x

Бид эвтэй байвал Сангийн Яам, Монголбанк хүчтэй байх нь гарцаагүй

-Памфлет-

Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо манай ард олон Засгийн газрын мэргэн удирдлага дор гялалзсан амжилтаар угтах гэж байна. Саяхан нийгэм эдийн засгийн ололт амжилтын талаар Статистикийн газар ээлжит, бурам шиг сайхан мэдээгээ танилцуулжээ. 

Өнгөрсөн оны мөн үетээ харьцуулсан статистик мэдээнээс үзвэл, хөдөлмөрийн фронтод ялалт байгуулсаар.  Аж үйлдвэрийн салбарт ажиллагсад 0.4 хувиар өсөж 80.9 мянга болсон бөгөөд бохир ус зайлуулах, хог хаягдлын менежментийн хүрээнд 6.7 хувиар өссөн нь сондгойрсон ололт юм. Ийм сайхан, өчнөөн олон ажлын байр буй болгож буй дарга нарыг төрийн одон медаль, цаашилбал, Засгийн газарт гишүүнээр татан авах тухай ч мэр сэр яриа саарал ордноор явж байгааг, ордны тамхичдын хүрээнийхэн их л нууцлан буйг манай тусгай сурвалжлагч сонссон байна. 

Ер нь статистик мэдээнээс үзэхэд ажилгүйдэл бидний хувьд огт асуудал биш бололтой. Бусад улс орон гайтай цар тахлаас болж өчнөөн хүндээ ажлын байрыг нь хадгалж чадахгүй байхад харин манайд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо навс буурсан байна. 16.4 хувиар!!! Үүнийг л амжилт гэхгүй юм бол өөр юуг амжилт гэх билээ. 

Ажиллах хүч гэдэгт багтсан ажил эрхэлж байгаа нь 1.176 мянгад хүрч 1.8 хувиар өссөн тэмдэглүүштэй бөгөөд ажилгүйдэл 8 хувь ч хүрэхгүй байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2.6 хувиар буурсан нь манай яруу алдарт төр засгийн мэргэн удирдлага гэхээс өөр юу гэх билээ. 

Хөдөлмөрийн зах зээлийн энэхүү амжилтыг бататгах үүднээс манай статистикийн хамт олон шинэ бүтээгдэхүүн тогтмол, бүрэн дамжлагын горимоор, үйлдвэрлэж байгаа бөгөөд -“цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгч”-   ээлжит шинэ бүтээгдэхүүнээ танилцуулав. Энэ бол хөдөлмөрийн зах зээлийн халуун гэр бүлд хүч түрэн орж ирж байгаа шинэ давхарга бөгөөд хөдөлмөрийн дутуу ашиглалтын 2.5 хувь буюу 4,100 хүнийг гишүүнээр бүртгэсэн байна. Энэ хурдаар яваад байвал ажилгүйдэл гэдэг үзүүлэлт тун удахгүй хэрэггүй болж Засгийн газар яавал ямааг чарлуулахгүй самнах вэ гэдэгт хамаг анхаарлаа хандуулах боломжтой болно. 

Өрхийн дундаж орлого 8.8 хувиар өсөж иргэд маань энэ хэмжээгээр баяжиж байгаа учраас өрхийн зарлага аа 5.6 хувиар нэмэгдүүлснийг сайшаалтай. Мөн нийгмийн даатгалын сангийн бидэнд зарцуулдаг зарлага бүр 23.5 хувиар нэмэгдэж, нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр тэтгэмж авсан хүний тоо ч 11.9 хувиар нэмэгдэж байгаа нь засгийн газраас зарласан тэжээлгэх сэтгэлгээг хүн бүрд хоногшуулах эрхэм зорилго эрчимтэй хэрэгжиж буй нотолгоо юм. 

Өөр бас сайн мэдээ байгаагаас онцловол: эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, халдварт өвчнөөр өвдсөн хүний тоо мундаг цөөрсөн явдал юм. Харин, энэ гайтай цар тахалтай хэдийг яаж ангилах талаар Засгийн газраас шийдвэр ирээгүй байгаа тул түр орхигдууллаа.

Хэрцгий муухай гэмт хэрэг гараад байгаа мэдээг статистик нотлохгүй байгаа бөгөөд тоо худлаа ярихгүй гэдгийг та нар сайн мэдэж байгаа. Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг 26.1 хувиар буурсан нь, тухайн салбарынхан шинэ ирж буй даргадаа, эхний хэдэн сардаа ололт амжилтаар бэлэг барьдаг хуучин уламжлал зул болоогүйн илрэл гэлтэй. 

Манай Монголбанкны хамт олон ч бас хэлэх үгтэй сууж байна. Эдийн засаг руу цацаж буй мөнгө бараг 10 хувиар өссөн бөгөөд та бид ч Монголбанкаа дэмжиж өр зээлээ тун сайн буцаан төлж байгаа нь зээлийн өрийн үлдэгдэл 65.5 (!!!) хувиар багассан явдал юм. Энэ бол Монголбанк ард иргэдийн нэгдэл нягтралыг нотолсон гайхамшигт хамтын ажиллагаа юм. Бид эвтэй байвал Сангийн Яам, Монголбанк хүчтэй байх нь гарцаагүй. Харин хугацаа хэтэрсэн зээл, чанаргүй зээл гэх мэтийн дэл сул үзүүлэлт бидний амжилтаас хойш татах гээд байгааг холбогдох нөхөд анхаарна биз дээ. 

Монголчууд бид төрөлхийн интернационалч уг чанартай бөгөөд энэ нь тухайлбал, бусад улсын валютыг тасралтгүй дэмжиж байдгаар илэрдэг билээ. Бид өнгөрсөн зуунд рубль, шилжих рубль зэргийг хэчнээн сайхан дэмжиж ирснийг түүх мартаагүй байгаа. Энэ удаа ч уламжлалаа бататган гаднын валют худалдан авахаа 53 хувиар нэмэгдүүлж чадлаа. Манай төгрөг жаахан гомдолтой буй сураг байгаа ч цар тахалд нэрвэгдсэн, ядарсан америк, япон, солонгос, хятад, европын холбооны гишүүдийг – тэдний валютыг үнэд хүргэж, баталгаажуулах – дэмжиж буй Монголын туршлагыг дэлхий даяар удахгүй нэвтрүүлэх байх. 

Улсын төсвийн орлого олигтой орж ирэхгүй байгаа ч, манай баатарлаг Сангийн яам, төсвийн зардлыг гуравны нэгээр нэмэгдүүлэн, төсвийн алдагдлын шинэ дээд рекорд тогтоож чадлаа. Энэхүү амжилт тогтоохдоо ирээдүйгээсээ зээлсэн нь уран нүүдэл гэж шагшигдан магтагдаж байна. 

Үнийн өсөлтийн тухай мэдээлэхгүй бол ямар статистик мэдээ байх билээ. Инфляц гэдгийг мартаж болно гэсэн баяртай мэдээг та бүхэнд хүргэхэд таатай байна. Ганц хувь ч хүрэхгүй байгаа инфляцыг мартаж болно. Харин зарим нэгэн муу ёрлосон эдийн засагч сэтэртэнгүүд стагфиляци ч гэнэ үү, хэл хугармаар нэр томьёо гаргаж ирээд, инфляц гэдгийг удахгүй та нар “санандаа санана” гэсэн дуу хүртэл гаргасан байна. 

Бидэнд амжилтын хажуугаар бас алдаа дутагдал байна аа. Тухайлбал, жаахан дүргүй хүргэж буй нь төмөр замын зорчигчид. Тэд огт зорчихгүй байгаагаас зорчигч тээвэр хасах 23.3 хувьтай гарсан нь тэвчишгүй муухай үйлдэл бөгөөд дөнгөж 3.3 хувь буурсан агаарын тээврийн зорчигчдоос тэд сурах хэрэгтэй. Мөн хатуу хөл хорио тогтоож бүх талын бололцоо олгоод байхад кабелын ТВ үзэгчид дөнгөж л 0.3 хувиар нь нэмэгдсэн нь туйлын чамлалттай бөгөөд олны амжилтаас хумсалж буйдаа дүгнэлт хийх цаг болсон гэдгийг хатуу анхааруулъя. 

Товчхондоо,  Монгол Улсын эдийн засаг нийгмийн байдал тун өнгөлөг сайхан байгаа учраас иргэд та бүхэн тайван байж,  өнгөт болон өнгөгүй зурагтаасаа холдохгүй төр засгийн мэдээгээ сонсож байгаарай6

Р.Амаржаргал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ саяхан Төрийн далбааг мандуулах ёслол болов 6 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 15 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 54 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 1 цаг 9 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 1 цаг 45 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 1 цаг 46 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 1 цаг 56 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 1 цаг 58 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 16 цаг 51 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 17 цаг 37 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 17 цаг 47 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 17 цаг 48 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 17 цаг 49 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 17 цаг 50 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 17 цаг 51 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 18 цаг 13 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 18 цаг 19 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 20 цаг 19 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 20 цаг 24 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top