x

Д.Гантулга: Сонгогчдын эрх ашиг хохирохыг би хүсээгүй

Өнөөдөр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн Д.Гантулга сэтгүүлчидтэй уулзаж өөрийн байр сууриа илэрхийлэв. Тэр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн тул төрийн ордны заал, танхимыг ашиглах боломжгүйг хэлээд ордны гадна үүдэнд сэтгүүлчилтэй уулзсан юм.

-Монголын улс төрд залуу хүнийг, шинэчлэлт өөрчлөлтийг эрэлхийлсэн нийгмийн захиалга байсан би боддог. Энэ хүсэл, эрэлхийллийн нэг илрэл нь Д.Гантулга гэдэг 28 настай залуу УИХ-ын гишүүн болж байлаа. Улс төрийн шинэчлэл өөрчлөлтийн нэг том дүр зураг болсон, Монголын парламентад 41 шинэ гишүүн нэгэн зэрэг орж ирсэн. Харамсалтай нь үүнийг эсэргүүцдэг бүхэл бүтэн давалгаа, зохион байгуулалттай бүлэг, бүлэглэл байгаа. Үүний эсрэг бид идэвхтэй ажилласан, тэр залуучуудын нэг нь байхыг би хичээсэн.

Надтай холбоотой гарсан хэл амтай холбогдуулаад надад УИХ-ын гишүүнээс түдгэлзэх, чөлөөлөгдөх хоёр зам байсан. Би нэг зүйл дээр хатуу зогссон, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзэхийн эсрэг байсан. Шүүх, хуулийн байгууллага ажиллагаа явуулахад их хугацаа орно, энэ хооронд парламентын төлөөллийн зарчим алдагдана, сонгогчдын эрх ашиг хохирно. Ямар нэг нөхөн сонгуульгүйгээр, парламент төлөөлөлгүйгээр үйл ажиллагаагаа явуулж болохгүй. Ийм учраас би УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ удаа дараа илэрхийлж байсан. Харамсалтай нь үүнийг хэлэлцэх боломжтой, боломжгүй гэдэг маргаан удаан үргэлжилсэн.

Аргагүйн эрхэнд дөрөвдүгээр сарын 5-нд хаврын чуулганы нээлт дээр УИХ-ын гишүүнээс түдгэлзэх саналаа илэрхийлсэн. Гэсэн ч тэр үед энэ түдгэлзэх асуудлыг хэлэлцэх хууль эрх зүйн орчин байгаагүй, тавдугаар сарын 5-нд шинэ хууль эрх зүйн орчин бүрдсэн. Өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд парламент шийдвэрээ гаргасан. Би энэ шйдвэрийг УИХ дахь ямар нэг бүлэг фракцийн, тэр дундаа МАН-ын шийдвэр байгаагүй гэж бодож байна. Хувь УИХ-ын гишүүдийн парламентын дархлааг хадгалах үүднээс гэм буруутай тухай хууль, шүүхийн байгууллагын шийдвэр гараагүй байхад түдгэлзүүлэх нь зохисгүй гэдэг итгэл үнэмшлээр гишүүд шийдвэрээ гаргасан гэж итгэдэг.

Тэгээд энэ долоо хоног эхэлсэн, асуудал бас л дуусаагүй. Энэ байдлыг цааш үргэлжлүүлэхийг хүсээгүй учраас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. УИХ хүсэлтийг маань шийдэж өгсөн учраас би цаашид жирийн иргэний хувиар хуулийн байгууллагаар асуудлаа шийдүүлнэ. Хэвлэл мэдээллийнхэндээ хандаж хэлэхэд би жирийн иргэн болсон шүү. Д.Гантулга гэдэг хүнийг ямар нэг эрхтэн дархтан шиг үзэж асуудалд битгий хандаасай гэж хүсэх байна. Хамгийн харамсалтай нь сонгогчдоосоо уучлал хүсэх байна.

-Та цаашид юу хийх вэ? Асуудлаа шийдүүлсний дараа улс төрд буцаж ирэх үү?

-Улс төрд байх гэдэг асуудал зөвхөн УИХ-ын гишүүн байхаар дуусдаг гэж бодохгүй байна. Бодож санаж, зорьж явсан үйл хэргээ үргэлжлүүлэх болно.

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд юу амжуулав?

-УИХ-ын гишүүн гэдэг зөвхөн нэг тойргийг төлөөлдөг, тойргийн иргэдийн хүсэл сонирхлыг ярьдаг байх ёсгүй. Би зөвхөн нэг тойргийн биш, УИХ-ын гишүүн байж, асуудлыг бүтнээр нь хардаг байх юмсан гэж бодож ажилласан. 21 аймгаа тойрч ажилласан. Залуучуудын нийгмийн асуудал, залуучуудын хөгжлийн асуудал гээд олон зүйл байсан. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд Монгол Улс анх удаа залуучуудын, гэр бүлийн хөгжлийн агентлагтай боллоо. Энд миний санал байсан, Засгийн газар дэмжсэнд талархаж явдаг. Монгол Улс залуучуудын хуультай болсон. Энэ бол залуу гишүүний хувьд хийсэн хамгийн том алхам гэж бодож байна.

Б.ТУЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 6 цаг 25 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 6 цаг 40 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 6 цаг 59 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top