x

Олон нийтийн телевизийн мэдрэмжийн асуудалд

Их Британийн BBC телевиз болон Данийн THE WHY байгууллагын бэлтгэсэн "Дэлхийн түүхүүд" баримтат киноны төслийг Монголын үндэсний олон нийтийн телевиз эхлүүлжээ. Бүтэн жилийн турш долоо хоногийн Даваа гариг бүр нийт 54 киног үзүүлнэ. Ихэнхдээ хөгжиж буй улс орнуудын охид, эмэгтэйчүүд болон зовж зүдэрсэн хүмүүсийн сэтгэл шимшрэм амьдралыг харуулсан шилдэг бүтээлүүд.

Харин 3,4-р сарын эфирийн төлөвлөгөөг харахад тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг "Путины үнсэлт" нэр содон харагдав. Гол баатар нь 19 настай Маша бүсгүй. Танилцуулгад бичсэнээр "Оросын залуучуудын байгууллагын гишүүн, үндсэрхэг үзэлтэн. Гэвч түүнд үзэл бодлын эрх чөлөөг мэдрүүлэх нэгэн хүн гарч ирдэг. Машагийн үзэл бодол, итгэл үнэмшилд хуучнаараа үлдэх үү? шинэ замыг сонгох уу?, өмнөхөө хамгаалах уу? ирээдүйгээ өөрчлөх үү? гэдэг сонголт тулгарна" гэжээ. Интернэтээр үргэлжлүүлж судлахад, Маша буюу Мария Дрокова нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас санаачилж байгуулсан "Наши" хөдөлгөөний комиссар байсан ба 2009 онд нэгэн арга хэмжээн дээр Путиныг хараад хөөрсөн сэтгэлээ барьж дийлэлгүй очиж үнссэн (Яг үнэндээ "Путиныг үнсэгч"!), нэг удаа Путинд хөшөө босгох санал дэвшүүлсэн, сүүлдээ комиссарын сонгуульд дахин өрсөлдөөд ялагдсаныхаа дараа буруу замаар тууж явснаа ухаарч сөрөг хүчинд шилжсэн аж. Уг кино 2012 оных. Харин өнөөдөр Маша хэдийнэ Америкт гарсан, саяхан "ногоон карт"-ны эзэн болсон гэнэ.

Товчхондоо, Путиныг дэмждэг байсан, гэхдээ аль 2013 онд татан буугдсан оросын "Манайхан" (Наши) хөдөлгөөнийг сөргөөр харуулсан ийм киног манайхан одоо, 3-р сарын 18-нд болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн маргааш буюу Путин ялсныг (тэгэх биз) зарлах үдшийн ид оргил цагаар олон нийтийн телевизээр үзүүлэх юм байна. Хугацааг сүрхий сонгож. Гагцхүү энэ агуу мэдрэмж манайхны юу, эсвэл цуврал киногоо зүгээр шахам өгсөн тэднийх үү? Юутай ч барууныхны Оросыг хардаг өнцөг энэ үдэш биднийх байх нь.

Хуучин социалист орнуудын дундаас Югославын тасархай Сербийг эс тооцвол Оросыг хамгийн бага муулдаг нь манайх. Зүүн Европын, ялангуяа Зөвлөлтийн бүгд найрамдах байсан улсууд эргээд хэрхэн давшилж буйтай харьцуулахад манай найрамдал хэвээрээ. Яахав, бид түүхээ өөрийнхөөрөө бичдэг болсноор XX зуунд Монголын тусгаар тогтнолыг Богд эхлүүлж, Ардын (Хувьсгалт) Нам гартаа авч, ардчилагчид жинхлүүлсэн, харин улаан оросууд зөвхөн саад хийсэн болж таарч байх шиг. Буруу зөв ч бай хамтдаа явсны билэг тэмдгүүд бүдгэрсээр байна. Сталины хөшөөг аль эрт, Ленинийг түрүүхэн буулгасан. "Хувьсгалт Монгол" танк  120 мянгатаас хөөгдөж, нэг мэдэхэд Зайсан толгойн энгэрийг булаан эзэлсэн соёл-амралтын цогцолборын харуулд зогссон бол Зөвлөлтийн дайчдын хөшөө толгойн чимэг нь болжээ. Их зохиолчийн хэлснээр, хүний явдал их хувирсан байна.

Харин уг цогцолбор дахь Ялалтын баяраар ч асахаа больж мөнхөрсөн мөнхийн гал дээр монголын неонацистууд гэж харагдах хэсэг залуучууд гишгэлж зогсоод "Хайль Хитлер" маягаар гараа сунгаж авахуулсан зургийг саяхан олж харлаа.

Оросын "манайхны" нэг хүүхний залуу насны элдэв дэмийрлийг даган дэмийрсэн хэн нэгнийг бас даган дэмийрч (киноны эхэнд ба төгсгөлд студийн, бас Интернэтийн live хэлэлцүүлэгтэй гэж байгаа) цагаа үрэхийн оронд өөрсдийн "манайхны" хүмүүжилд санаа тавих ямар нэгэн мэдрэмж төрдөггүй юм байх даа, Монголын олон нийтийн телевизэд.

2018.03.13

Д. Цэрэнжав 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 11 цаг 23 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 11 цаг 24 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 11 цаг 24 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 11 цаг 29 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 11 цаг 30 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 11 цаг 32 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 11 цаг 33 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 11 цаг 34 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 13 цаг 45 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 13 цаг 47 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 13 цаг 48 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 13 цаг 50 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 13 цаг 52 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 13 цаг 53 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 13 цаг 55 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 13 цаг 56 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 15 цаг 33 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 15 цаг 34 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 15 цаг 36 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 15 цаг 38 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top