x

Хөл хорионы хүүхдүүд

2020.12.08.

Гудамжинд нэг ч хүүхэд алга. Дэлгүүр, эмнэлэг явахад ганц ч тааралдсангүй. Гэртээ байхдаа нураачих гээд байдаг нөхдийг хэдэн зуу, мянга, хоёр гурван мянгаар нь өдөржин тогтоон барьж өгдөг буянтай газар - цэцэрлэг, сургуулиуд цоожтой, нам гүм. Үдэш болохоор хав харанхуй. Нярай, нялхуудыг ээж аавууд манцуйлаад гарахаа больжээ. Хүүхдийн тоглоомын талбайнууд эзгүй. Компьютер тоглоомын гадуур энд тэнд булагнан тамхи улалзуулж зогсдог ахлах ангийн аавын цээжүүд, толгой нийлүүлэн шивнэлддэг охид ч харагдаагүй.

Дорхноо нар шингэх өвлийн тэнгэр доорхи хот сааралдуу, гудамжаар зөрж өнгөрөх ганц хоёр томчуудын өвлийн хувцас голдуу хар бараан. Өнгө өнгийн хувцсаар алаглаж явдаг хүүхдүүдгүй харагдах хот. Хэдий хөл хориотой ч томчууд орж гарч болох бол багачууд зөвхөн гэртээ бүлтэгнэж, бужигнаж, дэлгэц харж хичээлээ хийхийг оролдож суугаа. Хөл хориог хамгийн сайн, бүр төгс сахиж буй хүмүүс бол тэд билээ. Ковид, хөл хорионы талаар саналаа хэлэх, эсэргүүцэх эрх тэдэнд байхгүй. "Ерөнхийлөгч өө, коронавирус гараад хүүхдүүдийг амраасан тээ, одоо эцэг эхчүүдийг амраахгүй бол тэд үхийшдээ, тэгээд хүүхдүүд яаж амьдрах юм бэ, энийг шийдэж өгөөч" гэж нэгэн жаал чин сэтгэлээсээ санаа зовж шаардсаныг эс тооцвол.

Нэг бодоход томчууд ба багачууд өдөр шөнийн ихэнх цагт цугтаа байгаа нь юутай завшаан. Гэхдээ ...

Дээрхэн ТЭДИ төвийн шатаар өгсөж явтал нэгэн ээж арав гаруй насны охиноо толгой түрүүгүй загнасаар зөрж уруудлаа.

-Юуны чинь гар утас авах! Чи эхлээд давтлага авахгүйгээр хичээлээ ойлгодог болчих. Чи утсаар яахийн. Чи утас барих хүн мөн үү...

Бодвол ээжийгээ дагаж яваад лангуун дээрхи гоё утсуудыг хараад тэсэлгүй саналаа хэлсэн чинь олны өмнө хамгийн дотно хүнээрээ элдвээр хэлүүлж гутаагдсаар цааш одов. Тэр ээж гэртээ яаж загнадаг бол? Манай монголчууд үр хүүхэдтэйгээ ширүүн харьцах нь элбэг. Хайр нь дотроо хал нь гаднаа байж мэдэх ч өөрийн ба бусдын хүүхдийг загнаж зандарсан, харааж зүхсэн хүмүүс алхам тутамд тааралдана. Ах аа, эгч ээ гээд хөөрхөн асуугаад очиход хэг ёг, тоомжиргүй хариулах нь олон. Ямар нэгэн хаалга үүдээр шагайвал ёс юм шиг хөөж тууна: Хөөе, чамд юу хэрэгтэйв, яах гэсийн?

Манайд автобусанд хүүхдүүд том хүнийг, ялангуяа ахмадыг хүндлэн суудал тавьж өгдөг нь сайн. Харин хүүхдийг өөрийг нь бас суулгах ёстой, яагаад гэвэл тэд бие жижиг учраас тормоослоход хөл дээрээ тогтохгүй, яс нь бэхжээгүй байдаг тухай хэн нэгэн ярихыг сонсоод толгой руугаа ён хийтэл ухаарч, хэд хоногийн дараа автобусанд тухалж явтал өөрөөсөө том шахам үүргэвчтэй охин орж ирэхэд бушуухан босч суулгаад, хүмүүс намайг дотроо магтаж байгааг төсөөлөн маадгар зогсож байтал нэг нөхөр тэр охин руу дөхөж ноцтой гэгч хармагц цаадах нь үүргэвчээ чирсээр босч билээ.

Бид хүүхдийг зэмлэнэ, тэгээд загнана, нэг өдөр алганы амт үзүүлнэ, нэг мэдэхэд суран бүсээр ороолгоно. Сайныг санаж үүнийг хийнэ, томоотой, үгэнд ордог, үг даадаг болгохыг хүснэ. Үүндээ дасна, яваандаа шийтгэл чангарна. Үе үе гардаг аймшигт хэргүүд зүгээр л загнахаас эхэлсэн. Дандаа ойр дотнын хүмүүс үйлдсэн байдаг билээ. Тэрнээс биш гэнэтхэн нэг өдөр босоод уур хүрч хүүхдээ гэмтээж бэртээдэг, зодоод алчихдаг юм биш.

Монголд гэр бүлийн хүчирхийлэл, бас автын болоод бусад осол, элдэв гэмт хэрэгт өртөж амиа алдсан хүүхдүүдийн дурсгалд зориулсан бяцхан хөшөө босгохсон. Сүүлийн жилүүдийн тоо бүртгэл статистик хөтлөх хэмжээнд хүрчээ. Урьд нь ийм хэрэг гардаг байсан ч одоо цагт интернэт, нийгмийн сүлжээний ачаар бүх нийтээрээ хилэгнэж, хамгийн сүүлийн тохиолдол гэхэд эрхэм гишүүд, төрийн өндөрлөгүүд хэдэн өдөр турш ширүүн дүр үзүүлэн хэлэлцсэн. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаас ямар арга хэмжээ авах талаар УИХ-ын гишүүд нэхэхэд, удахгүй он гараад үндэсний чуулган хийж холбогдох байгууллагууд ажил үүргээ хуваарилж авна гэсэн утгатай юм хэлээд "Юу яриад байгаа юм бэ, дуугүй явж хамгаал" гэж амаа алгадуулсан. Зөв байх. Танайд, танай хөршийнд, хаа нэгтээ гэр бүлийн хүчирхийлэл гарч байгааг мэдвэл яг одоо утасд гэдэг нь бодлого, төлөвлөгөө, хурал семинараас хамаагүй дээр.

Төгсгөлд нь хаа нэгтээ уншсан хоёр сургаал:

Нэг.  

Далайн давалгаагаар мянга мянган загас (далайн од, наймаалж гэх мэт хувилбарууд байдаг) эрэгт шидэгдээд хурц наранд хатаж үхэж байна гэнэ. Харин нэг хүн захаас нь аваад ус руу буцаагаад шидэж гарлаа.

- Бүтэхгүй ээ. Орхи. Энэ олон юмыг аварч чадахгүй ээ. Хэнд хэрэгтэй юм бэ?

- Энэнд хэрэгтэй гээд дахиад нэгийг авч ус руу чулуудав

Хоёр.

Нэг эмгэн талх эмтлэн тагтаа руу шидэн хооллож байгааг харсан залуу

-Та болиоч ээ. Хайран талх. Африкт хүүхдүүд талхгүй өлсөж байхад ...

-Хүү минь, би Африк хүртэл талх шидэж чадахгүй ээ. Чадахаараа энд хичээж байна.

Ажиглагч /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 1 цаг 39 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 1 цаг 48 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 1 цаг 49 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 1 цаг 52 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 2 цаг 1 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 2 цаг 6 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 3 цаг 43 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 3 цаг 54 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 3 цаг 55 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 3 цаг 55 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 4 цаг 0 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 4 цаг 4 мин Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг 5 цаг 7 мин Хаданд хавчуулсан халиуны зулзага 5 цаг 29 мин ЕХ Украинд амласан 90 тэрбум еврогоо ямар ч үнээр хамаагүй олгоно 6 цаг 0 мин “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ 6 цаг 4 мин Харү башё: Монгол бөхчүүд таван зиндаанд түрүүлэх боломжтой байна 6 цаг 6 мин “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ 6 цаг 7 мин Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох хэлэлцүүлэг боллоо 6 цаг 12 мин Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд ханджээ 6 цаг 12 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав...
Top