x

Монголыг хөгжүүлэх, монголчуудын “гурван муухай”

Түрүүч нь: Монголыг хөгжүүлэх, монголчуудын “гурван муухай”-н тухай

“Атаархал”-ын тухай

(үргэлжлэл)

“Манай монголчууд маш атаархуу хүмүүс” хэмээн бид их мэдэмхийрдэг. Тэр бүү хэл “худагт унасан еврейчүүд бие биеэ худгаас татан гаргадаг бол монголчууд бие биеэ худаг руу түлхэн унагадаг” гэж цэцэрхдэг монголчууд цөөнгүй таардаг. Тэд, бусад улс үндэстнийг магтахдаа хэтрүүлдэг атлаа өөрсдийгөө доош нь хийдэг “юм үзээгүй” сэтээтэн голдуу байна. Би ч “юм үзээгүй” явахдаа тийм сэхээтний нэг байлаа. 

Үнэндээ америкчууд, германчууд, япончууд, хятадууд гээд л дэлхийн бүх улс үндэстэн рүү ойртоод харах ахул адилхан л атаархуу хүмүүстэй байдаг. Аль ч улс үндэстний кино үзэж, зохиолыг уншихад атаархуу гол баатрууд заавал гардаг биз дээ! 

Израильд очоод хотынх нь гудамжаар явахад, “худагт унасан арабууд бие биеэ худгаас татан гаргадаг бол манай еврейчүүд бие биеэ худаг руу түлхэн унагадаг” хэмээн гомдоллодог еврейчүүд мундахгүй явдаг гэсэн. Ер нь уг хэлц үг анх еврейчүүдээс гарсан байх. Тэгээд бусад үндэстнүүд өөр өөртөө тааруулаад, өөрсдийнхнийгөө муулахдаа хэрэглэсэн бололтой! 

Атаархал бол хүн төрөлхтөнд байдаг төрөлх араншин. Эволюцийн явцаар хүний ухамсарт, шуналтай адилхан бий болсон нэг модуль. Атаархал, ядуу нийгэмд байнга ил гарч арзалзаж байдаг бол харин амьдрал сайтай өндөр хөгжилтэй улсад аядуу л болсон төдий.

Соён гэгээрэлийн эрин үеэс өмнө, атаархал нэг анги, давхаргынхны дотор зиндаа зиндаандаа гүйдэг байв. Ноёдын хооронд атаархал байна уу гэхээс харц ноёдод атаархах гэж үгүй. Учир нь харц ард, дээдсийн тансаг амьдралыг бурхны зарлигаар ийм байдаг гэж итгэдэг байсан. Ноёдоо бишрэн дээдэлнэ. Харцууд өөр хоорондоо л атаархалцана.

Кастын тогтолцоогоо хадгалсаар байдаг Энэтхэгт одоо хэрнээ ядуус нь дээдэстээ атаархдаггүй. Ядуучууд нь дэлхийд толгой цохихоор дэндүү хөөрхийлөлтэй ядуу бөгөөд удам дамжсан баячуудтай нь жишвэл баян, ядуугийн хоорондын орлогын зөрөө нь асар их. Үүнээс болоод зах зээл нь тун тамиргүй байдаг.

Үгээгүй ядуу байдлаа энэ насны хувь тавилан гэж хатуу итгэдэг атаархалгүй ядуучууд нь улстөрийн хүч болдоггүй тул шашны мөргөлдөөнөөс бусад тохиолдолд Энэтхэгийн нийгэм нь тогтвортой. Кастын хөшүүн тогтолцоонд ирээдүйгээ алдахаас айсан олон энэтхэгчүүд харьд цагаачлан гарчээ.

Нийгмийг ноёд, харц болгон хуваасан “бурхны зарлиг”-ийг Францын хөрөнгөтний хувьсгалаар аль 1789 онд анх халсан юм. Хүмүүсийг дээдэс, доодос болгон хуваасан бурхны зарлиг гэж байдаггүйгээр барахгүй бүх хүмүүс тэгш эрхтэй хэмээн тэр хувьсгал тунхагласан ажгуу!

Францын хувьсгалаас хойш атаархал нь анги давхарга дотроо гүйдгээ больж, ресентимент гэж нэрлэгдсэн, дорд үзэгдэхийг үл тэвчих бүлгийн араншин болж хувирсан юм. Нийгмийн бүлгийн атаархал болох ресетинмент цаашаагаа хоёр чиглэлээр хөгжив.

Капитализм атаархлыг; чөлөөт зах зээлийг төлөвшүүлэх, шударга ёсыг тогтоох, элитүүдийг эгэл даруу жентелмэнүүд болгох мэтээр нийгмийн ухамсрыг сайжруулах хүч болгон хувиргасан.

Капиталист атаархал нь ниймийн гишүүдийг анги давхарга, арьс өнгө энэ тэрээр алагчлахгүй байхыг шаарддаг. Ингэж байж зах зээл чөлөөтэй болно.

Капиталист атаархал нь эдийн засгийн өрсөлдөөнийг эрчимжүүлдэг төдийгүй, уг өрсөлдөөн шударга байхыг шаарддаг. Өрсөлдөөн шударга байхад ялсан этгээдэд хэн ч атаархдаггүй. Шударга биш болвоос өөнтөгч атаархал шууд гарч ирээд шударга ёсыг нэхэн үзэлцдэг.

Капиталист атаархал аль ч салбарт нийгмээ манлайлж байгаа элитүүдийг эгэл даруу жентелмэнүүд байхыг хөхиүлдэг. Яагаад гэвэл; алдар хүнд, эрх мэдэл, эд баялаг зэрэг давуу байдлаа ашиглан дээрэлхэх элитүүд олны дургүй хүргэж, тэр нь хэтрэхээрээ нийгмийг тогтворгүй байдалд хүргэнэ, өөрсдөө ч хохирох байдалд орно. Орчин үед моральгүй бүдүүлэг капиталистын бүтээгдэхүүнийг бойкот хийх тун амархан болсон.

Трамп хэчнээн аархуу ч жирийн иргэдийг илтэд дор үзэн таахалзаж зүрхлэхгүй, ихэрхлээ дотроо л нууж явна. Ер нь Америкийн капиталистууд олны өмнө аль болох жентелмэн харагдахыг хичээдэг шүү дээ. Манай “шинэ монгол”-ууд хэдэн жилийн дараа жентелмэнүүд болно, капитализм тийм болгоно!

Гэтэл; коммунистууд, фашистууд, нацистууд бүлгийн атаархал болох мөнөөх ресентимэнтийг аймшигт хүчирхийллийн өдөөгч “эрчим хүч” болгож орхисон юм.

Коммунистууд ядуусыг чинээлэг иргэдийнх нь эсрэг турхирахдаа тэдний бүлгийн атаархлыг ажилчин ангийн нэрээр ашигласан юм. Үнэндээ оросын ажилчин анги Ленинийг дэмжиж байгаагүй, үүнд нь хорссон больщевикууд, үйлдвэрийн гурван сая гаруй ажилчныг алж хөнөөсөн ажээ.

Германы чинээлэг давхаргын багагүй хэсгийг эзэлдэг их хэмжээний эд баялгийг гартаа эзэмшиж байсан еврейчүүдийн хөрөнгийг булааж, улмаар улсынхаа сүйрсэн эдийн засгийг өөд нь татах эх үүсвэр болгох төлөвлөгөөтэй Гитлер немецүүдийн атаархлыг еврейчүүдийн эсрэг чиглүүлж аймшигт хоморголон устгалт явуулсан юм.

Гёте, Гегель, Бетховен, Лейбниц, Гауссын үр сад болох германчууд еврей нялх хүүхдүүдийг амьдаар нь шатааж байлаа шүү дээ! Австрийн нэг захын тосгоноос гаралтай, ямар ч боловсролгүй Гитлер немецүүдийн атаархлаар тоглон тэднийг ингэж солиоруулсан юм даа! Муссолини арай ч ингээгүй. Гэхдээ л Франц, Британид атаархах италичуудын ресентинментээр сайн тоглосон ажгуу.

Капитализм л “атаархал”-ыг; зах зээлийн чөлөөт байдал, хэрэглэгчээ хамгаалсан алагчлалгүй тэгш эрх, шударга тоглоомын дүрэм шаарддаг щударга ёс, жирийн иргэдээ хүндэтгэсэн эгэл даруу жентелмэн соёл зэргийн манаанд зогсоодог. Энэ бол капиталист хөгжлийн замын бас нэг гайхамшиг болой!

Э.Бат-Үүл /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Azaa (192.82.74.26)
    Капиталист нийгэм сонгосоноо ардчилал гэж сэнхэрүүлээд одоо өөрөө улсаас хулгай хийж баяжиж тэр нь одоо хүүхэдүүд нь жэнтэльмэн болж данхалзах юм байхдаа
    2020 оны 11 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 1 цаг 40 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 1 цаг 49 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 1 цаг 49 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 1 цаг 53 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 2 цаг 2 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 2 цаг 7 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 3 цаг 43 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 3 цаг 55 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 3 цаг 55 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 3 цаг 56 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 4 цаг 1 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 4 цаг 5 мин Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг 5 цаг 8 мин Хаданд хавчуулсан халиуны зулзага 5 цаг 30 мин ЕХ Украинд амласан 90 тэрбум еврогоо ямар ч үнээр хамаагүй олгоно 6 цаг 1 мин “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ 6 цаг 5 мин Харү башё: Монгол бөхчүүд таван зиндаанд түрүүлэх боломжтой байна 6 цаг 7 мин “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ 6 цаг 8 мин Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох хэлэлцүүлэг боллоо 6 цаг 13 мин Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар Дээд шүүхэд ханджээ 6 цаг 13 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав...
Top