x

Монголчууд МАН-аас салахгүй бол дарангуйлалд дахин живэх нь

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны үеэр Хууль зүйн сайд Ц.Нямдорж “Захиргааны шүүхийг татан буулгана шүү” гэж хэлсэн нь сошиалд шуугиан тарьж байна. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарснаас үүдэж мань хүн бухимдлаа илэрхийлсэн гэж ойлгож болохоор. Сошиалд Хууль зүйн сайдын хэлсэн үгэнд эмзэглэсэн, шүүмжилсэн олон нийтийн сэтгэгдэл их байна. Ц.Нямдорж сайд бол хамар дор хагархай гэгчээр 20 гаруй жил юу дуртайгаа ярьж, хэн дуртай руугаа дайрч яваа “бурхи”. Хэлсэн үг, хийсэн үйлдэл нь үнэлэгддэг цаг хэдийнэ ард хоцорсон нэгэн. Гэвч үгэн дотор үг, Үхэр дотор гиваа бий гэдэг шиг сайдын хэлсэн үгнээс Засгийн газар, МАН бодлого харагдаж байгааг нийгэм анхаарах цаг болжээ.

МАН ходоодны мухартаа 28 жил нууж явсан бүхнийг хянах, эрхэндээ байлгах, дарангуйлах хүслээ Засгийн газраар гүйцэтгүүлэхээр Ц.Нямдорж сайдаар дамжуулж УИХ-ын чуулганы танхимаас зарлалаа. Энэ нам 70 жилийн турш бүх эрх мэдлийг өөртөө авч, бүгдийг хянаж, дарангуйлалдаа байлгасан гашуун түүх бий. Монголчуудад гашуун сургамж болж үлдсэн 70 жилийн түүх МАН-ын мөн чанар, чин хүсэл гэдэг нь хүний эрх, хууль ёс, шүүх засаглалыг эрхэндээ оруулах мэдэгдлээс нь харагдлаа.

МАН-ын дарангуйлал социализмыг үзээгүй залуус эрх чөлөөгүй, хавчигдаж, хэлмэгдэхийн хэцүүг төдийлөн мэдэхгүй. Хэлсэн үгнийхээ төлөө хянуулж, цагдуулж, үзэл бодлоо өөртөө нууж,  хөдөлмөрөө шулуулахын зовлонг үзээгүй залуус МАН-ын дарангуйллын төсөөлөхгүй байж магад. Иргэний өмчийг төрд хурааж, хэлэх үг хийх үйлдлийг нь зааж, таалагдахгүй бол өөрийнхөө “шүүх”-ээр шийтгэхийг МАН-ын 70 жилийн дарангуйлал гэж ойлгож болно.

Ийм дарангуйллаас монголчууд 28 жилийн өмнө салж чадсан. Иргэний эрх чөлөөг дээдэлж, хамгаалдаг тогтолцоотой болсон. Засгийн газар эрх баригчид буруу шийдвэр гаргаж иргэнийг хохироовол шүүхийн өмнө зогсоодог болоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ бол дэлхийтэй хөл нийлүүлж байгаа Монгол Улсын нүүр царай. Дэлхийд Засгийн газар бүү хэл эзэн хаан шүүхийн өмнө зогсдог, дэнслүүлдэг. Эрх баригчид нь үнэмлэхүй эрх мэдэлтэй, шүүх засаглал нь хараат улсад дэлхий хаалгаа нээдэггүй. Шүүх нь бусад эрх мэдлээс хараат бус улсыг дэлхий тоодог эрин үед бид амьдарч байна.

Гэтэл МАН төрийн эрхэнд үнэмлэхүй олонх байгаа багахан хугацаандаа амжиж дарангуйллаа тогтоохоор шуурхайлж байна. Дарангуйлал тогтоох түүхэн үйл хэргийнхээ гүйцэтгэгчээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тодруулж, өнөөх нь уяаны нохойгоороо Ц.Нямдорж, Х.Нямбаатар нарыг дуугаргаж эхэллээ. У.Хүрэлсүх хүнд жингийн “Коммунист”, МАН-ын улаан хамгаалагч. Намынхаа төлөө УИХ-ын танхимд нударга зөрүүлж байсан “топор” монголчуудын өөдөөс гар далайж чадах дарангуйлагч гэдгийг МАН-ынхан андахгүй.

Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалд үнэмлэхгүй олонх байгаа МАН дарангуйллаа тогтооход шүүх засаглал саад болно. Тиймээс л шүүх засаглал руу дайрч, иргэдийн эрхийг хамгаалах тогтолцоогүй болгохоор улайрч байна. Ц.Нямдорж сайдын мэдэгдсэнээр Захиргааны хэргийн шүүхийг татан буулгавал Засгийн газар хяналтгүй болно. У.Хүрэлсүхийн засгийн газар Төрийн банк, Хөрөнгийн бирж, Монгол Шуудан, МИАТ зэрэг том аж ахуйн нэгжүүдийг 2020 оноос өмнө хувьчлахаар УИХ-д оруулсан. Эдгээр том хувьчлал иргэдийн хяналтгүй, Засгийн газар хууль зөрчсөн ч шүүхээр шийдвэрлэх боломжгүй болно. Засгийн газар, харьяа агентлагууд нь хэн дуртайгаа халж, сэлгэх боломж бүрдэнэ. Засгийн газар, түүний харьяа байгууллагуудын хууль зөрчиж гаргасан шийдвэр хувь хүн, хуулийн этгээдийн эрхийг зөрчиж, хохирол учруулсан тохиолдолд эрхийг нь сэргээхийн тулд Захиргааны хэргийн шүүх ажилладаг. Хуулийн засаглалтай бүх улсад гүйцэтгэгч байгууллагад хяналт тавьдаг төрөлжсөн шүүх бий.

Тийм учраас 500 шахам хуульч  “Засгийн газрын захиргааны үйл ажиллагааг захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гаргах агуулгатай Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь Үндсэн хууль дахь хууль дээдлэх зарчим, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрх, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах механизмыг алдагдуулах уршигтай тул уг төслийг бүхэлд дэмжихгүй байх” гэсэн зөвлөмжийг УИХ болон Засгийн газарт хүргүүлэхээр болсон.

Гэхдээ 500 хуульчийн үгээр МАН дарангуйллаа сэргээх санаархлаа зогсоохгүй нь мэдээж. Тиймээс Монгол Улс МАН-аас даруй салж, ардчиллаа аварч, эрх чөлөөтэйгөө үлдмээр байна. Иргэн бүр эрх чөлөөгөө хамгаалж, дарангуйлагч улс төрийн хүчнээс салах, үгүй хийх цаг иржээ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (43.228.131.133)
    Batlagdaasaa tsagaachlaliin viz garguulhad amar
    2018 оны 06 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 6 цаг 27 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 6 цаг 42 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 7 цаг 1 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top