x

Хүн төрөлхтний аюул

Байгалийн гамшиг, өлсгөлөнтэй арай ядан тэмцэж байсан хүн төрөлхтний хоёр дахь том аюул халдварт өвчин байжээ. Ази тивээс гаралтай Yersinia pestis хэмээх бактериас үүдэлтэй хар тахал 1330 оноос эхлэсэн байдаг. Энэхүү тахал евразийн хүн амын бараг 30 хувийг хяджээ. Судлаачид хамгийн багадаа 75, ихдээ 200 сая хүн энэ тахлаар амиа алдсан гэж тооцдог аж. Тухайлбал Англи улсын хүн ам тахлын өмнө 3.7 сая байсан бол тахлын дараа 2.2 сая болтлоо буурчээ. Флоренц хотын 100 мянган хүний тал нь амиа алдсан түүхтэй. Тухайн үед хүмүүс энэхүү тахлыг бурхан хилэгнэл, чөтгөрийн хорлол гэж үзэж байснаас бус хулгана, нохой бөөсөнд хазуулж, бохир уснаас халдвар аван үхэж байснаа мэдээгүй.

Европ тивээс очиж буй далайчид, худалдаачдаас үүдэлтэй халдварууд Америк, Австрали, номхон далайн арлуудын ямар дархлаагүй, шинэ биетэд тэсвэргүй уугуул иргэдийн 90 хувийг хөнөөсөн гэдэг аймшигтай тоо байдаг юм байна. Тухайлбал 1520 оны 3-р сарын 5-нд 900 испани цэрэг, хэдэн адуу мал, цөөхөн тооны Африк боолтой Кубаас Мексикт ирсэн Испанийн хөлөг онгоц 22 сая хүнтэй байсан Мексикийг 1580 он гэхэд буюу 60 жилийн дотор 2 сая болтол сүйрүүлжээ. Түүхэнд "Үл үзэгдэгч Армада" гэж бичигджээ. Учир нь Francisco de Eguia нэртэй боол салхин цэцгийн халдартай буусан нь далайчдын газардсан Cempoallan тосгоныг тэр чигээр 10 хоногийн дотор л оршуулгын газар болгосон гамшигт түүхтэй. 10 хоногоос цаашлаад нэмж улаан бурхан, ханиадны халдварууд дэгдэн Азтекийн хаан Cuitlahuac-г хүртэл хөнөөсөн байдаг. 

1778 оны 1-р сарын 18-нд Хавайд газардсан ахмад Жэймс Күүк ба түүний баг ханиад, сүрьеэ, хижиг, салхин цэцэг, тэмбүүний вирус халдварыг уугуул иргэдэд өөрсдөө ч мэдэлгүй тарааж, ямар ч дархлаагүй 500 мянган уугуул иргэдийн тоог 1853 он гэхэд 70 мянга болгосон түүх бас байна. 

20-р зуунд ч гэсэн халдварт өвчнүүдээр хэдэн арван сая хүн амиа алдсаар л байжээ. "Испани ханиад" нэртэй халдварыг 500 сая хүн буюу тэр үеийн хүн амын 30 хувь нь авч, жилийн дотор хамгийн багадаа 50 сая, ихдээ 100 сая хүн амиа алдсан тооцоо байна. Гэтэл 1914-1918 оны хооронд үргэлжилсэн дэлхийн 1-р дайнд "ердөө" 40 сая хүн амиа алдсан байдаг. 

1918 онд тархаж эхэлсэн Испани ханиад өнөөгийн зүү орох зайгүй шахуу холбогдсон дэлхийд дахин түгэж халдвал хэдхэн цагийн дотор ямар том сүйрэл, аюулыг авч ирэх бол гэж бодохоос аймаар. Вакцин, антибиотик, эрүүл ахуй, ариун цэвэр, эмнэлгийн үйлчилгээний дэд бүтэц, стандарт дээшилсний ачаар бид энэ бүх аюулаас холхон тойрч чаддаг болсон ч тайван байх эрхгүй юм байна. 1967 онд салхин цэцгээр нийт 15 сая хүнд халдварлагдаж 2 сая нь амиа алдсан бол 2014 онд нэг ч хүн халдвар авч, нас бараагүй тухай ДЭМБ-ын судалгаа байна. 

Гэхдээ л 2002 онд дэгдсэн SARS, 2005 оны шувууны ханиад, 2009 оны гахайн ханиад, 2014 оны Эбола тахал хэдэн мянган хүний аминд хүрээд амжсан. САРСааар бараг 1000 хүн амиа алдсан бол Эбологаар 30 мянган хүн халдварлагдаж 11 мянга нь амиа алдсан байдаг. ДОХ-р мөн 30 гаруй сая хүн 1980 оноос хойш нас бараад байна. Судлаачдын тооцоогоор хэрвээ ДОХ 1581 онд дэгдсэн бол хар тахлаас хол илүү хохирол хүн төрөлхтөнд үзүүлж, та бид бараг оршихгүй байсан жишиг судалгаа ч байна.

2050 онд гэхэд маргаан байхгүй шинэ халдварт өвчнүүд гарна. Тэр хэрээр хүн төрөлхтөн ахисан түвшний вакцин, антибиотик, эмчилгээний арга зүйтэй  болох л байх. 2015 онд эрдэмтэд Teixobactin хэмээх шинэ төрлийн антибиотик нээж, муу бактериудын эсэргүүцэх үйлчлэлийг сэргээхгүй устгадаг чадварт нь нэлээд найдвар тавьж буй юм билээ. Цаашилбал нано роботуудыг эрдэмтэд лабораторидоо туршаад багагүй хугацааг үджээ. Бичил роботууд бидний судас дахь цусаар дамжин аялангаа дайсны эс, бактериудыг алах юм байх аа. 4 тэрбум жилийн настай микро организмууд органик эсүүдтэй байлдаад дийлээд сурснаас үүдэн айхтар өвчнүүдийг бид дарж чадахгүй байгаа бол нано роботоор дамжуулан органик бус дайсан гаргаж дархлааны системийг төгөлдөржүүлэхээр ажиллаж байна. 

Дээрх судалгааны ажил, биотехнологи, нанотехнологийн дэвшлүүд нь гайхалтай мэт боловч хэрвээ террористууд үхлийн зорилгоор бүтээн хэрэглэх, нэг өвчнийг нь анагаасан боловч бусад шинэ өвчнийг үүсгэх бодит аюул, эрсдлүүд оршсоор л байна. 

Товчхондоо хүн төрөлхтнийг байгаль ээж бус хүмүүс бид өөрсдөө устгах нь маш тодорхой болсон.

"Homo Deus: A Brief History of Tomorrow" номын хэсгээс

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 1 цаг 39 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 1 цаг 48 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 1 цаг 49 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 1 цаг 52 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 2 цаг 1 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 2 цаг 6 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 3 цаг 42 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 3 цаг 54 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 3 цаг 55 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 3 цаг 55 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 4 цаг 0 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 4 цаг 4 мин Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг 5 цаг 7 мин Хаданд хавчуулсан халиуны зулзага 5 цаг 29 мин ЕХ Украинд амласан 90 тэрбум еврогоо ямар ч үнээр хамаагүй олгоно 6 цаг 0 мин “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ 6 цаг 4 мин Харү башё: Монгол бөхчүүд таван зиндаанд түрүүлэх боломжтой байна 6 цаг 6 мин “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ 6 цаг 7 мин Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох хэлэлцүүлэг боллоо 6 цаг 12 мин Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд ханджээ 6 цаг 12 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав...
Top