x

Худал мэдээнээс хамгаалагдах объект нь удирдагчийн нэр төр гэж үзжээ

Эрүүгийн хуульд жилийн өмнө нэмэлт өөрчлөлтөөр оруулсан 13.14 “худал мэдээ тараах” заалтыг одоо дахин өөрчилж 80 хүртэлх сая төгрөгийн торгуультай, 5 хүртэлх жилийн ялтай болгоод зогсохгүй фэйсбүүк, твитер, бусад сүлжээнд ИРГЭН ТА түгээсэн буюу шэйрлэсэн тохиолдолд бас буруудахаар тийм хуулийн төслийг Засгийн газар санаачилчихаад энэ лхагваг гаригт хуралдаанд оруулахаар зэхээд байгаа юм! 

За сэтгүүлчид эсэргүүцэж, тэмцэж эхэллээ. Буцаагаад сөргүүлэн тавьж байгаа нь ГҮТГЭХ, ХУДАЛ МЭДЭЭ ТАРААХ НЬ ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ, ИРГЭНИЙ ЭРХ МӨН ЮМ УУ гэдэг АСУУЛТ. Дахиад л иргэн биднийг гэмтэй байдалд оруул байгаад эрх мэдэлтнүүд нэр хүндээ Эрүүгийн хуулиар айлгаж хамгаалах аргыг сонгоод байгаа юм. Бид тэмцэж буй учир шалтгаанаа Та бүхэнтэй хуваалцья! ХУДАЛ МЭДЭЭ ТАРААХ нь сүүлийн 10-аад жилд дэлхий дахинд шинээр бий болсон гэмт хэрэг. Эхлээд хаалттай улс орнууд, улмаар ардчилсан улс орнууд Эрүүгийн хуульдаа оруулж эхэлж байна. Гэхдээ ямар ч тэнэг төр засаг байлаа ч Худал мэдээ болгонтой тэмцээд байхгүй нь ойлгомжтой. 

Тэгвэл ямар тохиолдолд Эрүүгийн гэмт хэрэг болдог гээч?! Худал мэдээний зорилго, эсвэл үр дагаварт хохирогч нь НИЙГМИЙН ДЭГ ЖУРАМ болох тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно. Үндэсний аюулгүй байдал алдагдуулах, үндэстэн ястан хооронд талцал үүсгэх, үй олныг хамарсан хүчирхийлэл, үймээн дэгдээх зорилготой, эсвэл ийм зорилготой байгаагүй ч тийм үр дагаварт хүргэсэн худал мэдээг тараасан бол гэмт хэрэг мөн. 

Нийгмийн дэг журам гэдэг нь хүн бүрийн гэр орон, аюулгүй орчин, нэг нэгдээ итгэх итгэлцэл гээд бүхий амин зүйлсийг багтаасан ойлголт бөгөөд үүнийгээ алдах нь асар том сүйрэл юм. Харин манай сайн сайхан хууль санаачлагчид маань бусдын нэр хүнд, алдар нэрд халдсан худал мэдээг Эрүүгийн гэмт хэрэгт тооцох гээд байгаад л асуудал нь байгаа юм! Бусдын нэр хүндийн эсрэг гэмт хэрэгт хохирогч нь ХУВЬ ХҮН байдаг. Худал мэдээ гэмт хэргийн хохирогч нь нийгэм байдаг бол гүтгэх гэмт хэргийн хохирогч нь хувь хүн. Иймээс хуулинд нэг нь нийгмийн эсрэг гэмт хэрэг хэмээх бүлэгт, нөгөө нь иргэний эрхийн эсрэг гэмт хэрэг бүлэгт, ардчилсан улс орнуудад бол Иргэний хуульд бичигддэг хэрэг юм. Ухаандаа бол иргэн Нямбаатарын нэр хүнд ямарваа шалтгаанаар, тэр дундаа худал мэдээний улмаас гутаагдсан тохиолдолд нийгмийн дэг журамд хохирол учрахгүй гэсэн үг. Тиймээс хувь хүн нэр төрөө сэргээх, хохирлоо барагдуулах гомдлоо ИРГЭНИЙ ШҮҮХЭЭР шийдүүлэх ёстой. 

Хувь хүний нэр хүндийн асуудлыг нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болгон зүйлчилж, 5 хүртэлх жилээр хорих ялтай Эрүүгийн гэмт хэрэг болгон хуульчилж болохгүй. ХУДАЛ МЭДЭЭ ТАРААХЫГ БИД ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ ГЭЖ ХЭЗЭЭ Ч ХЭЛЭЭГҮЙ. ХАРИН МАНАЙ ХУУЛЬ САНААЧЛАГЧИД ХУДАЛ МЭДЭЭ ТАРААХ гэмт хэргээс ХАМГААЛАГДАХ ОБЪЕКТ нь УДИРДАГЧИЙН НЭР ТӨР гэж үзэж байгаа ДИКТАТУР НИЙГМИЙН жишгийг хуулбарласан учир БИД АЙЖ БАЙНА! АРДЧИЛСАН улс орнуудад худал мэдээнээс хамгаалагдах объект нь НИЙГМИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ гэж үзэж байгаа шүү дээ! БИД БАСХҮҮ ХУВЬ ХҮНИЙ НЭР ХҮНДИЙГ ХАМГААЛАХЫН ТӨЛӨӨ БАЙНА. Гэхдээ хэний ч болов нэр хүндийг ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ХОРИХ ЯЛААР АЙЛГАЖ ХАМГААЛАХ ДАРАНГУЙЛЛЫН ЭСРЭГ БАЙНА! Хүнийг хүн болгодог, иргэнийг толгой дээгүүр хүчирхэг иргэн болгодог зүйл нь ҮЗЭЛ БОДОЛ, ҮГ ХЭЛ, ИТГЭЛ ҮНЭМШИЛ, ҮНЭТ ЗҮЙЛ, үүнийгээ бусдад ИЛЭРХИЙЛЭХ, ХУВААЛЦАХ эрх, эрх чөлөө нь юм шүү!

З.Оргилмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 1 цаг 37 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 1 цаг 46 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 1 цаг 47 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 1 цаг 50 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 1 цаг 59 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 2 цаг 4 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 3 цаг 40 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 3 цаг 52 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 3 цаг 53 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 3 цаг 53 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 3 цаг 58 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 4 цаг 2 мин Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг 5 цаг 5 мин Хаданд хавчуулсан халиуны зулзага 5 цаг 27 мин ЕХ Украинд амласан 90 тэрбум еврогоо ямар ч үнээр хамаагүй олгоно 5 цаг 58 мин “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ 6 цаг 2 мин Харү башё: Монгол бөхчүүд таван зиндаанд түрүүлэх боломжтой байна 6 цаг 4 мин “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ 6 цаг 5 мин Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох хэлэлцүүлэг боллоо 6 цаг 10 мин Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд ханджээ 6 цаг 10 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав...
Top