x

Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболд даргыг шалгуултал чуулганд суухгүй

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Авлигатай тэмцэх газарт очиж мэдүүлэг өглөө. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцтай холбоотой асуудлаар Төрийн ордонд нээлттэй хэлэлцүүлэг хийсэн байдаг. Үүнтэй холбогдуулж түүнийг АТГ-аас дуудаж мэдүүлэг авсан нь энэ юм.

Тэрээр мэдүүлэг өгснийхөө дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ. Түүний хэлснээр “Өмнөд Африкийн Стандарт банктай холбоотой асуудлыг АТГ шалгаад удлаа. Яагаад энэ асуудлыг одоо хүртэл түдгэлзүүлээд яваад байна вэ гэдгийг асуулаа. Эрдэнэтийн 49 хувийн дуулиантай холбоотой асуудал УИХ-ын шийдвэр гараад байхад мартагдах шатандаа орлоо. Энэ асуудал авлигатай холбоотой эсэхэд яагаад одоо хүртэл тайлбар өгөхгүй байгааг асуулаа. Дуулиант 60 тэрбумын хэрэг юу болсныг асуулаа.

Өнөөдөр би нэг зүйлийг илэрхийлье гэж бодож байна. Монголын нийгэмд нэг хэсэг дуулиан гараад мартагддаг боллоо. 60 тэрбумын хэрэг маш бодиттой бичлэгтэй хэргийн АТГ шалгасан. Хэрэв энэ хэргийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь АТГ өөрөө биш бол одоо энэ хэргийг шалгаж, цэг тавиач ээ гэж байр сууриа илэрхийллээ. Хэрвээ би сонгогдвол 60 тэрбумын хэргийг илрүүлнэ гэж хэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч хаана явна вэ. Амиа алдахаас ч айхгүйгээр шударга ёсны дуу хоолой болно гэсэн Ерөнхий сайд хаана явна вэ. Хэрэв би Хууль зүйн сайд болбол хуулийн шударга хайчийг ажиллуулна гэж мэдэгдэж байсан Хууль зүйн сайд хаана явна вэ?

Яагаад ийм дуулиант хэрэг шийдэгдэхгүй хэр нь УИХ-ын гишүүдийн зохион байгуулсан нээлттэй сонсголын араас хөөцөлддөг хууль хяналтын байгууллагатай болчихов оо. Хувь хүний хувьд энэ асуудал дээр тэвчээр алдагдаж байна. Төрийн ордонд зөндөө хашгирлаа, болдоггүй юм байна. Хаврын чуулганаас өмнө энэ асуудлыг шийдэхгүй бол олон нийтийн дунд орж, нийт иргэд, ТББ-уудтай нэгдэж, орон даяар шударга ёсны тэмцлийг эхлүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

Дэлхийн улс орнууд асуудлыг өөрөөр хардаг боллоо. 60 тэрбумыг хэрэгт холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ыг удирдах ёс зүйн эрхгүй гэж бодож байна. Тийм учраас сайн дураар УИХ-ын гишүүн, УИХ-ын даргын бүрэн эрхээсээ түдгэлзэж, АТГ, Прокурорын нэгдсэн дүгнэлт гарсны дараа УИХ-ыг удирдах эрхтэй. Тэр болтол би УИХ-ын нэгдсэн чуулганд суухгүй гэдгээ мэдэгдэж байна” гэсэн юм. Түүний хувьд "Аливаа зүйл эрэмбэ дараатай байх ёстой. Парламентад хэн ч сонгогдсон хүндэтгэлтэй хандах учиртай. Тиймээс Монгол Улсын нэр төрд халдсан, УИХ-ын гишүүдэд хүндэтгэлгүй хандсан Б.Хурц уучлалт гуйх ёстой" хэмээн мэдэгдэж байсан удаатай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • Дэмжиж байна (27.123.214.85)
    ДУУЛИАНТ ХЭРЭГ МАРТАГДДАГ БАС МАРТУУЛДАГ НЬ ҮНЭН ШҮҮ. ХУРЦ ард түмний ой санамжаас гарчихлаа! Тэгсэн мөртлөө УРТ ГАРТАЙ хэвээрээ л байна даа.
    2018 оны 06 сарын 19 | Хариулах
  • +74 (202.179.25.115)
    +1
    2018 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (27.123.214.117)
    шалгаж байгаа хүмүүс өөрсдөө холбоотой болхоор шиидэгдэхгүй
    2018 оны 06 сарын 17 | Хариулах
  • Оюун (182.160.1.84)
    Монголын хэмжүүрээр бол 60 тэрбумын хэрэг гэгч нь үнэндээ хэрэг биш ээ. Үүнээс аймаар мөнгө шаачихсан хэргүүд байж л байна, тэднийг шалгатал хуралдаа суухгүй гэвэл дэмжмээр байна. Нэг талыг барьж тэнэгтэхээ болиоч. Урьд нь өөрөө виз зардаг байсан нь бас л гэмт хэрэг.
    2018 оны 06 сарын 17 | Хариулах
  • Болл (43.242.243.226)
    Энэ нөхөр чинь жилийн өмнө юу юу гээд явлаа .Манай дарга шиг сайн байна уу гээд байлуу яалаа
    2018 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (122.201.31.56)
    Энэ чигээрээ явбал маш зөв хүн гарч ирнэ дээ.араас нь дэмжээд хамтраад явах хүн 76-гаас гарвал болоод явчихна
    2018 оны 06 сарын 15 | Хариулах
    • гантөгс
      исүсийн л хүн дээ
      2018 оны 06 сарын 15
  • Erdenebaigal (202.21.106.139)
    Mash zuv. Mundag bna olon tumniihee tuluu iim baih heregtei sh dee. amjilt husey
    2018 оны 06 сарын 15 | Хариулах
  • zochin (112.72.11.67)
    mash ih demjij bna
    2018 оны 06 сарын 15 | Хариулах
  • zochin (112.72.11.67)
    uaag unen shdee Oyun -Erdene gishuuniig demjij bnaa
    2018 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (150.129.142.49)
    Оюун эрдэнэийг дэмжиж байна \
    2018 оны 06 сарын 15 | Хариулах
  • Zochin (87.123.194.228)
    Yag unen. Ene M.Enkhboldyg er n dald oruulahgui bol, ooroo ajil hijhgui, hahuuli haraad hun ajil hijlgehgui. Shalgaad ter hijh gazar bval hijh geregtej. Mongolyn idee beer boltson ene hun ooroo ch sanalaaraa ajilaasaa tatgalzah heregtei
    2018 оны 06 сарын 15 | Хариулах
  • Zochin-USA (166.137.244.127)
    Yag zob,demjij baina.Zaluuchuud sain ajillaj baina.Er ni temtsel hiih ni chuhal shuu.Ard tumen yachihsan um wee,temtseld negdeh heregtei !!!
    2018 оны 06 сарын 15 | Хариулах
  • Мэдээлэл (64.119.20.9)
    Зөв шүү дээ. УЛААНБААТАР ХОТЫН ХАМАГ ГАЗРЫГ ЗАРЖ БАЯЖСАН ТӨРИЙН АОЮЛБАН ТУШААЛЫГ ЗАРСАН ХУУЛЬ БУСААР БАЯЖСАН ГЭХ МЭТ ОЛОН ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН М.ЭНХБОЛД. СҮ БАТБОЛД ГЭХ МЭТ ГЭМТ ХЭРЭГТНҮҮД ХЭРГЭЖ ХҮЛЭЭЖ ЯЛАА ЭДЛЭХ ЁСТОЙ.
    2018 оны 06 сарын 15 | Хариулах
    • зочин
      М.Энхболд ямар ч хэрэг хийгээгүй, газар зараагүй. Тогтоогдсон юм байхгүй.
      2018 оны 06 сарын 15
  • Зөв! (212.112.126.228)
    Маш зөв. Оюун-Эрдэнэ-г дэмжиж бн!
    2018 оны 06 сарын 15 | Хариулах
    • зочин
      Төрийн өндөр албан тушаалтай хүмүүсийг хүндэтгэ.
      2018 оны 06 сарын 15
  • Цаг (64.119.16.135)
    Ийм бодол санаатай залуучууд хойч үе маань болж үлдвэл санаа амар байхсан.
    2018 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.161.16)
    Үнэний төлөө тэмцэх хэрэгтэй дүү минь Та бүхний ар талд ард түмэн байгаа гэдэгт бүү эргэлз,..ДЭМЖИЖ байна
    2018 оны 06 сарын 15 | Хариулах
  • Иргэн (103.229.177.50)
    Зөв...Дэмжинэ шүү!!!
    2018 оны 06 сарын 15 | Хариулах
  • Доёо (66.181.179.102)
    Оюунэрдэнэ гишүүнд үнэн сэтгэлээсээ баярлалаа! М.Энхболдыг ёс зүйтэй хандах хүртэл тэмцлийг түүчээл! Ард иргэд үүнийг л хүсч байна. Таныг түмэн олон чинь хүрээлэн дэмжнэ! Монголын нийгмийг , төрийг цэвэршүүлхэд хүн бүр оролцно. 60-тэрбум,Оффшор,Эрдэнэт,Оюутолгойг хуулийн өмнө аваачицгаая!
    2018 оны 06 сарын 15 | Хариулах
    • Иим л ззалуучууд монголын ирээдүйг авч явна даа гэж боддог.ард түмэн та нарын талд баттай зогсоно шүү.
      2018 оны 06 сарын 15
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 6 цаг 29 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 6 цаг 44 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 7 цаг 3 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top