x

Дэглэмийг сулруулсан нөхцөл ба Засгийн газрын үүрэг

Засгийн газрын ээлжит хуралдаанаас ирэх даваа гаригаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг буулгаж, хөл хориог сулруулахаар шиийдвэрлэжээ. Шадар сайд Я.Содбаатар өнгөрсөн 30 хоног барьсан хатуу хөл хориог үе шаттайгаар сулруулж, зарим төрлийн ажил, үйлчилгээг нээж байгаа тухай мэдээлэв. Ерөнхий сайд Ү.Хүрэлсүх мөн “Өвчний эсрэг тэргүүнд эгнээнд явж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын үр дүнд бид иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадлаа. Өнгөрсөн хугацаанд олсон амжилтаа бататгаж, хорио цээрийн дэглэмээ ягштал барьж ажиллахыг яриалж байна” гэв.

Харин Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Арванхоёрдугаар сарын сүүлээр нууц үедээ байсан хүмүүс буюу халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэх хандлага байна. Үүнээс улбаалан 2021 оны хоёрдугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо оргил үедээ хүрч болзошгүй. Халдварын дэгдэлтийн хоёр дахь давлагаа эхлэх магадлалтай” гэв.

Ийм нэг “үл ойлгогдох” нөхцлийн дунд бүтэн сар үргэлжилсэн хатуу хөл хориог сулруулж, ирэх даваа гаригаас нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгааг Засгийн газраас зарлалаа.

Хөл хориог цуцлах, зарим төрлийн ажил, үйлчилгээг нээхээр болсон нь иргэдийн хүсч, шаардаж байсан зүйл мөн үү, гэвэл мөн. Хөл хорионы улмаас үйл ажиллагаа нь зогсож, орлого нь тасалдсан иргэд ямар ч үнээр хамаагүй ажилтай, орлоготой болохыг хүсч байгаа нь ч гэсэн зүй ёс. Харин Засгийн газар ийм шийдвэр гаргахад хүргэсэн гол хүчин зүйл нь юу байв?

Сүүлийн гурав хоногт Монгол Улсад коронавирусын халдварын 44 тохиолдол бүртгэгдсэний  34 нь Улаанбаатарт, Сэлэнгэд 6, Замын Үүдэд 3, Орхон аймагт 1 тохиолдол бүртгэгджээ. Энэ баримтаас харсан ч халдварын тархалтыг хумьж чадсан, эсэх нь одоохондоо эргэлзээтэй хэвээр байна. Мөн Эрүүл мэндийн сайдын хэлсэн сэрэмжлүүлэг ч гэсэн хоосон зүйл биш. Дээр нь өнгөрөгч даваа гаригт Архангайгаас нийслэл рүү зорчиж явсан иргэнийг Эмээлт өртөөн дээр зогсоож, эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан харамсалтай явдал ч гарав. Хөл хорионы үед үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын ажлын уялдаа холбоо муу байгааг ч хүлээн зөвшөөрч эхэллээ.

Хамгийн гол нь ажил, орлогоо алдсан иргэд амьжиргаагаа залгуулах боломжгүй болсныг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр цөөн боловч төрлийн ажил, үйлчилгээг тусгай шаардлагын /халдвар хамгааллын дэглэмийг чанд сахисны үндсэн дээр/ дор эхлүүлэхээр болов. Гэвч зөвшөөрөл олгосон төдийгөөр асуудлыг бүрэн шийдэж чадахгүй нь ойлгомжтой. Засгийн газрын үүрэг, хариуцлага үүгээр дуусах ёстой юу?

Манай сайтын өчигдрийн дугаарт Эдийн засагч Н.Туяагийн ярилцлага /Хөл хорионы үед Засгийн газар цалингийн нөхөн олговор өгөх, бизнесээ дэмжих үүрэгтэй/ нийтлэгдсэн билээ. Эдийн засагч уг ярилцлагаар өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-аар батлаад мартсан “Ковидын” хуулийн /Ковид-19 цар тахлаас сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай/ хэрэгжилтийг Засгийн газраас нэхсэн билээ.

Хуулийн 7.1.2-т “Цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх зорилгоор батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хоорондхөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх” эрхийг Засгийн газарт олгосон юм байна. Өөрөөр хэлбэл, “Ковид бол ковид юм” гэх өнгөлөн далдлалтаар баталсан 2021 оны улс төржсөн төсвийн усыг нь шахах бүрэн боломж Засгийн газарт өөрт нь байна аа гэсэн үг.

Хэдийгээр өнгөрөгч долоо хоногт УИХ ирэх оны төсвийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй ч гэлээ төсвийн нийт зарлагыг нэмэгдүүлэхгүйгээр зохицуулалт хийх /нэг үгээр хэмнэлт гаргах/, түүгээрээ аж ахуйн нэгжүүд, бизнесийг дэмжих, иргэдэд нөхөн олговор олгох эрхийг нь УИХ энэ хуулиар Засгийн газарт олгочихсон. Нөгөө Ерөнхийлөгчийн санаачилсан “өрх бүрт сая төгрөг”, эсвэл орлого нь тасарсан аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл, тусламж, татаас олгох, үйл ажиллагааг нь дэмжих Засгийн газрын эрх, үүрэг. Цаг хугацаа тулгамдуу байгаа энэ үед тодотгол хийнэ гэж УИХ-ын амыг харах ч шаардлагагүй.

Хамгийн наад зах нь сургууль, цэцэрлэгүүдийн урсгал зардал, албан хаагчдын цалингийн хэмнэлт, үдийн хоолны мөнгийг /2020 оны төсөвт аль хэдийн суулгачихсан бэлэн байгаа мөнгө/ аж ахуйн нэгжүүд, орлого нь тасарсан иргэд рүүгээ чиглүүлэх боломж байна шүү гэдгийг эдийн засагч тов тодорхой хэлсэн байна лээ. Өөр олон эх үүсвэрийг нэрлэсэн, ярилцлагаас үзэж болно.

Тийм болохоор “ААН, иргэдээ дэмжих гээд улсаа алж болохгүй” гээд тойргийнхоо хөрөнгө оруулалтыг дараад суугаа улстөрчдийн амин хувийн хэрэгцээ Засгийн газарт “түй” ч хамаагүй. Улс орноо, ард иргэдээ хямралаас гаргах, цар тахлыг даван туулах үүрэг, хуулиар олгогдсон бүрэн эрх нь Засгийн газар, Ерөнхий сайдад байна. Одоо л жинхэнээсээ "Монгол Улсын төлөө зүтгэе!"

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Монгол улсын иргэн (202.9.46.165)
    Дэглэмийг сулруулсан нь нөхцөл байдалд хийсэн бодит алхам биш зөвхөн ажлаа хийж чадахгүй болоод арга ядсан алхам шүү дээ. Энэ төр, засгийн газар, УОК зүгээр л суудлын төлөө тэмцэлдсэн аймшгийн хүмүүсийн тоглоом гэдэг нь тодорхой болсон. Эдэнд ямар ч удирдах чадвар, эх орноо гэсэн сэтгэл, ажил хийх сонирхол байхгүй. Зөвхөн баяжихын тулд л худлаа ярьж, ард түмний толгойг угааж чаддаг уран илтгэгч, луйварчид гэдгээ харууллаа. Чадахгүй байж суудлаа тавьж өгөөч МАН. ой
    2020 оны 12 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 1 цаг 41 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 1 цаг 50 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 1 цаг 50 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 1 цаг 54 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 2 цаг 3 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 2 цаг 8 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 3 цаг 44 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 3 цаг 56 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 3 цаг 57 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 3 цаг 57 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 4 цаг 2 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 4 цаг 6 мин Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг 5 цаг 9 мин Хаданд хавчуулсан халиуны зулзага 5 цаг 31 мин ЕХ Украинд амласан 90 тэрбум еврогоо ямар ч үнээр хамаагүй олгоно 6 цаг 2 мин “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ 6 цаг 6 мин Харү башё: Монгол бөхчүүд таван зиндаанд түрүүлэх боломжтой байна 6 цаг 8 мин “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ 6 цаг 9 мин Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох хэлэлцүүлэг боллоо 6 цаг 14 мин Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд ханджээ 6 цаг 14 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав...
Top