үзүүлэх хамгийн том нөлөөлөл нь ажлын байртай болох, орлогоо нэмэгдүүлэх нь нэн тэргүүний ажил юм.

-Эхлээд IPO гаргах ажлыг эхлүүлэх ёстой. Ямар хөрөнгийн биржээр арилжаалах вэ?

-Бид гаднын хөрөнгийн биржээс санал авах ёстой. Хонконгийн, Нью-Йоркийн, Шанхайн хөрөнгийн бирж бидэнд ямар санал өгөх вэ. Түүнчлэн олон улсад нэр хүндтэй хөрөнгө оруулалтын банктай хэлцэлд орох, гэрээ хийж, албан даалгавар өгч, богино хугацаанд хөрөнгийн биржийг судлах, бодитоор ямар үнэлгээ хийж, гаднын болон дотоодын техникийн болон хуулийн зөвлөхүүдтэй хамтарч энэ бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна. Засгийн газар УИХ-аас маш хариуцлагатай ажлыг хүлээн авч байна. Энэ ажлыг ард түмнийхээ өмнө мэр төртэй гүйцэтгэх шаардлага гарч байгаа.

-Хөрөнгийн биржийг сонгох эхний тооцоолол гарсан уу?

-Дэлхийн зах зээлд Лондон, Хонконг, Нью-Йорк, Токио, Торонтогийн хөрөнгийн бирж дээр онлайн холбоотой байдаг. Гэхдээ Монгол Улсын хувьд хэрэглэгч, зах зээл нь хаана байгаа вэ гэдгийг бид бодолцох ёстой.

Нью-Йоркийн хөрөнгийн биржээс манай “Чингис бонд”-ын 1.5 тэрбум ам.долларын 80 хувь нь босож байсан түүх бий. Хонконгийн бирж дээр ч манай улсын маш олон аж ахуйн нэгж гарч, үйл ажиллагаа явуулж байгаа түүх байгаа. Энэ утгаараа бидний харж буйгаар Хонконг, Нью-Йоркийн хөрөнгийн бирж нь бидэнд илүү өгөөжтэй, илүү үнэлэх нөхцөлийг тавих боломжтой гэдгийг олон улсын зөвлөхүүдтэй эхний байдлаар ярилцаж байна. Ер нь уул уурхайн салбарт орж байгаа 100 ам.доллар тутмын 90 ам.доллар нь бусад салбараа дэмждэг гэдгийг хэлмээр байна. Уул уурхайн салбар гэдэг бусад салбараа дэмждэг ийм онцлог салбар юм.

-Ордын үнэлгээг дахин хийнэ гэсэн. 30 хувийг үнэлэх ажил хэзээ эхлэх вэ?

-Ордын үнэлгээг 2011 онд Норвист хийсэн үнэлгээгээр одоо явж байна. Цаашдаа өсөх боломжтой нөхцөлүүд үүсч эхэлнэ. Үүнийг Засгийн газрын шийдвэр гарсны дараа нарийвчилж, олон нийтэд мэдээлнэ.

-“Эрдэнэс Монгол” компанийн 34 хувийн асуудал дээр гишүүд эсэргүүцэж байсан. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?

-“Эрдэнэс Монгол” гэдэг стратегийн 16 ордын нэгдэл, цаашлаад 39 ордын асуудал яригдах ёстой. Энэ компани нь Монголын хамгийн том компаниудын нэгдэл байх ёстой. Тиймээс дараагийн хийх ажлын томоохон хэсэг байх нь зайлшгүй. УИХ-ын гишүүд ч сайн судлах ёстой. Бид тооцоо судалгааны үндсэн дээр дахин танилцуулга хийх ёстой. Ер нь орд тус бүрээр нь үнэлэх асуудлыг УИХ-ын гишүүд ярьж байгаа нь үнэний ортой. Тиймээс АН-ын гаргасан саналыг судалж, намрын чуулганаар танилцуулна.

Шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулан УИХ-аар шийдвэрлүүлэх зорилго тавьж байна.Зарчмын хувьд Засгийн газрын оруулж байгаа санал дээр бид байр сууриа илэрхийлэх, зарчмын зөрүүтэй саналыг хураалгаж, хоорондоо ярилцаж УИХ-д оруулсан. УИХ өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд асуудлыг хүлээж авсангүй. Цаашлаад энэ асуудал намын бүлэг гэхээс, илүү улс орны эрх ашиг учир намрын чуулганд тогтоолын төсөл боловсруулах ажлыг АН-ын гишүүдтэй хамтарч хийх гарц нь нээлттэй байгаа.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 29 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 14 цаг 22 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 16 цаг 3 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 16 цаг 33 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 16 цаг 52 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 20 цаг 24 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 20 цаг 31 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 20 цаг 36 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 22 цаг 15 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 22 цаг 24 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 22 цаг 33 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 22 цаг 39 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 22 цаг 57 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 23 цаг 18 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 23 цаг 23 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 23 цаг 28 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 23 цаг 33 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 23 цаг 53 мин Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийг баталлаа Өчигдөр 09 цаг 22 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна Өчигдөр 09 цаг 18 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top