x

Хүн гэж юу юм бэ?

Амьд организм яаж энтропигоо тогтоон барьдаг талаар Schrödinger ингэж төсөөлжээ.

-Гаднаас хоол гэдэг биетийг өөртөө оруулж ирснээр Энтропигоо саармагжуулдаг байх.

Санаж байна уу? Энтропи өсөх хууль маань зөвхөн битүү системийн хувьд л хүчинтэй. Хэрвээ амьд организм нь өөрийгөө нээлттэй болгоод, системээ өргөтгөх юм бол энтропи нь ахин дахин шинээр эхэлсээр үүрд үргэлжлэх болно. Ам руугаа сүүтэй кофе хийхэд тэнд шинэ түүх эхэлдэг шүү дээ.

-Энтропийн өсөлтөөс зугтах цорын ганц арга бол "Урсгал дунд амьдрах" явдал юм.

Ингэж амьтад үхэлтэйгээ хөөцөлдөж тоглодог аж. Гэсэн ч, энтропийн хар гар үргэлж дал мөрөнд чинь хүрэн алдан хөөсөөр л байх болно. Тэгээд нэг л өдөр чамайг гүйцэх нь тодорхой.

Бид өөрсдийгөө нэгэн цул биет гэж тас эндүүрдэг. Үнэндээ хүний бие төсөөлшгүй хурдтайгаар үргэлж шинэчлэгдэн солигдож байдаг.

Үүнийг илрүүлсэн нэгэн туршилтыг биологийн эрдэмтэн Rudolph Schoenheimer хийжээ.

Тэрээр нэгэн хулганад тэмдэгтэй амин хүчил (amino acid) агуулсан тэжээлийг 3 хоногийн турш өгөв. Тэгээд ингэж төсөөлж л дээ.

-Бүх тэмдэгтэй амин хүчил ялгадас болоод гарах байх даа

Тэгтэл зүүдэнд ч оромгүй явдал болж, тэмдэгтэй амин хүчлийн ердөө 3–ны 1 нь л ялгадас болон гарсан байж. Үлдсэн хэсэг нь хаачив гэтэл, хулганы эд эс болон биенд нь шингэжээ. Үр дүнд нь, ердөө 3-хан өдрийн тэжээл хулганы бүх биеийн талыг дахин шинээр бүтээсэн болж таарав.

Уургийг нийтлэлтэй зүйрлэвэл, амин хүчил нь түүнийг бүрдүүлэгч үг болох юм. Тэр нь бас дахиад үсэг (атом) гэсэн нэгж болон задардаг. Хулгана гэдэг номын уураг нь нийтлэлийн түвшинд солигдсон бус, хамгийн жижиг нэгж болох үсэгний түвшинд нэг бүрчлэн дахин шинээр бичигджээ.

Энэ туршилт юуг илэрхийлж байна вэ гэвэл, ээдрээтэй нарийн бүтэц бүхий уураг нь тэр чигээрээ материал болж очдоггүй, бие махбод түүнийг атомын түвшинд задалж, дахин шинээр угсардаг болохыг харуулж байна. Ердөө гуравхан хоногийн дотор бүх уургийн тал нь шүү. Аймшигтай хурд биш гэж үү?

Та нүднийхээ өмнө цэлийх хотын гудамжинд өрсөн байшингуудыг төсөөлөөд үз. Тэдний тал нь 3 өдрийн дотор дахин шинэчлэгдэж байвал ямар вэ? Гэхдээ огтхон ч гадаад үзэмжээ өөрчлөлгүйгээр, мод төмөр гэсэн материал нь л цоо шинээр солигдоод байгаа хэрэг.

Энэхүү алмайран цочмоор бодит үнэн болбоос, таны биен дээр ч өрнөж байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Таны арьс гуужиж, үс унах чинь ердөө л нүдэнд харагдах төдий өөрчлөлт. Цаана нь таны дотор эрхтэн, яс, барагтай бол хувирдаггүй шүд чинь хүртэл, гадна дотногүй тогтмол шинэчлэгдэж байгаа. Таны нөөцлөөд орхисон өөх арьсан доорх агуулахад чинь хав дарагддаг гэж бодно уу? Огтхон ч тийм биш, хором мөч бүхэнд таны өөх мөнхийн эргэлтэнд байдаг. Үгүй бол таны өөх дороо хугацаа нь дуусан үнэр орох биз.

-Сайн уу хөгшөөн? Дээрээс хойш сонин юу байна даа?

-Дээрээс хойш хөгшин нь 3 бүтэн шинэчлэгдээд явж байна аа хө.

Та бол огтхон ч бодитоор оршин буй нэгэн цул биет биш. Та бол онгойлгоод орхисон крантын ус юм. Та бол асгаран намирах хүчит хүрхрээ.

Бид бүхэн тохиолдлоор ген буюу ДНХ дотроо өөрийн хэлбэрийг тэмдэглэсэн учраас энэ хэлбэрээ хадгалдаг төдий л юм (ДНХ нь өөрөө нууцлалын кодоор бичигдсэн тул, нэг хэсэг нь задарсан ч өөрийгөө нөхөн сэргээх чадвартай)

-Эмх журмыг хадгалахын тулд энтропигоос өрсөж өөрөө түүнийг нураахгүй бол болохгүй.

Гэртээ үргэлж шинэ тавилгатай байхыг хүсвэл, тогтмол шинэ тавилга худалдаж авч, өмнөхөө хаях хэрэгтэй. Уул нь тавилгаа байнга арчилж тойлсноор эдэлгээг нь уртасгаж болно л доо. Гэхдээ тэглээ гээд тавилга чинь хэзээ ч шинэ болохгүй.

Үүний адилаар амьд организм нь гадны нөлөөнөөс биеэ хамгаалж хатууран хөвчрөх аваас дотроосоо энтропид идэгдэн дуусах болно.

-Цор ганц орших төгс генээ тойруулаад үхэлдэн хамгаалдаг юм биш. Зогсоо зайгүй түүнийгээ хувилж, үтэр түргэн шилжин хувир. Бушуул, цаана чинь ЭНТРОПИ!!!...

...Аварга том хүний бие. Тасралтгүй хөврөх урсгалын хурд. Энэ бүхнээс харахад, хүн гэдэг чинь гайхамшигтайгаар тогтсон "Динамик тэнцвэрт төлөв" болж таарах нь. Яагаад динамик вэ гэвэл, өнөөдөр таны биеийг бүрдүүлж байгаа атомууд жилийн дараа гэхэд нэг нь ч таных биш болсон байна. Гэвч энэ өөрчлөлт дунд амьд хүний бие хором бүрт тэнцвэрт төлвийг хадгалдаг. Хэзээ ч хүний бие түрхэн зуур бутраад уначихдаггүй шүү дээ.

Та бид биесээ хуруугаараа чичлэн заах боловч, тэрхүү хурууны үзүүр чиглэх зүгт үнэндээ тэр гэхээр юу ч байдаггүй. Тэнд ердөө л атом хэрхэн урсаж байгаа тэр голдирол л байдаг. Та бол ердөө л, зоргоороо тонгочих атомууд түрхэн зуур сэгсрэгдээд өнгөрч байгаа үзэгдэл төдий зүйл юм.

Энэхүү зүүд зэрэглээ шиг гайхам сонихон хүн гээч болбоос, орчлон ертөнцийн уудам зайд, нулимж болохуйц өчүүхэн оршихуй билээ.

–Яагаад хүнтэй харьцуулахад ертөнц ийм том юм бэ?
–Бид чинь ертөнцийн хувьд "зоргоороо нөхдүүд" юм шүү дээ.
–Үхэл гэж юу юм бэ?
–Энтропид гүйцэгдэх явдал юм аа.
–Тэгвэл амьдрал гэж юу юм бэ?
–Тасралтгүй хөврөх урсгал.
–Тэгвэл, тэгвэл хүн гэж юу юм бэ?
–Урсгал дундах долгион юм шүү дээ.

 

–Тэгвэл тэр юу вэ...

Томё Бодё /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 6 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 46 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 1 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 1 цаг 36 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 1 цаг 37 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 1 цаг 47 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 1 цаг 50 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 16 цаг 42 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 17 цаг 28 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 17 цаг 38 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 17 цаг 39 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 17 цаг 40 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 17 цаг 42 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 17 цаг 43 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 18 цаг 5 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 18 цаг 10 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 20 цаг 10 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 20 цаг 15 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 20 цаг 17 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 20 цаг 18 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top