x

УИХ-ын гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, санал өгдөг болно

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хийж, Ардчилсан намын бүлэг хуулийн төсөлтэй танилцах шаардлагатай гэж үзэн завсарлага аваад байгаа.

Чуулганы дэгд өөрчлөлт оруулах асуудлаар хоёр хуулийн төсөл өргөн бариад байсныг нэгтгэн боловсруулж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ахалж байгаа юм. Түүнээс хуулийн төслийн онцлох өөрчлөлтүүд юу байгааг тодрууллаа.

- Д.Хаянхярваа гишүүний санаачилсан хууль гурван зүйл заалттай байсан. Харин С.Бямбацогт нарын 14 гишүүний өргөн барьсан хууль нэлээд дэлгэрэнгүй. Уг хоёр төслийг нэгтгэн УИХ-д оруулахаар болсон. Аль төсөл дээр нь суурилж байгаа вэ?

- УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёрдугаар сард Д.Хаянхярваа нарын гишүүд өргөн барьсан. Мөн тавдугаар сард С.Бямбацогт нарын гишүүд бас энэ талаар хуулийн төсөл өргөн бариад байна. 

Ерөнхийдөө С.Бямбацогт нарын гишүүдийн өргөн барьсан төсөл дээр суурилж байгаа.

Хуулийн төсөл үндсэндээ УИХ-ын гишүүдийг хариуцлагатай, сахилга баттай, хуралдаандаа цагтаа ирдэг, өөрийн биеэр хуралдаанд оролцож санал өгдөг, хэн нэгний өмнөөс кноп дарахгүй байх буюу ард түмний олгосон бүрэн эрхийг өөрөө л эдэлдэг байх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. 

- Тухайлбал ямар заалтууд орсон бэ?

- Байнгын хороо болон чуулганы ирцийг бүрдүүлэхийн тулд гишүүдийн өмнөөс картыг нь хийчихдэг, эзгүй байгаа гишүүдийн өмнөөс санал өгөх асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна. Үүнийг цэгцлэхийн тулд хурууны хээгээрээ ирцээ бүртгүүлж, саналаа өгдөг тогтолцоо руу шилжүүлэх тухай заалтууд орж ирсэн.

Мөн гишүүдийн идэвх, оролцоог сайжруулах талаар нэлээд олон заалт орж байгаа. Бусад улсын парламентууд гишүүдийнхээ сахилга хариуцлагыг дөрвөн хэлбэрээр сайжруулдаг юм байна. Тэр туршлагыг нэвтрүүлнэ.

Нэгдүгээрт, Санхүүгийн торгууль ногдуулдаг. Тухайн гишүүн хэдэн цагийн таслалттай байгааг тооцож цалинг нь хасах зохицуулалт байна.

Хоёрдугаарт, Сахилгын шийтгэл ногдуулах арга. Бусдыг хэл амаар доромжлох асуудал гаргавал чуулганы үеэр үг хэлэх, байр сууриа илэрхийлэх боломжийг нь түр хугацаагаар хасах гэх мэт.

Гуравдугаарт, Гишүүдийн ирц, оролцоог нээлттэй мэдээлэх. Хамгийн гол нь ирцийг нээлттэй мэдээлдэг болох шаардлагатай байна. Чуулганы хуралдаанд хэдэн цаг сууж, хэдэн хуулийн төсөл дээр орж ажиллав гээд оролцоог сайжруулах чиглэл рүү хандсан заалтуудыг бас оруулж ирсэн.

Дөрөвдүгээрт, Ёс зүйн шийтгэл ногдуулах. Байнгын хорооны хуралдааныг гурваас дээш удаа тасалбал тус Байнгын хороонд байх уу үгүй юу гэдгийг хэлэлцэнэ гэх мэт заалтууд орж ирж байна.

Дээрх өөрчлөлтүүд батлагдвал нийгмээс ирж байгаа шүүмжлэлийг засах, залруулах боломжтой гэж харж байна. 

Гэхдээ энэ удаагийн парламент 2012-2016 онд байсан парламенттай харьцуулахад таслалт харьцангуй бага байгаа. 2012 онд бүрдсэн парламентад эхний гурван чуулганы төгсгөлд нийтдээ гишүүд 10,000 цагийн таслалттай байсан бол 2016 оноос хойш гурван чуулган үргэлжлэхэд гишүүдийн таслалт 1,000 орчим цаг байсан гэх статистик мэдээ байна. Гэхдээ гишүүдийн сахилга хариуцлага, идэвх оролцоог сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа учраас дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан

- Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа хариуцлага алдсан гишүүдийг зөвхөн түдгэлзүүлэх үү, эсвэл чөлөөлөх асуудал яригдах уу?

- Байнгын хороо болон чуулганы нийт хуралдааны гуравны нэгээс илүү цагийг тасалсан бол гишүүнийг эгүүлэн татах саналыг хууль санаачлагч оруулж ирсэн. Гэхдээ ажлын хэсэг дээр Үндсэн хуулийн өөрчлөлт хийгдсэний дараа энэ асуудлыг ярихгүй бол УИХ өөрөө Үндсэн хууль зөрчсөн асуудал болох нь гээд хойш тавьсан байгаа. Иймэрхүү зохицуулалтуудыг ажлын хэсэг байнгын хороон дээр яриад хийгээд явна гэж бодож байна.

 М.ЭНХБОЛД: НАМРЫН ЧУУЛГАНАА ШИНЭ ДЭГЭЭР ЭХЛҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар гишүүдийн байр суурь:

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Ажлын хэсэг ийм чухал хуулийн төсөлд түргэн түүхий хандаж болохгүй, цаг хугацааны хайчинд хавчигдаж дутуу дулимаг боловсрогдсон хууль гаргаж таарахгүй.

Дэгийн хуулийн өөрчлөлтийн асуудлаар гишүүн бүр ойлголттой, бүрэн гүйцэт мэдээлэлтэй, нэгдсэн байр суурьтай болох шаардлагатай. Иймээс ажлын хэсгийн байр суурь, саналын томъёоллуудтай танилцаж, намын бүлгээрээ ярилцаж байр сууриа нэгтгэн шаардлагатай байгаа учраас ажлын тав хоногийн завсарлага авмаар байна" гэв.

Хуулийн төслүүдийг нэгтгэн боловсруулж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт намын бүлгээ төлөөлж орсон УИХ-ын гишүүн Я.Санжмятав "Ажлын хэсэг нэлээд шахуу ажиллаж байр сууриа нэгтгэж ойлголцсон. Парламентын нэр хүнд олон нийтийн дунд унаад байгаа ийм үед гишүүд үүрэг, хариуцлагаа ухамсарлаж дэгийн хуулийн өөрчлөлтөд ажил хэрэгч, шуурхай хандах нь зүйтэй гэдэг дээр ярилцаж тогтсон. Парламент, гишүүдэд хүндрэл учруулахаар зарим заалтыг хасахаар тохирсон. Хариуцлагын асуудлыг одоо хийхгүй, ирэх намар, арван сард хийнэ гэвэл оройтно. Тиймээс шаардлагатай бол бүлэг дээр ярилцаад хуулийг аль болох хурдан батлахад анхаармаар байна" гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд “Дэгийн хуулийн өөрчлөлт нь хариуцлагыг хаа сайгүй дээшлүүлэх тухай ярьж байгаа ийм үед хариуцлага, сахилгын асуудлыг Улсын Их Хурал, гишүүд өөрсдөөсөө эхэлж гишүүдийн оролцоо, идэвхийг сайжруулах, эрх зүйн орчин нөхцөлөө боловсронгуй болгоход чиглэгдэж байгаа. Тэгээд ч хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд орсон асуудал.

Ажлын хэсгийг шуурхай ажиллуулж, дэгийн хуулийн өөрчлөлтөө энэ хаврын чуулганаар батлаад намрын чуулганаа шинэ дэгээр эхлүүлэх нь зүйтэй гэдэг дээр намын бүлгүүд тохиролцсон.Тиймээс Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг санал, дүгнэлтээ Байнгын хороонд танилцуулах ёстой. Хэрэв энэ удаагийн чуулганаар төслийг хэлэлцэн баталж амжихгүй бол ээлжит бус чуулган хийж батлахаас өөр аргагүйд хүрнэ гэдгийг хаана хаанаа анхаарах нь зүйтэй. Намрын чуулган шинэ дэгээр эхлэх ёстой” хэмээн ярилаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 6 цаг 30 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 6 цаг 44 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 7 цаг 3 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top