x

Шадар сайд Ө.Энхтүвшин Жэжүгийн форумын нээлтэд үг хэллээ

Шадар сайд Ө.Энхтүвшин энэ сарын 26-28-нд “Азийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө: Шинэ гарц, шийдлийн эрэлд“ сэдвээр БНСУ-д зохион байгуулагдаж буй Жэжүгийн 13 дугаар форумд оролцож байна. Тэрбээр өнөөдөр тус форумын нээлтэд үг хэллээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин үгийнхээ эхэнд энэ удаагийн форум Солонгосын хойгт нааштай эерэг чиг хандлага гарч, бүс нутгийн аюулгүй байдлын ойрын ирээдүйн болон хэтийн төлвийн талаар өөдрөг уур амьсгал бүрэлдэж буй чухал цаг үед болж байгааг онцлон баяр хүргээд,  Монгол Улс бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, итгэлцлийг бэхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн яриа хэлэлцээг цаашид ч дэмжихийг илэрхийлэв.

Түүнчлэн Шадар сайд “Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлстэй, бүс нутгийн чухал түнш, “гуравдагч хөрш”-ийн нэг БНСУ-тай хөгжүүлж буй Иж бүрэн түншлэлийн харилцааг цаашид хоёр талын хамтын ажиллагаа төдийгүй бүс нутгийн хүрээнд идэвхжүүлэхийг зорьж байна. Зүүн хойд Ази, Солонгосын хойгийг алс хэтдээ Ази, Номхон далайн хөгжил цэцэглэлтийн чухал төв болно гэж бид төсөөлөн харж байна. БНСУ бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн интеграцыг дэмжсэн санал, санаачилгуудыг дэвшүүлж ирсэн. Тухайлбал, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-ий “Шинэ Умардын бодлого”-ыг бид ирээдүйтэй, бүс нутгийн интеграцийг хөгжүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна. Нэн тэргүүнд, эрчим хүчний салбарт хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа Азийн супер сүлжээ байгуулах чиглэлээр сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах нөөц боломж бидэнд бий” хэмээв.

Жэжүгийн форум нь Ази, ялангуяа, Зүүн Азийн аюулгүй байдал, олон талт хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар 70 гаруй орны улс төр, эдийн засаг, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, эрдэмтэн судлаачид хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцдог олон талт яриа хэлэлцээний талбар юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 6 цаг 26 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 6 цаг 41 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 7 цаг 0 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top