x

Ерөнхийлөгч Х.Баттулга Исламын Бүгд Найрамдах Иран улсын Ерөнхийлөгч Хассан Руханитай уулзлаа

БНХАУ-ын Чиндао хотод болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18-р хуралд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцсоны дараа Исламын Бүгд Найрамдах Иран улсын Ерөнхийлөгч Хассан Руханитай уулзлаа.

Уулзалтын эхэнд хоёр тал эдийн засаг, соёлын харилцаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцож, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тодорхой санал тавьсан юм.

Тухайлбал, манай улс Иран руу мах экспортолж байгаа бөгөөд энэ хэмжээг цаашид тогтмол өсгөх сонирхолтой байгаа гэдгээ хэллээ. Мөн XIII-XIV зууны үеийн Монголын эзэнт гүрний хэсэг өнөөгийн Иран улсад төвлөрч байсан Ил хаант улсын түүхийн талаархи хамтарсан судалгааг өргөжүүлэх тухайд санал нэгдэв.

Исламын Бүгд Найрамдах Иран улсын Ерөнхийлөгч Хассан Рухани Монгол Улстай хамтран ажиллахдаа баяртай байгаа төдийгүй хувийн салбарын хамтын ажиллагааг дэмжих, соёл, түүхийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ. Мөн тус улсаас Монгол Улсад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх бүрэн боломжтойг дурдаад, хоёр улсын бизнесийн салбарынхан болон иргэд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь ихээхэн чухал хэмээсэн юм.

Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх тухайд мөн санал нэгтэй байгаа талаараа талууд дурдав. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Исламын Бүгд Найрамдах Иран улсын Ерөнхийлөгч Хассан Руханиг тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг урьсан юм. Мөн Исламын Бүгд Найрамдах Иран улсын Ерөнхийлөгч Хассан Рухани Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Иран улсад айлчлахыг урьлаа.

Эх сурвалж: president.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 8 цаг 10 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 8 цаг 25 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 8 цаг 44 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top