x

Коронавирусийг айлгадаг Ж.Пунцаг гэж хэн бэ?

Коронавирусын тархалтын улмаас улс орон даяар тогтоосон хатуу хөл хорионоос болж монголчууд дээр дооргүй л бухимдалтай байна. Тэр тусмаа зарим нэг этгээдийн “хянах самбар” нь ачааллаа даахгүй дэлбэ үсрээд, ааш аяг нь олон жил зэвэрч муудсан бохирын хоолой гэнэт сад тавьсантай адил юм болж байна даа. Түүний нэг жишээ нь Улаанбаатар төмөр замын Дотоод аудит, хяналт шалтгалтын албаны дарга Ж.Пунцаг гэгчийн жиргээнд явж буй агсамнал.

Учир юун гэвэл, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар өнгөрсөн амралтын өдрөөр “Төмөр замын салбарын сахилга хариуцлага муугаас голомтолсон халдвар тархлаа. Халдвар тархаах нөхцөл бүрдүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага ярих ёстой. Халдвар хамгааллын дэглэм бариагүй Энхсаран сувилалынханд эрүүгийн хэрэг үүсгэсэн атлаа төмөр зам дээр яагаад дуугүй байна вэ? Асууна, тодруулна” хэмээн жиргэсэн юм байна. Үнэний ортой л үг.

Өчигдөр ХӨСҮТ-өөс хийсэн мэдээллээр Улаанбаатарт бүртгэгдсэн 40 тохиолдлын зургаа нь төмөр замаар дамжсан байна хэмээн мэдээлсэн. Үндсэндээ өнгөрсөн арав гаруй хоногийн хугацаанд дотооддоо тархсан халдварын дийлэнх нь /иргэн Д-гээс бусад/ төмөр зам дагуу төвлөрсөн хот суурингуудад бүртгэгдсэн байдаг.

ЭМЯ, ХӨСҮТ-өөс халдварын шалтгааныг мэдээлэхдаа “УБТЗ ХНН-ээс ажилчдаа цуглуулан спортын уралдаан тэмцээн, нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулж, ажилчдаа бөөнөөр нь нэг дор цуглуулсан нь халдвар тархах нөхцөл болжээ” хэмээсэн билээ. Тэгэхээр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын үгэнд ундууцах шалтгаан уг нь байхгүй юм.

Гэвч дээр нэр дурьдсан Пунцаг гэгч нь  эрүүл, согтуу алин боловч уг мэдэгдлийг шүүрэн авч, твиттерээр нэг “дайн дажин” болгов. Мань хүн Ж.Сүхбаатар гишүүнийг “Төмөр замчид руу дайрч давшиллаа” хэмээн уурлаж, уучлал гуйхыг шаардсан байна. Ингэхдээ төрийн албан хаагч /Төрийн өмчит компанид ажил, албан тушаалд томилогдоход мөн адил ёс зүйн шалгуур тавьдаг гэж ойлгодог/ байж боломгүй ааш авир гаргаж /магад согтуу байсан байх/ “Май шүү, бид чи биш шүү! 16000 салаавч шүү чамд! Төмөр замчид тэр коронагаас чинь хүчтэй гэдгийг чамд мэдрүүлнэ шүү!” гэх мэтээр дайрч давшилж, сүрдүүлсэн байдаг юм.

Энэ хоёрын хэрүүл дундуур Ж.Пунцагийн “уяаны найз” /Цогоо хаана явна, тэнд Пунцаг гэх юм билээ/ ороод ирчихсэн, хоёр талцаад “гал маналзтал” авалцаж байна. Нөгөө талд нь Ж.Энхбаяр, Б.Энхбаяр, Х.Тэмүүжин... Сайд асан Х.Тэмүүжин хоёр нөхрийн тухай “Авилгачид авдар дээр гараад суучихаараа нэг иймэрхүү ааш аягтай болдог” гэсэн бол Б.Энхбаяр гишүүн “УИХ-д шаардлага хүргүүлнэ гэж аархатлаа төмөр замд төмөр замчин биш найз нөхдөө шахаж мафи үүсгэсэн. Улс төрд том найзуудтайг нь мэднэ. Хуулийн том дарга нар хаацайлдаг нь ч үнэн. Авилгачин нь шүүхээр нотлогдсон нь ч үнэн. Аархаж байна даа, хэн хэнтэй холбоотойг нь харья” хэмээн жиргэсэн байна.

Учир нь Пунцагтан Ж.Сүхбаатар гишүүнийг УБТЗ-ын 1600 гаруй ажилчдаас уучлал гуйхыг шаардаж, УБТЗ-ын залуучуудын байгууллага, мэргэжлийн холбоод нэгдэж тэмцэх, УИХ-д шаардлага хүргүүлэхийг уриалсан билээ. Бодвол Ж.Сүхбаатар гишүүнд арга хэмжээ авахуулах юм байх.

Уг нь бол Ж.Сүхбаатар гишүүний үгэнд хуудуутай зүйл байхгүй гэдгийг дээр хэлсэн. Тэр тусмаа төмөр замын ажилчдыг баалж, доромжилсон зүйл нэгээхэн ч үгүй. Харин түүнийг удирдаж байгаа нөхөд нь ажилдаа хариуцлагагүй хандсан, хорио цээрийн дэглэмийг зөрчиж, ажилчдаа олноор нь нэг дор цуглуулсан, тэр нь халдварын эрсдлийг нэмэгдүүлсэн тухай л юм. Харин Ж.Пунцагтаны хувьд төмөр замчдын нэрийг барьж өөрийг томилсон нөхдийг л хамгаалж, хаацайлсан нь тэр бололтой. Ингэх шалтгаан ч бас байдаг биз.

Сонирхоод үзвэл Ж.Пунцагийг 2016 оны сонгуулийн дараа УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны даргаар томилсон бөгөөд уг томилгоог хийхдээ АТГ-аас уг албанд ажиллахад ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаар тодорхойлолт гаргуулаагүй гэдгийг АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс мэдээлж байжээ. Үүний дараа ТЕГ-аас түүнийг /2019 оны аравдугаар сард/ баривчлан саатуулж байсан ч юм байна. Чухам ямар шалтгаанаар баривчилсан тухай албан ёсоор мэдээлээгүй ч хэвлэлүүдэд гарснаар ЗТХ-ийн сайд асан Д.Ганбатын ашиглалтын хугацаа дуусч, актлагдсан вагон /1000ш/ худалдан авч мөнгө угаасан хэрэгт холбогдуулсан байж магадгүй гэжээ. Түүнтэй хамт Дотоод аудит, хяналт шалгалтын хэлтсийн хоёр албан тушаалтныг мөн баривчлан саатуулсан ч Ж.Пунцаг нь удалгүй суллагдсан юм байна.

АТГ-ыг Олон нийтийн зөвлөлөөс дээрх мэдээллийг хийсэн шалтгаан нь Ж.Пунцаг нь өмнө нь 2014 онд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа авлигын хэрэгт холбогдон ял авч байсан юм байна. Тодруулбал, “Си Ар Си Жи девеломент Монголиа” ХХК-ийн орлогч захирал Жан Юү Шингээс 5 сая төгрөгийг орчуулагч Жя Рун Лингээр дамжуулан авсан, мөн бизнес ангиллын визээр Монголд ирсэн ч ажил эрхэлж байгаад визний хугацаа хэтрүүлсэн 14 хятад иргэнийг дахин хил нэвтрэх эрхтэйгээр нутаг буцаасан болох нь мөрдөн байцаалтаар нотлогдож, шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.1-д зааснаар 1 жил 6 сар хорих ял, БНХАУ-ын иргэн Жан Юү Шин, орчуулагч Жя Рун Лин нарт торгох ял оногдуулжээ.

Харин эргэж ирээд УБТЗ-д шургалсан шалтгааныг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой хэмээн хэвлэлд бичсэн байна.  

МАН-ын "цүнх баригчдын" сонгодог жишээ, таг харанхуйн туйл болсон ийм нэг нөхөр УБТЗ-ын 16 мянган ажилчин, албан хаагчдын нэрийг барин “коронагаас илүү хүчтэй” гэдгээ тунхаглаж байна. "Ухаангүй ноёнд урагшгүй албат" гэдэг болж, төмөр зам дагасан халдарын тархалтын буруутгалыг Ж.Пунцагтан улам л өндөр авахуулахаар шийдэж дээ.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (202.55.188.93)
    Ж Сүхбаатар заавал төмөр замын талаар яриад байх . даа яадгым вэ? Цаана нь засгын газар ТЗ -ын захиргаа УОК гээд мэддэг олон газар байгаа шүү дээ. Саваагүй нохоы саранд хуцна гэж үг байдаг. Хуулиа баталаад л хуулиа зохиогоод найруулаад л сууж байхгүй юу. Нэг бодлын Пунцагын бас зөвш дээ. Хамт одноо өмөөрөх хэрэгтэйшүү.
    2020 оны 11 сарын 30 | Хариулах
  • ИРГЭН (202.9.46.220)
    ХӨГИЙН ХУЛГАЙЧ БАЙСАН ОДОО БҮР СЭХЧИЖ, ХУВЦАС ХУНАР Ч ГАРААД ӨГЧ, УЛС ТӨРӨӨ ГЭЖ ... ИЙМ ХУЛГАЙЧУУД Л ИНГЭЭД БАЙХААР ЯАХИЙН БЭ?
    2020 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (96.51.170.216)
    Энэ Пунцаг чинь ямар муухай бүдүүлэг нөхөр вэ?Ийм муухай овилгогүй хүмүүс ийм чухал албан тушаал дээр байхаар улс яаж хөгжих нь ойлгомжтой.
    2020 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.46.171)
    Эрүү үүсгээд энэ олон хүнийг турхирж байдаг ямар ч үг хэлсэн бай энэ хөдөөнийхөн тувт гуйвуулж жалга дов нутгийн үзэл гаргадгийн Тэнэг ац санаа Ажилааснь зайлуул.. Энэ шилэн нүүртийн даваан занг болиул
    2020 оны 11 сарын 23 | Хариулах
  • Хүрлээ (103.57.94.237)
    Төмөр замын дарга нарт эрүү үүсгэн шалгах хэрэгтэй, санаатайгаар халдвар тараасан гэж үзэж байна
    2020 оны 11 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 1 цаг 40 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 1 цаг 49 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 1 цаг 49 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 1 цаг 53 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 2 цаг 2 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 2 цаг 7 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 3 цаг 43 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 3 цаг 55 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 3 цаг 56 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 3 цаг 56 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 4 цаг 1 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 4 цаг 5 мин Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг 5 цаг 8 мин Хаданд хавчуулсан халиуны зулзага 5 цаг 30 мин ЕХ Украинд амласан 90 тэрбум еврогоо ямар ч үнээр хамаагүй олгоно 6 цаг 1 мин “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ 6 цаг 5 мин Харү башё: Монгол бөхчүүд таван зиндаанд түрүүлэх боломжтой байна 6 цаг 7 мин “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ 6 цаг 8 мин Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох хэлэлцүүлэг боллоо 6 цаг 13 мин Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд ханджээ 6 цаг 13 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав...
Top