x

Цахим төлбөрийн хувьсгал айсуй

Эдүгээ технологийн хувьсгал гүйлгээнд цаасан мөнгө хэрэглэхгүй байх боломж олгосон бөгөөд зарим хөгжилтэй оронд бүр цаасан мөнгөгүй эдийн засаг (cash-less economy) байгуулах тухай ярьж байна. Цахим төлбөр (digital payment) нь эдийн засаг дахь мөнгөний эргэлтийн хурдыг нэмэхээс гадна, маш их цаг, явдал чирэгдэл арилгах юм. Мөн авлигатай тэмцэхэд ч томоохон түлхэц болно. Бараа үйлчилгээ авч, зарж байгаа хоёр тал аль нэг карт гэхгүйгээр данснаасаа дансанд хураамжгүйгээр мөнгөө шилжүүлэх эрх чөлөөг цаг үе шаардаж байна.

Цахим мөнгө (digital money)

Мөнгө бол солилцооны хэрэгсэл, үнэ цэнийн сав, тооцооны нэгж. Мөнгөө хэрэгтэй эд бараа, үйлчилгээгээр солилцдог. Мөнгөө хадгалаад, дараа нь хэрэгтэй зүйлээ авна. Аль нэг барааг адилхан төрлийн өөр бараатай үнээр нь тооцож харьцуулдаг. Бидний ойлгодог мөнгө бол Монголбанк гаргасан, баталгаажуулсан төгрөгийн цаасан дэвсгэрт. Энэ дэвсгэртийг МУ-ын газар нутаг дээр хаана ч хүлээн зөвшөөрч худалдаа хийгдэнэ.

Технологийн хөгжлийг дагаад бэлэн мөнгөөр бус төлбөр тооцоо хийх олон боломж нээгдэв. Зээлийн карт, урьдчилгаа төлбөртэй карт, цахим шилжүүлэг, дээр дурдсан зайны төлбөр гэх мэт. Цаасан мөнгө хэрэглэхгүйгээр ийнхүү төлбөр тооцоо хийдэг болов. Гэхдээ өгч, авч буй тал хоёулаа аль нэг банкинд заавал данстай байх ёстой.

Гэтэл заавал банкны данс гэхгүйгээр төлбөр тооцоо хийж, мөнгөө шилжүүлж болдог техникийн боломж эдүгээ бас бүрдэв. Энэ мөнгийг харин цахим мөнгө гэдэг. Энэ бол тусгай картанд эсвэл гар утсанд цахим хэлбэрээр хадгалагдсан мөнгөний үнэ цэнэ юм. Энэ цахим мөнгийг цахим хэрэгслээр дамжуулан бэлэн мөнгөний адилаар худалдаж буй талд шилжүүлж болно. Хонгконг-д Octobus нэртэй картаа мөнгөөр цэнэглээд нийтийн тээврээр зорчихоос гадна 24 цагийн дэлгүүр, түргэн хоолны газраар үйлчлүүлж, шатахуун, кофе авахдаа хэрэглэж байна. Солонгост Upass, Лондонд Oyster карт, Улаанбаатарт Umoney нэртэй карт гарч нийтийн тээвэрт хэрэглэх боллоо. Энэ бүх цахим мөнгө нь тухайн улсын төв банкны баталгаажуулсан мөнгөн тэмдэгтээр илэрхийлэгддэг.

Сүүлийн үед хоёр дахь төрлийн цахим мөнгө бий болсон нь крипто мөнгө (cryptocurrency, нэг нь гэхэд л Bitcoin) юм. Энэ төрлийн цахим мөнгө нь аль нэг улсын мөнгөн тэмдэгт биш, хаана ч төвлөрдөггүй, гуравдагч тал оролцохгүй хоёр тал хоорондоо шууд төлбөрөө кодлож хийдэг учир нууцлал өндөр. Гэхдээ энэ мөнгийг үндэсний мөнгөөр солиход амар биш.

Цахим төлбөр (digital payment)

Цахим төлбөр тооцоо монголчуудын хэрэглээнд улам бүр нэвтэрсээр байна. Монголбанкны тайлангаар 2017 оны эцсээр монголчуудын гарт 3.8 сая төлбөрийн карт буйгаас 1.7 сая нь идэвхтэй хэрэглэгдэж байна. Нийт картын 2.4 сая нь нийслэлд байгаа бол үлдсэн хэсгийн хамгийн олон нь буюу 100 мянган карт Сэлэнгэ аймагт хэрэглэгдэж байна. Нийт картын 72 хувь нь ₮ карт, 16 хувь нь Visa, 10 хувь нь UPI карт ажээ. Тэгвэл эдгээр картанд зориулсан ПОС терминал 27.304, МПОС терминал 3.499, ПОБ терминал 2.031, АТМ төхөөрөмж 1897, бусад 41 төхөөрөмж орон даяар байрлуулжээ. Эдгээр төхөөрөмжөөр дамжуулан 6.4 их наяд төгрөгийн гүйлгээ 2017 оны 4-р улиралд хийгдсэн нь жилийн өмнөхөөсөө 71 хувиар өсчээ.

Картын гүйлгээ бэлэн мөнгөнийхөөс эрс түргэн, төвөг багатай ч, тодорхой зардалтай. Карт авахдаа мөнгө төлнө, гүйлгээ бүхэнд худалдагч талаас 1-3 хувийн шимтгэл төлнө.

Нэг сая төгрөгөөс доош гүйлгээг бага дүнтэй гэдэг ажээ. Энэ бага дүнтэй төлбөрийн системээр кредит шилжүүлэг, интернэт банк, мобайл банкны төлбөр тооцоо, харин төлбөрийн картын системээр АТМ, ПОС, цахим худалдан авалт буюу e-commerce болон төрийн үйлчилгээний зарим төлбөр тооцоог бодит цагийн горимоор хийдэг ажээ. 2017 онд нийт 30 сая ширхэг, 3.9 их наяд төгрөгийн бага дүнтэй гүйлгээ, 98 сая ширхэг, 3.8 их наяд төгрөгийн картын гүйлгээ дамжсан бөгөөд системийн ачаалал ихтэй үед нэг минутанд дунджаар 500 ширхэг гүйлгээ дамжиж байна гэж МБ-аас мэдээлэв.

Энэ бүх төлбөр тооцоог Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төв (ҮЦГТ) дамжуулдаг (clearing house) бөгөөд гүйлгээ бүрээс тодорхой төлбөр авдаг. Банк хоорондын бага дүнтэй цахим гүйлгээ бүрээс арилжааны банкууд 160 төг, бусад хэлбэрээр хийж буй гүйлгээнд 200 төг, их дүнтэй гүйлгээнээс 300 төг авч МБ-д өгдөг байна. МБ хураамж ба шимтгэлээс 2016 онд 5 тэрбум төгрөг, харин 2017 онд 6.8 тэрбум төгрөгийн орлого тус тус олжээ.

Шинэ оролцогчид

Технологийн дэвшил санхүүгийн системд банк, ББСБ-аас гадна үүрэн холбооны операторууд, онлайн худалдаа эрхлэгчид ба хүссэн компаниуд оролцох боломж гарсаар байна. МБ банк хоорондын бага дүнтэй төлбөрийн системээ олон улсын жишигт хүргэхээр автомат клиринг хаус (АСН+) системээр солих гэж байна. Ирэх жилээс санхүүгийн мэдээллийн олон улсын ISO-20022, дансны нэгдсэн IBAN стандартын дагуу дамжуулж, боловсруулах ажээ. Эдгээр стандартыг хангасан банкнаас бусад аж ахуй нэгж, цахим мөнгөний болон төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага АСН+ системд шууд холбогдож, төлбөр тооцоог дамжуулах боломж бүрдэх аж.

Ямар ч гэсэн бэлэн бус гүйлгээг дэмжих нэгдсэн бодлоготой байж МУ цаасан мөнгөгүй эдийн засгийг байгуулах бөгөөд бэлэн бус гүйлгээний хураамжийг бэлэн мөнгөнийхөөс бага байхаар тохируулах шаардлагатай байна. Монгол шиг өргөн уудам нутагтай, хүн ам нь маш сийрэг суурьшсан газар хүн бүрт санхүүгийн үйлчилгээ хүргэхийн тулд 2G-ийн орчинд мессежээр гүйлгээ хийх боломж орон даяар гарч байна. Мөн банкны салбар, картууд, холбогдох төхөөрөмжүүдээр дамжуулахгүйгээр гар утсаараа төлбөр тооцоо хийх, хоорондоо мөнгө шилжүүлэх боломжтой боллоо.

Монгол улсад цахим төлбөр, цахим санхүүгийн үйлчилгээний хувьсгал гарах боломж бүрдсээр байна.

Д.Жаргалсайхан /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна 6 цаг 48 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь 6 цаг 52 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 6 цаг 52 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 6 цаг 56 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 6 цаг 58 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 7 цаг 0 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 7 цаг 4 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 7 цаг 4 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 8 цаг 4 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 8 цаг 16 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 8 цаг 40 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 9 цаг 49 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 10 цаг 14 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 10 цаг 38 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 10 цаг 45 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 11 цаг 1 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 11 цаг 23 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 11 цаг 28 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 11 цаг 31 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв Өчигдөр 16 цаг 28 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ? Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд а...
Top