x

Ерөнхийлөгч Х.Баттулга БНКУ-ын Ерөнхийлөгчтэй уулзлаа

БНХАУ-ын Чиндао хотод болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18-р хуралд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцсоны дараа Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч Сооронбай Шарипович Жээнбековтой хоёр талт уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч Сооронбай Шарипович Жээнбековт өнгөрсөн оны 10 дугаар сард болсон сонгуульд ялалт байгуулж төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэж, ШХАБ-ыг даргалах ээлж нь ирж энэ албыг хүлээн авч байгааг нь тохиолдуулан амжилт хүслээ.

Монгол Улсын Элчин сайдын яам тус улсад удахгүй нээгдэх гэж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Монгол, Киргиз хоёр улс адилхан далайд гарцгүй орнууд учраас эдийн засгийн хувьд өргөжин тэлэх боломж хязгаарлагдмал байдаг талаар Монгол Улсын Ерөнхийлөгч мөн дурдаад далайд гарцгүй орнуудын эдийн засгийн хөгжлийн судалгааны чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч Сооронбай Шарипович Жээнбеков хоёр улсын эдийн засгийн харилцаа өргөн хүрээтэй биш ч улс төрийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх юм бол дагаад бүх л салбарын харилцаа өргөжин тэлэх боломжтой гэж үзэж байгаа талаараа ярив. Мөн Монгол Улсаас ардчиллыг хөгжүүлэх, сонгууль зохион байгуулах туршлага судлах сонирхолтой бөгөөд энэ чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх нь тус улсын хувьд ихээхэн чухал болохыг онцлов.

Хоёр улсын төрийн тэргүүнүүд бүхий л салбарт хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэх, аялал жуулчлал, соёлын харилцааг дэмжих зэрэг цөөнгүй асуудлаар санал солилцож ярилцлаа.

Эх сурвалж: president.mn

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 40 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 14 цаг 32 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 16 цаг 14 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 16 цаг 44 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 17 цаг 3 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 20 цаг 34 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 20 цаг 41 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 20 цаг 46 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 22 цаг 26 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 22 цаг 35 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 22 цаг 43 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 22 цаг 49 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 23 цаг 8 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 23 цаг 28 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 23 цаг 33 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 23 цаг 38 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 23 цаг 43 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... Өчигдөр 10 цаг 05 мин Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийг баталлаа Өчигдөр 09 цаг 22 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна Өчигдөр 09 цаг 18 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top