x

Ц.Нямдорж: УИХ, Засгийн газрын шийдвэрийг хянадаг цорын ганц байгууллага бол Цэц

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан юм.

Тэрээр “Нэгдүгээрт, Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхээр оруулж ирсэн. 2005 онд энэ асуудлаар маргаан гараад Цэцийн дүгнэлт гарсан. Тэр дүгнэлтэд Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй, Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Хоёрдугаарт, УИХ “Эрдэнэт”-ийн 49 хувийн талаар тодорхой шийдвэр гаргасан. Энэ бол төрийн эрх барих дээд байгууллагын тогтоол. Засгийн газар УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу тогтоол гаргасан. Гэтэл УИХ-аас Засгийн газарт өгсөн даалгаврыг шүүх дээр удаа дараа унагах ажиллагаа хийгдэж байна. Үүнийг засах гэж энэхүү хуулийн төслийг өргөн барьсан юм. Гишүүдээс ажил хэрэгч санал гарвал хамтарч ажиллахад бэлэн байна. Хуулийн төслийг дагасан захиалгат үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна. Их сайн зүйл болж байна гэж харж байна. Нуугдаж байгаа хүмүүс нь ил гарч ирж байна. Үүнд олзуурхаж байна

УИХ, Засгийн газрын шийдвэрийг хянадаг цорын ганц байгууллага бол Цэц. Цэц бол Үндсэн хуулийн хуулийн шүүх. Л.Болд гишүүн асууж байна. Өөр арга алга уу гэж алга. Болохгүй биз дээ. Шүүх цагаандаа гарсан шдээ. Ц.Элбэгдоржийн гол хүмүүс хөдөлж эхэллээ. УИХ-ын даргын хуулийн зөвлөх хөдөлж эхэллээ. Хотын даргын хуулийн зөвлөх ярьж эхэллээ. Ингэж тал талаасаа ашиг сонирхлоо хамгаалж байна. Тийм учраас эзэнтэй нь ярьж байна.” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Сахал Эрдэнэбилэг тахимаа өгөө!! (212.112.126.228)
    Худалдаа Хөгжлийн банкны эзэн сахал Эрдэнэбилэг болио, чи! Чамайг энэ мафи бүлэглэлийн эзэн, энэ бүгдийг хийж байгааг Монголын ард түмэн мэдэж байгаа шдээ. Одоо чи тахимаа өгөөд бушуу алга болвол яасийм бэ? Хулгай хар мөртэй гэдэг. Хулгай, луйвар, дээрэм, болохоор ямар мөртэй болох вэ? Хэрэг хуучрахгүй, нэг өдөр бүх энэ зүйл чинь илрэнэ гэдгийг хэзээ ойлгох вэ?? Их л нүгэл хурааж бн даа... Ийм яахаас буцахгүй хүн сүг юм уу? Гэхдээ л... зовлон дагана дооо
    2018 оны 06 сарын 26 | Хариулах
    • unshigch
      tahimaa ch geh shig, ork uu dachi , ediin zasgiin keleer yariooo bslai min
      2018 оны 06 сарын 26
iШинэ мэдээ
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 30 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 14 цаг 22 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 16 цаг 4 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 16 цаг 34 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 16 цаг 53 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 20 цаг 24 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 20 цаг 31 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 20 цаг 36 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 22 цаг 16 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 22 цаг 24 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 22 цаг 33 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 22 цаг 39 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 22 цаг 58 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 23 цаг 18 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 23 цаг 23 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 23 цаг 28 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 23 цаг 33 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 23 цаг 54 мин Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийг баталлаа Өчигдөр 09 цаг 22 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна Өчигдөр 09 цаг 18 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top