x

Д.Гантулга гишүүнээс бусад нь авах сургамж

Ердөө хоёрхон хоногийн өмнө Монголын нийгмийн хамгийн сөрөг дүр болоод байсан УИХ-ын гишүүн Д.Гантулга чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн төдийгөөр “Ардын баатар” шахуу болж үзэгдэж эхэллээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд түүнийг “бандааш” хэмээх хоч нэр өгөн элэглэж байсан нөхөд эргээд “залуу хүний алдаа байлаа, замын хүзүү урт даа” хэмээн ерөөх шахуу болж байна. Гэсэн ч УИХ түүний чөлөөлөгдөх хүсэлтийг хараахан авч хэлэлцээгүй байна. Үйл явдал бүрэн дуусаагүй гэсэн үг.

Өмнөх парламентын үед УИХ Р.Амаржаргал гишүүний чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээж авалгүй суудалд нь үлдээж байсан түүхтэй. Мөн Д.Гантулгын гаргасан гэнэтийн энэ шийдвэрийг “МАН МАХН хоёр тохироо хийгээд тойргийг нь У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нарт суллаж өглөө” гэсэн яриа ч гараад байгаа.

Гэхдээ ямар ч тохиолдолд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш түүнийг дагаж буй “хүчиндэгч” гэх нэр олон нийтийн өмнө байж, нэр хүндтэй алба хашиж буй залуу хүний хувьд дааж давшгүй ачаа байсан нь лавтай. Ялангуяа түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзсан УИХ-ын шийдвэр, уг шийдвэрт дургүйцсэн олон нийтийн бухимдал шүүмжлэл болоод УИХ дахь эмэгтэй гишүүдийн сөрөг дайралт түүнийг буцах газаргүй болгосон нь тодорхой.

Гэвч үнэнийг хэлэхэд өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдал УИХ-ын гишүүдэд өгсөн сануулга гэхээсээ илүү тэднийг энэ суудалд суулгадаг иргэдийг өөрсдийг нь хийж буй сонголтондоо илүү ул суурьтай хандахыг сануулсан хэрэг болов. Яагаад гэвэл Д.Гантулга, Д.Мурат нар энэ парламентын адаг нь биш, аврал нь ч биш. Яг сайхан алтан дундаж нь. (“Эрдэнэт”-ийн хэрэгт нэр холбогдсон, оффшор данстай гишүүдээ ч гэсэн адилхан шалгаарай гэсэн Д.Оюун-Эрдэнэ гишүүний үг үүнийг нотолно) Гагцхүү энэ хоёр хүний хуулийн байгууллагад шалгагдаж буй хэргийн шинж байдал бусдаасаа арай өөр. Нэг тийм зэрлэг бүдүүлэг, адал балмад талдаа.

Түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын эмэгтэй гишүүдийн зүгээс “УИХ-д нэр дэвшүүлэх босгыг өндөрсгөе, наад зах нь 45 нас хүрсэн байх шалгуур тавья. Тэгэхгүй бол 25 хүрсэн, төлөвшиж амжаагүй хүүхдүүд төрөөр тоглоод дууслаа” гэдэг үг яриа ч гаргаж байсан. Гэтэл Д.Гантулгатай яг ижил хэрэгт буруутгагдаад байгаа Д.Мурат гишүүн бараг түүний аав шиг хүн байх жишээтэй. Тэгэхээр хүний төлөвшил гэдэг зүйл түүний нас болоод туулсан амьдралаас нэг их шалтгаалдаггүй бололтой. Гагцхүү түүнийг нэр дэвшүүлж байгаа нам нь нэр дэвшүүлсэн этгээдийнхээ төлөө хариуцлага хүлээдэг, сонгож байгаа сонгогчид нь ч сонголтондоо хариуцлагатай ханддаг болох хэрэгтэй юм даа. Хэрэв тэгж чадахгүй бол энэ зэргийн ичгүүр юу ч биш л болох болов уу.

Б.ЗАЯА 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Боогий (103.10.23.129)
    Яг үнэн.Сонгосон сонгогчид нь бас хариуцлагагүй байна.Нутаг нугынхаа хүүхдийг хэн гэдгийг нь мэддэг л баймаар юм. Зөвхөн нам харж сонгодогийн гай
    2018 оны 06 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 8 цаг 8 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 8 цаг 23 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 8 цаг 42 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top