x

МАН-ын залуу гишүүдэд алга ташья!!!

Өнгөрөгч долоо хоногийн хамгийн дуулиантай үйл явдлын нэг нь долоо хоногийн эхэнд УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзаж, өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн явдал, нөгөө нь долоо хоногийн төгсгөлд УИХ-ын гишүүн Д.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга асан, УИХ-ын дарга М.Энхболдыг “60 тэрбумын хэргээ шалгуултал УИХ-ын чуулганд суухгүй” хэмээн мэдэгдсэн явдал байлаа. Хэдийгээр болох ёстой үйл явдал болох ёстой цаг хугацаанаасаа бүтэн нэг жилээр хоцорсон ч гэлээ МАН-ын хоёр залууд алга ташья! Улс төрд өөрсдийг нь замчилсан намынхаа ах нарын хийж чадаагүйг хийж, Монголын улс төрд шинэ жишиг тогтоолоо. Алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй. Харин алдаагаа хүлээн зөвшөөрч, хариуцлагаа хүлээж чадах нь хүний үнэт чанар юм.

Хэрэвзээ жилийн өмнө, МАН сонгуульд ялагдсаны дараа Д.Гантулга, Д.Оюун-Эрдэнэ нар энэ үйлдлүүдээ хийсэн бол илүү гоё болох байлаа. Гэсэн ч оргүйгээс оройтсон нь дээр гэдэг үгтэй. Ард нь ямар зорилго нуугдсан ч бай, ил хэлж байгаа үгийг нь дэмжих ёстой.

Харин УИХ-ын гишүүн Д.Оюун-Эрдэнийн мэдэгдлийн эсрэг УИХ-ын даргын улс төрийн зөвлөх О.Гүнбилэгийн цагаа олоогүй, яаруу сандруу хийсэн мэдэгдэл эсрэг талдаа хүч нэмж, УИХ-ын даргад өөрт нь хүнд цохилт болов. М.Энхболд өөрөө гарч ирээд энэ мэдэгдлийг хийсэн ч ийм их сөрөг реакци дагуулахгүй байсан болов уу. Учир нь О.Гүнбилэг гэдэг хүн УИХ-ын даргын зөвлөхөөс гадна Монголын хуульчдын холбооны тэргүүн билээ. Монголын бүх хуульчдын нүүр. (Шүүгч, прокурор, өмгөөлөгчид гээд хуульчийн эрхтэй бүх хуульчид энэ холбоонд багтдаг) Тэр өөрийн даргаа аврах гээд Монголын бүх хуульчдыг шавар шавхай руу түлхчихлээ. Олон нийт одоо тэдний талаар ямар дүгнэлт хийх нь тодорхой шүү дээ.

О.Гүнбилэгийн хэлсэнчлэн 60 тэрбумыг асуудлыг хуулийн байгууллага шалгасан нь үнэн. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн нь ч үнэн. Гэхдээ “судалгаанд хамтаргдсан” 1000 гаруй төрийн албан хаагч нараас нэг нь ч сонгуулийн дараа албан тушаалд томилогдохдоо хэн нэгэнд “авлига өгсөн” тухай мэдээлээгүй гэнэ. Гэхдээ цагдаагийн байгууллага судалгаа хийдэг (бидний ойлгодгоор судалгаа гэдэг маань асуулт асууж, хариулт авахыг хэлдэг) байгууллага уу, эсвэл хэрэг мөрддөг байгууллага уу? гэдгийг нэг бодоод үзчих хэрэгтэй. Хийсэн мэдэгдэл нь эхний өгүүлбэрээсээ эхлээд “хий нь гарч” эхэлж байгаа юм. Хуулийн байгууллага М.Энхболд гэдэг хүнийг зүгээр л “илээд” өнгөрчээ гэж. Гэтэл С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг яаж шалгав?

Нэгэнт тагнуул, цагдаагийн байгууллага хамтарч шалгаад М.Энхболд гэдэг хүнийг “гэмт хэрэг үйлдээгүй” гэж тогтоосон болохоор МАН-ын дарга 60 тэрбумаа цуглуулж амжаагүй гэж бодьё. Гэхдээ төрийн албан тушаалыг хар зах дээр наймаа хийж байгаа аятай ширхэгчлэн зарахаар үгсэн хуйвалдсан, завдсан нь бол үнэн. Тэр наймаа хийгдсэн үү, эсвэл аль нэг шатандаа наймаа буцсан (эсвэл наймаалцахаа больё гэж шийдсэн), хэн нэг нь таслан зогсоосон эсэхийг мэдэхгүй. Гэхдээ үг үлддэг жамтай. М.Энхболд гэдэг хүний, түүний туслахуудын өөрсдийн амаар, өөрсдийн дуу хоолойгоор хэлсэн үг, түүнийг нотлох баримт бий.

Туслахуудынх нь нэг нь (Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй) өөрийн амаар “Энэ бичлэг жинхэнэ” гэдгийг хэлсэн. Бичлэгийг тасалсан, монтажилсан энэ тэр бол түй ч хамаагүй. Тэр байтугай У.Хүрэлсүх ч юм уу, улс төрийн өрсөлдөгчдийнх нь зүгээс зориудаар зохион байгуулж занга тавьсан байлаа ч М.Энхболд гэдэг хүнд ухрах газар байхгүй. Занганд нэгэнт унасан. Хэрвээ тэдгээр үгсийг түүнийг тамлан зовоох байдлаар хүч хэрэглэн хэлүүлээгүй л бол шүү дээ. Хэрэв тэгсэн бол тэр тухай мэдүүлэг болон нотлох баримтаа хуулийн байгууллагад гаргаж өгөх ёстой. Тэгж чадахгүй бол энэ бичлэг “үүрдийн үүрд” М.Энхболдын эсрэг ашиглагдсаар байх болно.Үүнд гомдох шалтгаан байхгүй.

Яагаад гэвэл энэ бичлэг хуулийн асуудал болдоггүй юм гэхэд улстөрч хүний ёс суртахууны асуудал. Улс төрд хорь гаруй жил явсан, Монголын хамгийн том намыг удирдаж байсан хүний ёс зүйн асуудал. Зөвхөн энэ шалтгаанаар М.Энхболд гэдэг хүн наад зах нь УИХ-ын даргын суудлаасаа татгалзах ёстой. УИХ-ын гишүүдийг ийм зүйлээр үлгэрлэж болохгүй. Хорь гаруй жил улс төр хийсэн хүн хоёрхон жил парламентад суусан шальдар банди нараас дор орж болохгүй биз дээ. О.Гүнбилэг хуулиа мэддэг юм гэхэд (өмгөөлөгч хүн учраас тэр талаасаа л хараад байх шиг байна) М.Энхболд дарга өөрөө улс төрчийн хувьд ёс зүйтэй байх ёстой. Өмнөх парламентын үед С.Баярцогт 1800 евро (ам.доллар ч билүү) дансандаа нуусныхаа төлөө УИХ-ын дэд даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр бууж л байсан. Хүнээс бас авах юмыг нь авч сурах хэрэгтэй.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • мгл (122.201.21.239)
    одоо шударга тушээ нар нэг талдаа ялгарч ард тумнээ уриалан дуудах цаг болсон.ганц хоер хоногиин бослогоор л наад манан мафииг,хамгааладаг хуулиинхантай нь арчаад хаяхад л цэвэрхэн болоод явчихна улс орон маань
    2018 оны 06 сарын 19 | Хариулах
  • Zochin (112.72.14.197)
    Zaluu humuus zorigtoi b.na namaa tseverleh gej zutgej b.na maniihan ta nar ardchilsan namiihan shig baij sur .maniihan ta nar tom tom yum yarichihaad tord garaad l tag onigdootou garuud omd bandaashnii hereg tovogt oroktsson novshnuud
    2018 оны 06 сарын 19 | Хариулах
  • бузар хогнууд (182.160.33.125)
    м.энхболд ц.элбэгдорж гэх хоёр хос хортой эрхтэнийг хамтад нь тайрч хаях хэрэгтэй
    2018 оны 06 сарын 19 | Хариулах
  • энхээ (66.181.185.180)
    Энхболд гэгч газрын наймаачны эцэг гэгдээд нэр нь гараад л, одоо бүр 60 тэрбумтай нэр нь холбогдоод л явдаг байж улам л дээшээ дэвшээд л байх бурханаас заяасан хувь тавилан гэгч нь юм болов уу.Хүүхэддээ идэх юм авч өгөх гэж 1000 төгрөг авсаныхаа төлөө арга хэмжээ авагдсан эмэгтэй байсан гэж сонссон юм байна.Улс төрөө гэж
    2018 оны 06 сарын 18 | Хариулах
  • Нараа (66.181.185.180)
    Д.Оюун-Эрдэнэ гишүүнд талархаж байна.МАН- д шудрага гишүүд байдаг л юм байна.МАН-ын генсек нь дэмжиж байгаа нь МАН- цэвэрших боломжтой л юм байна шүү.М.Энхболд дарга хувийн бизнес эхрлэдэггүй дан төрийн байгууллагад ажилласан байж бизнес эрхлэгчдээс их хөрөнгөтэй байгаа нь гайхалтай шүү.Сонин байгаа биз. Үүнийг шалгах зоригтой аавын хүү Монголд байхгүй биздээ.60 тэрбумын хэхгийн эзэд нь ил тод байхад арга хэмжээ тооцож чадахгүй л байгаа хууль хяналтынхан хөөрхийлэлттэй шүү
    2018 оны 06 сарын 18 | Хариулах
  • ми (119.40.98.162)
    ямар ч тэнэг нь би мөнгөөр тэдээр энэ албан тушаалыг авсан гэж хэлэхгүй биздээ цагдаа албан тушаал авсан хүмүүсээс чи мөнгө төлсөн үү гэж асуугаад л хэхэ доромжилж ханахгүй юмдаа одоо яая гэхэв дээ цагаан сар ахмадын баяраар төв аймгийнханд аахар шаахар зүйл тараагаад байхад нас эцсэлтлээ их хуралд суух байлгүй
    2018 оны 06 сарын 18 | Хариулах
  • Khongorzul (202.21.103.226)
    Hatuu shiitgeh heregteiurd hilig haa erunhiilegchuu bid ulsuj vhehgvi aguu bayn oron shdee
    2018 оны 06 сарын 18 | Хариулах
  • Н.Энхээ (27.123.212.128)
    Үнэхээр үнэн үг тархинд бус зүрхэнд хүрдэг ажээ. Шүүхийн eоөнхий зөвлөлийн дарга гэх бас нэг ичиж улайхаа байчихсан нөхөр бий ! Эд "цаг цагаараа байдаггүй. Цахилдаг цахилдаг хөхөөрөө байдаггүй" гэх үгийг ч ойлгохоо байж ёстой ЦАЙНА гэдэгтээ хүрчээ.Гэтэл цаг хугацаа бүхнийг шүүж ҮНЭН ямагт ХУДАЛ-г ялладаг юм даа.
    2018 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.161.94)
    Булавч бултайна гэдэг болж байна даа үнэн ялна гэж ч үг бий монголчууд тийм ч сүнс төөрчихсөн улс биш дээ
    2018 оны 06 сарын 18 | Хариулах
  • Oyunaa (27.123.214.80)
    Ene xujaa Enxbold odoo zailaa...
    2018 оны 06 сарын 18 | Хариулах
  • Иргэн (64.119.20.9)
    Энэ М.Энхболд гээд тэнэг гэмт хэрэгтнийг яаралтай буулгаачээ. Удирдсан их хурал нь нүдний булай болж байна шүү дээ. Угаасаа л идэж уухаас өөр ид шидгүй чадваргүй амьтан шүү дээ.
    2018 оны 06 сарын 18 | Хариулах
  • иргэн (66.181.187.105)
    Хорь гаруй жил улс төрд өндөр алба хашихдаа 2 тэрбум 800 саяын хөрөнгө хжримтлуулж төрийн хүний ёс зүйг хөлийн уландаа гишигсэн ийм булай монгол төрөөс зайлаач! Үйлдэл хамаагүй үг яриа чинь баримттайгаа байхад эвлүүлэг гээд ичихгүй хурал удирдаад монголчуудыг доромжлоод гөлийгөөд суух юм!!!
    2018 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (150.129.141.147)
    АРГАГҮЙ МЭРГЭЖЛИЙН СЭТГҮҮЛЧ ШИГ НЯХУУР, ГАРЦГҮЙ БОЛТОЛ БИЧЛЭЭ ДЭЭ. ИНГЭЖ БУЛАЙ БОЛЖ.ӨӨРЛҮҮГЭЭ,НАМ ЛУУГАА,ҮР ХҮҮХЭД АХ ДҮҮ НАРЛУУГАА ХУЖАА ХУУХУЙ,АВИЛГАЧ,ХУЛГАЙЧААРАА ДУУДУУЛЖ ,ТӨВ АЙМАГ,ХҮНДТЭЙ МИЕГОМБО БАГШИЙН НЭРИЙГ ӨНДӨЛЗҮҮЛЖ БАЙГААД ШОРОНГИЙН ХААЛГА ТАТСАНААС УУЧЛАЛТ ХҮСЭЭД ЭНЭ НЭРЭЭ ТАТАЖ,ЁС ЗҮЙН,МОРАЛЬ,ЭТИК ТАЛААСАА БУРУУТАЙ ГЭЭД ЯВЧААЧ,ГАРЗНЫ БАГА ДЭЭР ГЭЖ БИ ОЛОН УДАА ФБ ДЭЭР БИЧСЭН ДЭЭ. ЭНХЖАРГАЛАА ХАМГААЛЖ ОЛНЫ НҮД ХАРААЛ БОЛЖ ТЭНЭГТЭЖ БАЙХ Ч ГЭЖ.ЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЗСАН СОЁО НЬ БУЛЬДОГ НОХОЙ ШИГ ЗӨРВӨЛ ТАВИНА ГЭЖ БАЙХГҮЙ. АЯДУУ ЗӨӨЛӨН ХҮН АРЫГ НЬ ДААХГҮЙ ДЭЭ. СЭМҮҮНИЙГ ХҮМҮҮС ИХ СОНСОНО ДОО
    2018 оны 06 сарын 18 | Хариулах
  • Иргэн (27.123.212.132)
    Энэ ч хоосон ПОП болоод өнгөрч таарна.
    2018 оны 06 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 6 цаг 23 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 6 цаг 38 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 6 цаг 57 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top