x

Х.Баттулга: Хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах үндсэн хэрэгсэл нь шударга шүүх

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойд зориулсан “Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: Чиг үүрэг ба загвар” сэдэвт олон улсын онол-практикийн бага хурал өнөөдөр боллоо. Олон улсын онол-практикийн бага хуралд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцов.

Тэрээр “Үндсэн хуулиар шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг хүлээсэн Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдан ажилласан 25 жилийн хугацаандаа дэлхий нийтэд түгээмэл хэрэглэгддэг шүүхийн захиргааны хоёр загварыг туршиж, тэдгээрийн алдаа, онооноос сургамж авсны үндсэн дээр бие даасан шүүхийн захиргааны загварыг хэрэгжүүлж эхэлснээс хойш таван жил өнгөрчээ.

Ардчилсан нийгмийн үнэт зүйлсийн тулгуур нь болсон хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах үндсэн хэрэгсэл бол шударга шүүх юм. Монгол Улсад шүүхийн нээлттэй, ил тод байдал, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх болон иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангахад шүүх, шүүхийн захиргааны байгууллагын хийх ажил дэндүү их байна.

Шүүх эрх мэдэл нь хараат бус, хариуцлагатай, шударга улс оронд л иргэд амар тайван, эрх чөлөөтэй, сэтгэл хангалуун аж төрдөг. Шүүх эрх мэдлийг шударга ёсонд нийцүүлэн хэрэгжүүлэхийн төлөө шүүхийн захиргааны байгууллага хүний эрхийг дээдэлж, өндөр хариуцлага, ёс зүйтэйгээр бие даан ажиллах ёстой.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 25 жилийн ойгоо ажил хэрэгчээр зохион байгуулж хуримтлуулсан туршлага, алдаа оноогоо хэлэлцэн, олон улсын туршлагаас судалж, ирээдүйн чиг хандлага, бодлого зорилтоо тодорхойлох онол-практикийн бага хурал зохион байгуулж байгаад би тун баяртай байна. Туулсан замаа дүгнэж цэгнэх нь ирээдүйн алдаанаас зайлсхийх шалгарсан арга юм. Өнөөдөр монголын ард түмэн шүүх болон шүүгчдээс шударга ёс, тэгш ялгаварлалгүй хандлагыг юу юунаас ч ихээр хүсэж, шаардаж байгаа. Ард түмнийхээ шаардлагад тэнцэж, өндөр ёс зүйтэй ажиллах, гагцхүү хуульд захирагдах тийм шударга шүүгчийг шалгаруулж, сургаж, дадлагажуулах нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн мөнхийн зорилт байх болно” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 6 цаг 23 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 6 цаг 38 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 6 цаг 57 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top