x

Н.Лүндэндорж: Захиргааны ерөнхий хуулийн төсөл энэ хэвээр батлагдахгүй

ШЕЗ-өөс тогтмол зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр ШЕЗ-ийн дарга, доктор Н.Лүндэндоржоос Захиргааны ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай түүний байр суурийг тодрууллаа.

-Хэрвээ Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулбал Захиргааны хэргийн шүүхийг татан буулгах  уу?

-Захиргааны ерөнхий хуульд засгийн газраас нэмэлт өөрчлөлт оруулах төсөл яг энэ хэвээрээ батлагдвал Монгол Улсын төрийн дэглэмд болоод улс төрийн тогтолцоонд  ямар хор уршигтай талаар сэтгүүлчид та нар зөв ойлголттой байгаа нь сайшаалтай хэрэг. Засгийн газар байтугай эзэн хаан хүртэл шүүхийн хяналтанд байх ёстой гэдгээ хүлээж зөвшөөрч байгаа цаг үед ийм хуулийн төсөл байж болохгүй.  Иргэний ямар нэгэн эрх ашиг нь хөндөгдөхөд шүүх байгууллага бэлэн байж бүр давж заалдах эрх нь байх ёстой. Тиймээс Захиргааны шүүхийг татан буулгахгүй байх гэж бодож байна. Монгол  Улсын шүүхийн тухай хуулиар, шүүхийг өөрчлөн байгуулах, татан буулгах эрх  парламентийн гишүүнд эсвэл Засгийн газарт олгоогүй. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 11.3-т  Улсын дээд шүүхээс бусад шүүхийг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг шүүхийн ерөнхий зөвлөл засгийн газартай хамтран зөвшилцсөнөөр Монгол Улсын ерөнхийлөгч, УИХ-д өргөн мэдүүлэхийг заасан байдаг. Тиймд бусад хууль тогтоомжийг баталдаг шиг УИХ-ын нэг гишүүн, эсвэл Засгийн газар шүүхийг татан буулгаж чадахгүй. Энэ бол шүүхийн тухай хуулиар хамгаалагдсан зүйл.

Миний сонссоноор Ц.Нямдож сайд ч өчигдрийн Хууль зүйн байнгын хорооны хурал дээр  “Та нарын санаа бодлыг сонсч засахад бэлэн байна” гэж хэлж байсан. Тийм учир би хувьдаа Захиргааны ерөнхий хууль энэ маягаар батлагдахгүй гэдэгт итгэлтэй байна.

- Шүүгчид хараат бус байж чадаж байгаа юу?

-Шүүхийн хардлага байхгүй, шүүхээ магтан дуулж байдаг улс орон гэж хаана ч байхгүй. Шүүх болон шүүгчийг хардаж байгаа явдал нь тэр улс оронд шүүх нь хараат бус болж байгаагийн илрэл. Хардах эрхээ тэр хүмүүс нь эдлэж, шүүхэд том хяналт тавьж байна гэж би ойлгодог.

- Багахангай дүүрэгт шүүх байгуулахаар тогтлоо. 3000 орчим хүн амтай  дүүрэгт шүүх байгуулах хэрэгтэй юу?

- УИХ-ын 58 дугаар тогтоол гарсан нь Багахангай дүүрэгт шүүх байгуулахтай холбоотойгоор зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гарна гэжээ. Засгийн газар мөнгө үйлдвэрлэдэггүй. Тэр бол татвар төлөгчдийн л хөрөнгө. Мөн энэ нь манай Үндсэн хуулийн Цэцээс хуулийн заалтыг  тайлбарлаж байгаатай холбоотой, цаашдаа засах ёстой зүйлүүдийн нэг юм. Дүүрэг бүрт шүүх байх ёстой гэсэн Цэцийн тайлбараас болж ийм  үр дагаварт хүрээд байна. Өнөөдөр Булган, Баянхонгор гэх мэт аймгуудад том суурин үүссэн.

Дэлхий дахинд шүүх хүртээмжтэй буюу жижиг том нь хамаагүй хүн ам өөрийн оршин сууж байгаа шүүх үйлчилгэний байгууллага супермаркет байдаг шиг л байж байх ёстой гэсэн ойлголттой байдаг. Тэр жишгийн дагуу бид байгуулах бололцоогүй байна. Тиймд энэ үндсэн хуулийн 48.1-ыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд бид засах хэрэгтэй гэдэг харагдаж байна. Мөн Үндсэн хуулийн Цэц дүүргийн болон сумын шүүх байна гэж үгчилсэн тайлбар хийдэг нь эдийн засгийн болон бусад их сүйтгэлт үр дагаварт хүргээд байна гэдэг нь бидэнд авах ёстой сургамж юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 6 цаг 31 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 6 цаг 46 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 7 цаг 5 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top