x

"Уучлаарай, иргэд ээ! Төр өөрөө санхүүгийн стресст орчихлоо"

Санхүүгийн стресс & Ковидын хямрал

Улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж хөл хорио тогтоогоод яг нэг сарын хугацаа болов. Ковидоос үүдсэн хөл хорионд зутарч энэ нөхцөл байдал ковидын дараа ч үргэлжлэх нь тодорхой болоод байна. Аливаа ирээдүй цаг дээрх санхүүгийн ачааллыг стресс тест хийж дүгнэдэг. 

Гэтэл бидэнд, манай төрд стресс тест хийх загвар байгаа эсэх, стрессийн хэмжээг мэдэж байгаа эсэх нь тун ч эргэлзээтэй. Үйлдвэрлэгчид, жижиг дунд бизнесийн “санхүүгийн стресс”-т мөнгөний бодлого чухал нөлөөтэй. Нөгөөтэйгүүр эрсдэлээс хамгаалах гол дархлаа нь нөөц, хуримтлал. Түүнийгээ хөл хорионы үеэр шавхчихлаа. Цаашид яах вэ?

Шадар сайд, УОК-ийн дарга Я.Содбаатарын хэлснээр “2020 оны арваннэгдүгээр сарын эдийн засгийн тооцооллоор худалдааны эргэлт 10 тэрбум төгрөг хэвээрээ буюу 2018 оны түвшинд байна. Экспорт 5.9 тэрбум төгрөг, үүнээс доошилбол дефольт зарлаж дампуурахад хүрнэ” гэв.

Төсвийн орлого хүнд байгаа ч Засгийн газар өнгөрсөн хавраас хойш 5.1 их наяд төгрөгийг зарцуулах, мөн сүүлд зарласан 23 арга хэмжээ, мөн сайжруулсан түлшийг 50 хувь хямдруулж 223 мянган иргэний амьжиргаанд дэм үзүүлсэн. Гэтэл хөл хорионы үеэр нийслэлийн бизнес эрхлэгчдийн 66 хувь нь бүрэн зогссон гэсэн судалгаа байна. Одоо өнөөх “өрх бүрийн хаалгаар орох” орлого л чухал болчхоод байгаа юм.

Өнөөдөр бидэнд Ерөнхийлөгчийн удаа дараа сануулсаар байгаа “Эрсдлийн сан” алга. Мөн Засгийн газарт ирүүлсэн санал болон Төсвийн тухай хуульд хориг тавихдаа дахин дурдсанчлан өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх, үүнд 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг үндэсний үйлдвэрлэгчдээс бараа бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг хэлбэрээр олгох зэрэг өрх бүрийн хаалгаар орох, иргэдээ санхүүгийн стрессээс хамгаалах “вакцин” дутагдаж байна.

Харамсалтай нь, “Уучлаарай, төр өөрөө “санхүүгийн стресс”-т орчихлоо”. Нэг л жишээ дурдъя. Монгол Улсын Хөгжлийн банк 2021 онд үндсэн зээл болон хүүнд 104 сая ам.доллар, 2022 онд 107 сая ам.доллар, 2023 онд 834 сая ам.долларын зээл төлөх ёстой. Хөгжлийн банк энэ зээлээ төлж чадахгүй бол баталгаа гаргаснаараа Засгийн газар хариуцаж үр дүнд нь Засгийн газрын өр дахин нэг тэрбум ам.доллараар нэмэгдэнэ. 

Хөгжлийн банк нь 2020 оны гуравдугаар улирлын байдлаар нийт актив хөрөнгө нь 4.3 их наяд төгрөг, үүний 77 хувь нь зээл, зээлийнх нь тал хувь нь “чанаргүй” ангилалд байх юм. Тус банкны талаар “Өөрийн хөрөнгө нь 1.1 их наяд төгрөг, бондын өр 2.4 их наяд, гадаад зээл нь 793 тэрбум төгрөг, эрсдэлийн сангаа байгуулаад өөрийн хөрөнгөөрөө зээлээ хаавал “дампуурах” эрсдэл хүлээж байна” гэсэн мэдээллүүд хөврөх аж. Харин Хөрөнгө оруулалтын сангийн хуулийн дагуу байгуулагдсан тус банкны охин компанийн мэдлийн хувийн сангууд татан буугдсаар байгаа нь анхаарал татаж байна. Энэ талаар эргэн сурвалжлах болно.

Өнөөдөр татвар төлөгч аж ахуйн нэгжүүд тэр аяараа хүндрэлд орж эдийн засаг хумигдаж улсаараа өрийн дарамтад орсон нь үнэн. Энэ нөхцөл байдал дуусавч, өөрөөр хэлбэл, Ковид-19-ийн нөхцөл байдлаас дөнгөж салахад залгуулаад өрийн дарамт биднийг хүлээж байна. Энэ байдлаа засахын тулд олон улсын байгууллагуудад одоо төлөхөөр хүлээгдэж байгаа бондын өр төлбөрүүдээ худалдах арга замыг сонгох тухай ч ярьж эхэллээ. 

Магадгүй Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа барьцаалж Хятадын “Чалко”-гоос зээл авсан гашуун түүх давтагдахыг ч үгүйсгэхгүй. Хятадаас зээлсэн бүх зээл дээрээ гадаад бондуудаа багцалж зараад, своп хэлцлийн өрөө тэглүүлчихвэл дээрх түүхээс ялгаатай нь юу байна, харин ч илүү том өрөн дээр бүр ч чанга унах нь тодорхой.

Харин иргэд яах вэ? Иргэдэд өрөө багцлаад өөр хэн нэгэнд зарах боломж байхгүй. Санхүүгийн стресс хангалттай байна. Энэ нь тэсэрч, сэтгэл гутралд орж, үүнээсээ үүдэн гэмт хэрэг үйлдэж, амиа хорлосон бараан түүхтэй үлдэх вий. Энэ бол гамшиг. Эмээж тойрох зүйлгүй, энэ бол хямралын үед хаа сайгүй л байдаг бодит нөхцөл байдал.

Өнөөдөр үнэндээ стресс тест хийж ялгаж салгаж, золигт гаргаж суух банк ч, тэгж хандах төрийн байгууллага ч алга. Зөвхөн өдөр хоногийг өнгөрүүлж байна. Энэ бол хамгийн муу нөхцөл байдал. Маргааш юу болохыг мэдэхгүй байна гэдэг л гамшиг шүү дээ. Харин Засгийн газар энэ нөхцөл байдлыг хэрхэн давж гарах талаар таамаглахад амаргүй байна. Яагаад бид цар тахлын дараа “хүйтэн дайн” болоод өнгөрсөн мэт нөхцөл байдалд очих төсөөлөлтэй болчихдог билээ.

АНУ-аас эхэлсэн дэлхийн санхүүгийн хямрал өмнөх жил нь Монголын эдийн засагт нөлөөлж, 2008-2009 онд буюу хүний насаар зүйрлэвэл 12 жил буюу яг нэг үеийн өмнө бид хямралтай нүүр тулсан. Гэхдээ 2011 онд “Сэргэлтийн жил” байв. Эдийн засгийн өсөлт 17.5 хувьд хүрч, хурдацтай өсөж буй эдийн засгийн орнуудын тэргүүнд давхиж явлаа шүү дээ. Үүнд уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт, гадаадын хөрөнгө оруулалт ихээхэн үүрэг гүйцэтгэсэн.

Харин 2021 он Монголын хувьд “Сэргэлтийн жил” байж чадах уу? Уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт, үнийн өсөлт, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн иргэн бүрийн амьдралд гэхээсээ Засгийн газрын гадаад өрөнд очихоор дүр зурагтай байна. Засгийн газар ямар алхам хийж, “Санхүүгийн стресс”-ийг ялах бол? Өнөөгийн Засгийн газарт ийм хэмжээний таамаглал дэвшүүлэх мэргэжлийн хүмүүс, хэрэгжүүлэх манлайлагчид юусан билээ гэхээр цаанаа л бүрхэг харагдана. Өнөөдрийн байдлаар тэд иргэдэдээ хандаж, “Уучлаарай, төр өөрөө санхүүгийн стресст байна” гэж зориглон хэлж чадах болов уу?

У. Оргилмаа

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • DR. PRADHAN (146.70.25.100)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 06 сарын 28 | Хариулах
  • DR. PRADHAN (146.70.25.100)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 06 сарын 28 | Хариулах
  • Иргэн (104.227.178.203)
    Demjij bn demjij bn
    2020 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.126.88.201)
    yamar geechiin setgegdel wee
    2020 оны 12 сарын 15 | Хариулах
  • DR MAXWELL.. (129.205.124.241)
    Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн эвдрэлээс болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрөнд чинь зориулж танд $ 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL
    2020 оны 12 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 1 цаг 39 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 1 цаг 48 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 1 цаг 48 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 1 цаг 52 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 2 цаг 1 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 2 цаг 6 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 3 цаг 42 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 3 цаг 54 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 3 цаг 54 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 3 цаг 55 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 4 цаг 0 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 4 цаг 4 мин Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг 5 цаг 6 мин Хаданд хавчуулсан халиуны зулзага 5 цаг 29 мин ЕХ Украинд амласан 90 тэрбум еврогоо ямар ч үнээр хамаагүй олгоно 6 цаг 0 мин “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ 6 цаг 4 мин Харү башё: Монгол бөхчүүд таван зиндаанд түрүүлэх боломжтой байна 6 цаг 6 мин “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ 6 цаг 7 мин Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох хэлэлцүүлэг боллоо 6 цаг 12 мин Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд ханджээ 6 цаг 12 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав...
Top