x

АН анх удаа иргэдийнхээ талд дуугарлаа

УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газраас өргөн барьсан Захиргааны ерөнхий хуулийг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэний дараа АН-ын ҮБХ(Үндэсний бодлогын хороо) хуулийн төслийг өргөн барьсан Ц.Нямдорж сайдыг АТГ-т өгч буйгаа мэдэгдэв. Хууль зүйн сайдын хуулийн төслийг өргөн барьсан үйлдлийг “ашиг сонирхлын зөрчилтэй” гэж үзэх хууль зүйн үндэслэл байна гэж тэд үзжээ.

Тодруулбал, 2015 онд УИХ-аар баталсан Хууль тогтоомжийн тухай хуульд “Хууль санаачлах, боловсруулах ажиллагаа ил тод нээлттэй, олон нийтийн оролцоог хангасан, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, судалгаа шинжилгээнд үндэслэсэн байна. Хууль санаачлагч хуулийн төслийг энэ хуульд заасан шаардлагад нийцүүлэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” (хуулийн 4,5-р зүйл) гэж заасан.

Харин Ц.Нямдорж сайд “Эрдэнэтийн 49 хувийг эргүүлж авахын тулд үүнээс өөр арга алга. Захиргааны шүүх авлигад автаад Засгийн газрын шийдвэрийг тас цохиж байна” гэсэн нь нэгдүгээрт “хууль санаачлагчийн өргөн барьсан хуулийн төсөл судалгаа шинжилгээнд суурилсан байна” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байгаа хэрэг. Хоёрдугаарт, хууль зөрчиж гаргасан Засгийн газрын шийдвэрийг хаацайлах гэсэн хувийн явцуу ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд шүүхээр маргаанаа шийдүүлэх иргэдийн ашиг сонирхлыг зөрчиж буй хэрэг. Гуравдугаарт, уг хуулийн төслөөр хийсэн хуульчдын хэрэлцүүлэг, Хууль зүйн байнгын хороонд хүргүүлсэн санал зөвлөмжийг үл тоон хэлэлцүүлэгт оруулсан явдал нь “хууль санаалчлах, боловсруулах ажиллагаа ил тод нээлттэй, олон нийтийн оролцоог хангасан байх” хуулийн заалтыг ноцтой зөрчсөн явдал юм. Тэгэхээр АН-ын ҮБХ Хууль зүйн сайдын энэ үйлдлийг "Ашиг сонирхлын зөрчилтэй" гэж үзсэнд гайхах зүйл алга.

“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах нь энэ хуулийн эцсийн зорилго байгаагүй гэдгийг Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс харж болно. Төсөлд Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй” гэсэн нь Засгийн газар төдийгүй түүний шийдвэрийг хэрэгжүүлж буй захиргааны бусад байгууллагууд, орон нутгийн захиргааны бүх байгууллагуудын шийдвэр Захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гарна гэсэн үг. Яамны сайдын тушаал заавраас эхлээд агентлагийн дарга, аймгийн Засаг дарга, сургуулийн захирал, мэргэжлийн хяналтын байцаагч хүртэл “Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлж байна, салбарын яам ингэж шийдсэн” гэж хэлээд иргэдийн өөдөөс хүссэнээ ярьж, хийж болно гэсэн үг. Нэг үгээр өнгөрсөн зуунд бидний туулаад өнгөрсөн нэг намын дарангуйлал эргээд тогтоох гэж байна.

Тэгэхээр Ц.Нямдорж сайдын “Эрдэнэтийн 49 хувийг авахын төлөө үүнийг хийж байна” гэсэн нь хуулийн цаад зорилгыг нуун далдалсан үг байж. Шүүхийн шийдвэр 49 хувийн талд гарлаа гэнгүүт “Шүүх авлигад автсан байна” гээд шуугиад эхэлдэг олон нийтийн сэтгэл хөдлөл, хармын сэтгэл дээр дөрөөлж санасандаа хүрэх гэсэн арга, анхаарал сарниулах тактик гэж болно. “Эрдэнэтийн 49 хувийг авахын төлөө иргэдийнхээ эрх ашгийг хохироож байна” гэдэг ч ихээ наагуур харсан эндүүрэл байсан бололтой. Харин иргэдийн шүүхэд хандах эрхийг хулгайлахын тулд “Эрдэнэт”-ийн 49 хувийг ил гаргаж ярьсан хэрэг. “Хөгшин нохой” айхтар тооцсон байна.

Харин АН УИХ-д цөөнх болсноосоо хойш хоёр жилийн дараа анх удаа АН шиг дуугарлаа. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь иргэний эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна гэж хэлээд төслийн хэлэлцүүлгээс завсарлага авлаа. УИХ-ын хаврын чуулган өнөөдөр хаалтаа хийж байгаа тул ирэх намрын чуулган хүртэл энэ сэдэв түр хаагдах нь. Энэ хооронд АТГ Хууль зүйн сайдын хуулийн төсөл өргөн барьсан явдал ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаар дүгнэлтээ гаргах хэрэгтэй болов.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Монгол жудаг (66.181.161.9)
    Арчилсан намынхан юм болгон дээр л худлаа нэг их ард түмэнд хайртай амьтад болж худлаа жүжиглэхээ болимоор юм.Зарим нэг эсэргүүцээд шудрага царайлаад юмнууд нь өөрсдөө эрх барьж байхдаа зүтгүүлэх гээд байсан асуудлууд л ихэнх нь байна лээ шдээ.Ард түмнийг бүр тэнэг харалган амьтад байдаг гээд ойлгочихсон.
    2018 оны 07 сарын 02 | Хариулах
  • Долгор (202.9.42.6)
    Шудрага бусаар ажиллаж буы шүүгчид цөөнгүй байгаа нь үнэн ч үүнийг нийтээр нь хавтгайруулж бүхэл бүтэн шүүхийг үгүй хийнэ гэдэг арай л хирээс хэтэрсэн асуудал.Шудрага бус ажилладаг авилгач шүүгчид гагцхан Захиргааны хэргийн шүүхэд байдаг гэвэл өрөөсгөл ойлголт Иргэний Хэргийн шүүхэд ч ийм шүүгч нар олон л байгаа мэдээж.Тэглээ гээд бүх шүүхийг татан буулгана гэж байхгүй биздээ.Авилгалч хууль зөрчиж буы шүүгчидийн нэрийг түрүүчлээд гаргасан л байсан ард иргэдээс шүүхээр хэргээ шийдүүлж байхдаа хууль бус үйлдэл гаргаж байсан шүүгчидын талаар санал асуулга аваад үзэхэд хэн нэг шүүгчийн нэр олон дахин гомдолд дурдагдаж байвал авилгалч хууль зөрчдөг гэдэг нь ойлгомжтой л харагдана ш дээ.Тийм хүмүүсийн л шүүгч хийх эрхтэй нь ярина уу гэхээс шүүхийг татан буулгана гэдэг ерөөсөө Төр болон төриийн байгууллага албан тушаалтнуудын эрх мэдлээ хэтрүүлэн хууль бус хэрэг хийснийг далдалж замхруулах гэсэн л арга .Нямдорж ямар муухай юм бодож байнаа
    2018 оны 06 сарын 30 | Хариулах
  • Naraa (202.9.42.7)
    Ard tvmnii tald bus ard tvmnii esreg l dugarsan bn shd!!!
    2018 оны 06 сарын 28 | Хариулах
  • Боогий (103.10.23.147)
    Шударга ажиллаж чадахгүй бол тэр шүүгчдээ л арга хэмжээ авна биз дээ?Далимдуулж ард иргэдийнхээ амьдралыг хорлох шаардлага байгаа юм уу?Одоо төрийн нэрийн өмнөөс гээд л дуртайгаа хийдэг,тэрийг нь хэн ч тоож авч хэлэлцдэггүй болох нь л дээ
    2018 оны 06 сарын 28 | Хариулах
  • жамбаа (202.9.42.6)
    тэр шүүх чинь шудрага ажиллаж чадаж байгаа билүү авилгтай тэмцэх газар хэргийг мөрдөн байцааж шүүх прокурорт шилжүүлдэг ял авсан нь хэд билээ бүгд ял жавшиж торгууль төдийхэнээр шийтгэл өгч зарим үёд шүүх хурлийг хойшлуулж хөөн хэлцэх хугцааг дууссан гэж ял завшуулж байгаа нь олонд илт байна шүү дээ заяа гэж харин хэний тавьсан нохой вэ
    2018 оны 06 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 6 цаг 22 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 6 цаг 37 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 6 цаг 56 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top