x

Монголын улстөрчдийг ​гадаадад захиалгаар бичүүлдэг дотоодын технологи хэнийх вэ?

Улс орон маань дотооддоо корона алдаагүй гэж сайрхаж байсан өдөр хоногууд саяхан. Одоо нөхцөл байдал өөрчлөгджээ. Улсаараа хөл хорионд орж, шинэ нөхцөл байдалтай нүүр туллаа. Энэ үед дээр, дооргүй л анхаарлаа энэ зүгт хандуулж байх зуур манай улс төр бужигнаантай л дуулдах боллоо.Сонгуулиас сонгуулийн хооронд улстөржиж ханалгүй дахиад л ил далд хөлөө жийлцээд эхэлж. Яаж амждаг юм байгаа юм. Эсвэл амрах завгүй ажиллаж байгаа нь худлаа болж таарав уу. Дайны хажуугаар дажин гэгчээр коронагийн хажуугаар бөөн улс төр. Байсхийгээд л зорилготой, зориулалттай мэдээлэл ил цагаан чулуудалцах боллоо. Бас дахиад сонгууль байгаа. Тэр хүртэл улс төржилт зогсохгүй нь. 

Монголын улс төрд өрсөлдөгчийнхөө талаар зохиомол, худал мэдээлэл бэлтгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр тарааж, шүүхгүйгээр өөрсдийн троллуудаараа яллаж, нэр хүндийг ньунагаадаг дараа нь хууль шүүхийн байгууллагаар далайлгаж, дарж авдаг явдал дэлгэрээд багагүй хугацаа өнгөрсөн. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр худал мэдээлэл тараасан тохиолдолд хариуцлага хүлээлгэх хуулийн тогтолцоо, хяналт бүрдэж, иргэдийн дунд ч тэдгээр хүмүүсийн хэн нь хэн бэ гэдгийг ялгах дархлаа нэмэгдэхийн хэрээр улстөрчдийнарга нарийсч гадны хэвлэл дээр захиалгат гүтгэлгээ нийтлүүлээд түүнийгээ“Гадны хэвлэлд ингэж бичжээ” хэмээн Монголдоо тараадаг башир арга дэлгэрээд байна.

Үүний жишээ нь саяхан Монголын нэгэн сайд БНСУ-ын баячуудын хороолол Ганнам дүүрэгт тансаг зэрэглэлийн байртай гэх мэдээлэл Солонгосын хэвлэлээр гарсан. Энэ мэдээллийн дараа тэр сайд нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар юм байна гэж сошиалаар мэдээлэл тарааж нэлээд явсны эцэст тэр мэдээлэл нь худал болох нь тодорхой болсон. Мөн ЕТГ-ын дарга асан П.Цагааныг “Ачит ихт” компанитай нь хамт гадны хэвлэлээр эхэлж муулаад тэр мэдээгээ Монголын цахим орчинд элдэв “нэмэлт хачир”-тайгаар тарааж байсан. Энэ арга нь хэнд ч танигдах загвар болж хувирчээ. Улс орон хэцүү байгаа энэ үед гадагшаа вакцин мэтийн тусламж хайж ярих ёстой байтал нэгнийгээ захиалаад явж байдаг нь их л завтай, толгой дотор нь өөр юм эргэлдээд байгаагийн шинж.

Энэ арга томоохон улстөрчид нэн ялангуяа ирэх онд зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал бүхий хэд хэдэн улстөрчид дээр давтагдах зохиомж хийгдэж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, нэр бүхий УИХ-ын гишүүдийг гадны хөлсний хувийн мөрдөгчийн матаасны дагуу шалгаж эхэлсэн тухай мэдээлэл хэвлэлийн хуудаснаа үзэгдэх болсон. Жишээ нь гадны хувийн мөрдөгчийн алба УИХ-ын гишүүн С.Батболдыг Таван толгой, Оюу толгой орд,оффшор данстай компани зэрэг “хуучны” улиг болсон мэдээллүүдийг багтаасан матаас бичсэн гэнэ.

Энэхүү мэдээллүүдийг нь Монголд нэгтгэн гадны нэр бүхий томоохон сонин руу нэгэн эрх мэдэлтэн гар хөлийн үзүүрт зарагдах хүмүүсээрээ дамжин илгээжээ. Ингээд удахгүй барууны томоохон сонин дээр түүнийг “хуссан” ээлжит матааснынийтлэл бичигдэхэд бэлэн болж, захиалагчид нь төлбөрөө шилжүүлсэн тухай сураг гарлаа. Энэхүү мэдээлэл гарсны дараа өмнөх мэдээллүүдийн адил цахим ертөнцөд “Гадны томоохон сонин дээр ингэж бичлээ” гээд орчуулж байгаад баахан баална. Бүх л хэвлэлүүд орчуулж тавина. Ишлэл авч байгаад балбаж өгнө. Дараа нь Монголын томоохон улстөрчдөд өмнө нь хэрэглэж байсан олон нийтэд жигшүүлэх цуврал акц явагдана.

Нэгэнт хэвлэлээр батлагдаагүй мэдээллээр балбачихаар тухайн улстөрчийг өмөөрөх хүн цөөн болно. Үүний дараа түүнийг хуулийн байгууллагаас дуудаж эхэлнэ дээ. Ийм нэгэн танил технологи бэлтгэгдээд дууслаа. Удахгүй үйл явдал ингэж өрнөнө гэдэгт эргэлзэх зүйл алга байна.

С.Батболд яагаад зарим гадаад, дотоодынулс төр бизнесийн бүлэглэлүүдийн дургүйг хүргэх болов? Түүнийг нь манай улс төрийнхөн зорилгодоо ашиглахаар бэлтгэж эхлэв гэдэг нь анхаарал татна. Бороогийн алтыг Канадуудтай нийлж олборлосон, оффшор данстай компани эзэмшиж байсан гэж гүтгэдэг нь бол зүгээр л шалтаг юм. Хамгийн том шалтгаан нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлалтай хүн гэж хэвлэлээр ил тод мэдээлснээс үүдэлтэй.

Мөн С.Батболд зарим дотоод гадаадын томоохон улс төр, бизнесийн бүлэглэлүүдийндургуйг ихээхэн хүргэсэн хүн гэдгийг тодорхой хүрээнийхэн ярьдаг. Тэрээр Таван толгойн нүүрсний ордыг эзэмшиж байгаад дотоодын ч тэр, гадны ч тэр томоохон олигархиудын гуйлт, хүслээр тэдэнд худалдаагүй, өгөөгүй, төр ард түмэндээ өгч, Ерөнхий сайд байхдаа 2012 онд Монгол Улсын иргэн бүрт 1072 хувьцааг олгох шийдвэрийг гаргаж байсан. Үүнд ньзарим олигархиуд ихээхэн “хонзон” тээж явдаг аж. Бас Монголын зарим улстөрчид дотоодын улс төрийн томоохон сэдэв болгодог. С.Батболд энэхүү шийдлийнхээ хариуг хэзээ нэгэн цагт хүртэх байсан. Түүний шийдвэрийнхээ хариуг хүртэх цаг ирсэн бололтой. Тавантолгойн ордод одоо ч шунасан гадна дотныхон хэвээр л байна.

Тавантолгой 100 хувь Монголын төрийн мэдэлд байдаг. Тавантолгойн орд газрыг Монголын бүх ард иргэд эзэмшдэг. Хувьцааных нь ногдол ашгийг саяхан иргэн бүрт тараасан. Өмнө нь ч иргэд ахмадын 1 сая төгрөг, оюутны сургалтын төлбөрийн 2 жил дараалсан 500 мянган төгрөг, хүн бүрт сар тутам 21 мянган төгрөг гээд хувийг нь хүртсэн. Дэлхий нийтийг цочроосон цар тахал дагасан эдийн засгийн хямралын үед ТавантолгойМонголыг тэжээхэд хувь нэмрээ оруулж байна. Цаашдаа ч Тавантолгой монголчуудыг тэжээх зуун жилийн нөөцтэй. Бас Тавантолгойн мөнгөөр томоохон төмөр замын бүтээн байгуулалт хийж, олон хүнийг ажлын байраар хангаж байна.

Эдгээр шийдлүүдийг олон нийт сүрхий магтаад байдаггүй ч гэсэн сайшааж байгаа нь тодорхой. Тиймээс л түүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө “дарж авах” захиалга дотоодоос хийгдэж, гадаадад хэрэгжиж эхэлжээ. Нөгөө талаас нь аваад үзвэл Монголын Ерөнхийлөгчийн сонгуульд гадныхан эртнээс анхаарал хандуулж,оролцож эхэлсэн нь илэрхий боллоо. Ийнхүү дотоодын захиалгатай, гадныхны оролцоотой нийтлэл барууны нэгэн хэвлэлд гарч, ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн дуулианы хүрээг өргөтгөхөөр боллоо.

Монголчууд өмнө нь дотоодын сонгуулиа дотроо л хэрэлдэж маргалдаж хийдэг байсан бол одоо дотоодын захиалгаар гадныхныг сонгуульдаа хутгадаг болох нь. Уг нь бол юун гадны хэвлэлд нэгнийгээ захиалж бичүүлэх,улс орондоо хаанаас тусламжийн вакцин захиж авчрах вэ гэдэг л яг өнөөдрийн хоолойд тулсан асуудал баймаарсан.

Д.Мөнгөдалай /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 1 цаг 40 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 1 цаг 49 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 1 цаг 49 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 1 цаг 53 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 2 цаг 2 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 2 цаг 7 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 3 цаг 43 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 3 цаг 55 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 3 цаг 56 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 3 цаг 56 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 4 цаг 1 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 4 цаг 5 мин Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг 5 цаг 8 мин Хаданд хавчуулсан халиуны зулзага 5 цаг 30 мин ЕХ Украинд амласан 90 тэрбум еврогоо ямар ч үнээр хамаагүй олгоно 6 цаг 1 мин “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ 6 цаг 5 мин Харү башё: Монгол бөхчүүд таван зиндаанд түрүүлэх боломжтой байна 6 цаг 7 мин “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ 6 цаг 8 мин Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох хэлэлцүүлэг боллоо 6 цаг 13 мин Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд ханджээ 6 цаг 13 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав...
Top