x

Авч ч болохгүй, хаяж ч болохгүй

-Урагшилдаггүй, ухардаггүй!

Бидний үеийнхний тархи толгойд 1950-1970-аад оны МУСК-нууд хэзээ ч уйдашгүйгээр гүн суусан. “Сэрэлт” киноны өчүүхэн хэсгээс эшлээд энэ нийтлэлээ хэлхэхээр шийдлээ. 

Шарын шашинд хэт мунхраад төрсөн үрээ амьдаар нь булшлах гэж байгаа харанхуй ардын явдал. Охин Сүрэн халуундаа дэмийрэн докторт очиж үзүүлье гэж хэлж буй дүрс. Хүү Пүрэвжав нь хэлдэг дээ.

  • Аав аа, докторт очъё гэж байна

  • Аав Даш: - Дуугай аа, дуугүй. Халуундаа солиорч байна. Багшийн хэлдэгээр тэр буруу номтноос л боллоо доо

  • Охин Сүрэн: - Аав аа, доктор

  • Аав Даш: - Нэгэнт гомдол тасарснаас хойш тийш нь нэг аваачиж үзүүлбэл яана даа

  • Ээж Мядаг: - Дэмий биз дээ, ахын сэтгэлд юм хийчихнэ (уйлав)

  • Аав Даш: - За за гэртээ оч, ах ламдаа тус болж үз, яв яв, явж үз.

Ахыгаа гомдоочихно гээд төрсөн үрээ үхүүлэхээр шийдсэн монгол эхийн үнэн төрх. 

Улирсан баларсан түүх өгүүлсэн улирсан баларсан киног энд эшлэснийх гарчигт өгүүлсэн монгол занг шүүмжлэх гэж байна. Улс орон 30 жил шилжилт хийгээд, тэр нь дахиад 30 жилийг туулан байж XXI зууны дунд үед Монгол маань дэлхийн жишгийн дундаж амьдралтай улс болох төсөөллийг сөрж бичиж байна. Гуравхан сая хүний хүн бүрийн сэтгэлд юм хийчихнэ гээд төр-засаг нь дүлэгнэсээр өөх ч биш, булчирхай ч биш болгочихсон, авч ч болохгүй, хаяж ч болохгүй ийм нэг үндэстэн Азийн цээжин дээр тэвхдээд хэвтчихсэн дүр зураг. Ёстой уйлах ч багадахаар.

Хавтгайрсан нийгмийн халамж гэж ярихтай зэрэг тэрийг нь өгч байхгүй бол болохгүй, тийм ч зовлонтой, ийм ч өрөвдөлтэй тэр тэр нар гэж ирээд сөргүүлж яриад хүчийг нь сулруулаад нэг мэдэхнээ хавтгайрсан халамжийн бодлого нь 2021 онд үргэлжилж таарах нь байна. 

Хариу тайлбар, сөрөг аргумент гаргахдаа монголчууд уургын морь шиг. Бүх түвшинд. Хүчийг нь сулруулах, болиулах, цуцлуулах мэргэн ухааныг өлхөн олчихно. Эрдмийн зэрэг хамгаалж байгаа аятай тэр болгохгүй гэсэн асуудал дээрээ ам шүдээ билүүлээд нүд нь гялалзаад ярьж өгнө. Үндэслэл нотолгоо гаргаад л. Бэлэн зэлэн үг урсаад байх нь тэр. Орой болгон зурагтаар тийм яриа хангалттай нэвтэрнэ. Монголын сэтгүүлчид гэж болж бүтэхгүй зовлонг нь тоочуулахдаа мэргэн цэцэн гэж яана. Зэвүү хүргэмээр гарчиг сонгохдоо сайн гэдэг нь.

Бөөн болохгүй бүтэхгүй, мөнгөгүй, хүнд байна, хэцүү байна гэсэн гонгинооны дараа ганц л зүйл ил болно. Монгол Улс хөгжиж дэвжихгүй юм байна гэх ганц л дүгнэлт.

Төр-засаг, эрх баригчид нь ямагт дүлэгнээстэй. Далд хайр яваад ч байх шиг, ажил хийлгэнэ, ажиллуулна, өөрсдөөр нь бүтээн босгуулна гэх тууштай цэх төрийн бодлого ямагт дутаж иржээ. Уран сайхны өнгө оруулаад л гуйгаад ятгаад, уриалаад, эх оронч ухуулга хийгээд байхтай зэрэг ард иргэд нь бүр улиг болгоод нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ буцаагаад гаргаад сурчихсан. Сонгууль гэж нэг үзэгдэл улс төрчдийг бүр ч дүлэгнүүлнэ. Гуйж гувшиж ятгаж амлаж байж мандат цуглуулж авах үйлтэй тул сэтгэлийг нь засч цайруулна. Тэр нь ажлаар дарамталж болохгүй гэх агуулгатай, явж явж ажил хийхгүй байлгах, тэр хэрээр нь жаргаах тухай ойлголт болж хувирна.

Нийслэлээр жишээлэхэд 30 жил нүүдэлд дарагдлаа. Машины түгжрэлд дарагдлаа. Төр-засаг нь гуйх аргадах, ятгахыг хослуулаад, хэрэг дээрээ итгэл өгөөд толгойг нь илээд байсны гор гарч байна. Их гуйж, эрх чөлөө амлавал “Май Та нар!” гэсэн шиг нийслэлийг маань буулгаад авлаа. Тамын хот болгочихсон, тэр тамаасаа мөд гарахгүй.

Нүдний булай болсон архаг архичидыг үхчихнэ, үхүүлчихнэ, хэд гурван төгрөг нь төсөвт хаа юм гэсээр яваад нийгмээрээ барж дийлэхгүй үй түмэн архичин төрүүлээд, өсгөөд, үржүүлчихсэн, одоо яаж ч чадахгүй байгаа нийслэлийн өмнөх удирдлагыг би шүүмжлэн бичиж байсан даа. Гэтэл дөнгөж өчигдөрхөн нийслэлийн шинэ дарга нар бас гуйгаад гувшаад эхлэв ээ. Хормой дэвсэх нь холгүй.  “Иргэдэд ойлгуулж, хүсч, бүр гуйж ажиллана шүү” гэсэн гарчигтай news.mn/r/2371443/ линкээр ороод үзээрэй. Ингэж ярьжээ:

  • Ард иргэдийнхээ сайн сайхан, эрүүл мэндийн төлөө энэхүү арга хэмжээг авч байгаа юм гэдгийг иргэдэд ойлгуулж, хүсч, бүр гуйж ажиллана шүү. Тийм учраас шаардлагагүй тохиолдолд иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг сануулж, урьдчилан сэрэмжлүүлж, учирлаж ойлгуулахад дүүрэг орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллах нь зүйтэй.

Энэ чинь юу вэ? Улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоочихсон, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжчихсэн үед Монголын төр “ТӨМӨР НҮҮР”-ээ зангарагтай гаргах учиртай бус уу? 

Зөв иргэд бухимддаг, би бас бухимддаг. Энд тэндгүй л болохгүй бүтэхгүй чөлөөт ардууд, төрөлх хотоор минь дүүрэн. Юу дуртайгаа хийж, байгалийн зөнгөөрөө амьдарна. Захуудыг тойрсон эрээн бараан амьдралыг хараад “Энэ улсад чинь эзэн байна уу” хэмээн зөв иргэд цөхрөн бухимддаг. Ийм замбараагүй захиргаагүй байдалд Монголын төр нүдэн балай чих нь дүлий. Гомдоочихно, сэтгэлд нь юм хийчихнэ гээд. Мөн их давраажээ. Давраасаар л байна.

Иргэд (зөв буруугүй) одоо бүр амар зам сонгочихож. Сумаараа, бүр аймгаараа ард иргэд нь группт байдаг, өвчинтэй гээд эмнэлгийн дүгнэлт гаргуулаад шийдвэрийг нь нийгмийн халамж руу хийлгэчихжээ. Мөнгө урсаад байна. Авч хэрэглээд байна, дахин авна. Харин бүтээн байгуулалт, эдийн засаг нойл заана.

Төр-засаг нь ард иргэдээсээ айж хулгахаас гадна иргэний хөдөлгөөн, хэвлэл мэдээллийнхнээс бүр шонгүй. Том төслүүдээ урагшлуулъя, том бүтээн байгуулалтаа хөдөлгөе гэж ярих нь их, улиг болсон, цагаа тулдаг, айж хулгаад зогсоочихдог, мөнхийн гацаастай. Уул уурхай дээр ярихад л гуравдагч хөрш гэгдэх орнуудын бодит хөрөнгө оруулалт, бодит сонирхлыг нөхцөлдүүлэх учиртай олон бүтээн байгуулалт иргэний (“эх оронч”) хөдөлгөөн, орон нутгийн иргэдийн тэмцлээс болж зогссон. Төр хүчгүйгээсээ болж бүгдийг нь бантагнуулж хаяад одоо түүхий нүүрс л тоос татуулан машинаар гаргаж байна.

Гомдоочихно, сэтгэлд нь юм хийчихнэ, тэд тэмцчихнэ, тэгж бичүүлчихнэ гэж бөмбөрүүлсээр байгаад Монголын төр уул уурхайн ба боловсруулах, дэд бүтцийн олон төслүүдээ зогсоосныг юу гэх вэ? Гуравдагч хөршүүд хувьцаагаа, оруулсан хөрөнгөө нэг хөршид маань (өөр авах улс, эзэн үнэндээ олдохгүй!) зарчихаад, манай Засгийн газрыг Олон улсын арбитрын шүүхэд өгчихөөд гараад явчихад юутай хэнтэй үлдэх гэж байгаагаа улс төрчид мэдэрдэг л байгаа даа?Хаан ресурс анхлан 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийчэхээд хөөгдөж гарахдаа 285 саяыг нэхэмжлэн манай улсыг Олон улсын арбитрын шүүхэд өгөөд бид яс махтайгаа зууралдан тэлчлэн байж буулгасаар буулгасаар 70 сая ам.доллар төлж байж салсан гашуун түүх (линк: сontrol.mn/i/1090/#.X6y8eN4zaUk) давтагдвал сайхан байна уу? Гурав дахин нугалаад авчихсан байгаа биз дээ?

Энгийн хачин жишээ. Саяхан нэг сонин үзэгдэл харав. Багшийн дээдийн гурван замын уулзварын ногоон гэрлээр гарах гэж зогсож байтал шуудай үүрсэн, жааз сугавчилсан золбин нөхөр улаан гэрлээр зам нэвт гарахдаа машин болгон руу хуруугаа долоон гарын салаавч үзүүлж харагдав. Амандаа нэг юм үглээстэй. Яаж байгаа нь тэр юм бол? Үзэн ядахын туйл гэж л тэр байх даа. Иймэрхүү хийтэй улс олширох нь тун цөвтэй. Тэд гадуур паркалсан хэдэн зуун машинуудыг нэг шөнө галдан шатаавал яана?

Гомдоочихно, сэтгэлд нь юм хийчихнэ гэж бөмбөрүүлсээр байгаад Монголын төр иймэрхүү золбин тэнэмэл, нийгэмшээгүй (бүр хүншээгүй) түг түмэн хүн буй болгочихсон. Одоо ид үржиж байна. Одоо тэдэнд рүү ойртож дөхөж ажилладаг (албадах ч бүр дүүрчээ!) нэг ч албан байгууллага олдохгүй. Явж явж цагдаа л үйлийн үртэйгээрээ тэдэнтэй зууралдаж таарах биз. 

Албаны эх сурвалж:–Хоёр амьдралын нэгийг монголчууд сонгох цаг тулжээ. Тэр нь ажил хийх үү, эсвэл халамж авах уу гэдэг хоёр зам. Ажил хийж байгаа нэг иргэн халамж авдаг гурван хүнийг тэжээдэг гэх албаны мэдээ бий. 2020 оны эхний 9 сарын байдлаар нийт 72 төрлийн халамжийн үйлчилгээнд 1.7 их наяд төгрөг зарцуулжээ. Монгол Улсын жилийн төсвийн нийт орлого 6.7 их наяд төгрөг гэвэл орлогын гуравны нэг нь халамжинд зарцуулагджээ. Халамжийн үйлчилгээнд 2016 онд 543.2 тэрбум, 2017 онд 556.3 тэрбум, 2018 онд 624.7 тэрбум, 2019 онд 667.3 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ. 2020 оны батлагдсан төсөв нь 750.6 тэрбум төгрөг.

Гурван сая гаруй хүн амын 60 хувь нь нийгмийн халамж их бага хэмжээгээр хүртдэг. Халамжийн хамрах хүрээ тэлж, хамрагдах хүний тоо нэмэгдэж, эсрэгээр ажилгүйдэл, ядуурал жилээс жилд өсчээ. Одоо өвчний цар тахал давхцаж, эдийн засаг-бизнесийн орчин хумигдаж, иргэдийн орлого тасалдсаныг халамжийн бодлогоор хаана. Ажил, орлогогүй иргэд амьдрахын тулд сул ажлын байр руу хошуурах ёстой атал сарын 400-500 мянган төгрөгийн цалинтай ажлыг голоод очдоггүй. Яагаад гэвэл 400-500 мянган төгрөгийг гэртээ зүгээр сууж байгаад төрөөс халамж нэрээр авчихна. Аливаа улсын төр-засаг шаардлагатай иргэддээ халамж үзүүлэх нь зүй боловч халамжийн бодлого нь нийгэм-эдийн засгийн хөгжлийг туших, бэлэнчлэх сэтгэлгээнд иргэдийг амтшуулах, төрийн халамж нэрээр сонгуулийн санал “худалдан авах” арга хэрэгсэл болгожээ. Xаламжаар тэжээлгэх хүсэлтэй залхуучууд олширчээ. Xаламжаар биш ажил хөдөлмөрөөр амьдрах боломжийг нь л олгоё! 

“Сэрэлт” киноны Мядаг эхнэр шиг төрсөн охиноо үхүүлэхээр завдсан, түүнийгээ “Дэмий биз дээ, ахын сэтгэлд юм хийчихнэ” гэж зөвтгөдөг монгол араншин амь бөхтэй.Бүтэн нэг хоёр үеэрээ тархинаасаа авч хаяж чадахгүй болтол нь дасгачихсан. Гомдоочихно, сэтгэлд нь юм хийчихнэ гэсээр яваад Монгол орноо, монголчуудаа ийм болгоод тавьчихжээ. Амар амгаланд хэт их дасгасаны хор мөд гарна даа. Муу амлаж байгаа юм биш? Их давраавал!

Эх орон маань, хүн ард маань урагшилдаггүй, ухардаггүй! Дүлэгнэсээр дүлэгнэсээр эцэст нь юун дээр очиж буух гэж байгаа улс вэ, эрхэм улс төрчид өө! Төв чанга байгаач ээ!

О.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Энэ онд төрсөн хүүхдүүдэд Тэнүүн, Амин-Эрдэнэ нэрийг хамгийн их өгчээ саяхан Малайз улс нийгмийн сүлжээний платформуудыг заавал бүртгүүлэх шаардлага тавина 2 мин Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг хиймэл оюун, технологид суурилан шинэчилнэ 8 мин Саудын хунтайж “Барселона”-г 10 тэрбум еврогоор авч магадгүй 10 мин The Game Awards 2025 наадмын оны шилдэг тоглоомоор “Clair Obscur: Expedition 33” шалгарлаа 1 цаг 31 мин Беларусийн теннисчин А.Соболенко оны шилдгээр хоёр дахь удаагаа шалгарав 1 цаг 38 мин Нийтийн албанд нэр дэвшсэн 479 иргэний мэдүүлгийг АТГ шалгалаа 1 цаг 39 мин Өчигдөр цагдаагийн 102 дугаарт 1920 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 1 цаг 41 мин СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн багтаамжтай сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо 1 цаг 43 мин “Тэнгэр шүргэсэн барилга дээрх үдийн хоол” гэрэл зургийн түүх 1 цаг 47 мин Найман олимп дараалан эрхээ авсан Монголын цаначид “Скай резорт”-д бэлтгэлээ базааж байна 2 цаг 16 мин Роб Райнерийн хүүг эцэг эхээ хөнөөсөн хэрэгт буруутган баривчилжээ 2 цаг 21 мин Украинд олгох аюулгүй байдлын баталгааны талаар хэлэлцэв 2 цаг 24 мин Милан дахь Олимпын нээлтийн ёслолд Мэрайя Кэри үзүүлбэр үзүүлнэ 3 цаг 27 мин Дотоод цэвэр актив 2024 оныхоос 5.7 их наяд төгрөгөөр өсжээ 3 цаг 29 мин Монгол Улс арванхоёрдугаар сард 219.4 мянган тонн шатахуун импортолно 3 цаг 31 мин Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын төслийн гүйцэтгэл ахицтай байна 3 цаг 34 мин ӨНӨӨДӨР: Ойн салбарын 2026 оны бодлого, төлөвлөгөөг танилцуулна 3 цаг 35 мин Австралид галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар төлөвлөж байна 3 цаг 37 мин Далбаат чарганы ДАШТ Өгий нууранд болохоор төлөвлөгдөв 3 цаг 40 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top