x

13 Засгийн газрын хадгалж ирсэн МИАТ-ийг У.Хүрэлсүх хэнд өгөх нь вэ?

​МИАТ бол төрийн өмчит, үндэсний агаарын тээвэрлэгч компани. Өнгөрсөн 23 жилийн хугацаанд МИАТ-ийг хувьчлах асуудал яригдсан ч олон бүлэглэлийн ашиг сонирхолд тушигдан тухай бүртээ нам жим болсоор ирсэн. Тэртээ 1995 онд Өмч хувьчлалын тухай хууль батлагдсанаас хойш МИАТ компанийг хувьчлах асуудал сөхөгдөж, энэ хугацаанд 13 Засгийн газрын нүүр үзлээ.

Асуудал эхэндээ “МИАТ-ийг одоо л хувьчлах гэнэ, одоо цаг нь яг болсон” гэх аястай дуулиан шуугиантай эхэлдэг ч дундаасаа чимээгүй болчихдог. МИАТ-ийн хувьчлал тойрсон ийм төрлийн “драм”-д бараг л дасчихаад байна.

МИАТ-ИЙН ХУВЬЧЛАЛЫН ЦААДАХ ТОХИРОО

Харин У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед яригдаж эхэлсэн МИАТ-ийн хувьчлалын асуудал нэг л өөрөөр сэвэлзэж, үр дүнд хүрэх юм шиг өнгө аяс мэдрэгдээд эхлэв. Өнгөрсөн хугацаанд МИАТ-ийг хувьчлахыг МАН-ынхан эсэргүүцэж хамгаалж ирсэн нь олонтой. Тухайлбал, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед энэ асуудал эрчээ авч бараг л шуударсан. Гэвч МАН-ынхан эсэргүүцэн, унагаж МИАТ төрийн өмчит компани хэвээр үлдсэн юм. Харин энэ удаа эрх баригч намын дарга, Засгийн газрын тэргүүн саналыг оруулж ирлээ.

МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ч МИАТ-ийг хувьчилна гэсэн үг үсэг байхгүй. Тэгэхээр замын дундаас ямар нэгэн ашиг сонирхол, бүлэглэл хоорондын тохирооноос хувьчлалын асуудал урган гарч, хэн нэгэнд өгөхөөр тохирсон, магадгүй одоо ч эзэн нь тодорхой болчихсон уу гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм.

Асуудлын угийг хөөгөөд үзвэл Ж.Бат-Эрдэнийг Зам тээвэр, хөгжлийн сайд болгосон, бүр цаашлаад У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсонтой ч холбогдож мэднэ.

Ж.БАТ-ЭРДЭНЭД ӨГСӨН ДААЛГАВАР БУЮУ ТОМИЛГОО

Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ажлаа авсныхаа дараахнаас МИАТ-ийг хувьчлах асуудлыг ярьж эхэлсэн. Тэр үг, үйлдлээрээ нам болон Засгийн газрынхаа “эсрэг” ажиллаж байгаа. Яаманд очоод багаа бүрдүүлэхдээ хүртэл АН-ын угшилтай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсэн. Тухайлбал, “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийг томилсон. Тэр АН-ын угшилтай, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Сангийн яамны Төрийн нарын бичгийн даргаар ажиллаж байв.

Мөн Зам тээвэр, хөгжлийн сайдын зөвлөхөөр Авто тээвэрчдийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Наранпүрэв ажиллаж байна. Тэрээр АН-ын Г.Батхүүтэй мөн л хамтран ажиллаж байжээ. 2016 оны УИХ-ын сонгуулиар Г.Батхүүг Хан-Уул дүүрэгт нэр дэвшихэд Д.Наранпүрэв сонгуулийн сурталчилгааны багт голлон ажилласан. Энэ мэтчилэн Ж.Бат-Эрдэнэ өрсөлдөгч намдаа ээлтэй олон томилгоог хийсэн юм.

Гэсэн ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-аас ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй, нүдэн балай чихэн дүлий өнгөрүүлсэн. Магадгүй өөр салбарын сайд ийм зэргийн томилгоо хийсэн бол аль хэдийнээ сайдын суудлаа өгөх байсан биз. Энэ бүх үйл явцыг харахаар Зам тээвэр, хөгжлийн сайдын суудалд Ж.Бат-Эрдэнэ ирсэн нь, түүний томилгоонууд ч эхнээсээ тохиролцсон асуудал байсан бололтой.

Нэг зүйлийг эргэн санахад У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэлдэх үед Ерөнхийлөгч сайд нарт хатуу үг хэлж, хоёр сайдад хориг тавьж байсан удаатай. Харин ганцхан Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд “Энэ салбарт хамтран ажиллаж байсан үе бий. Салбараа сайн мэдэх учраас сайн ажиллана гэж найдаж байна” гэсэн байдаг. Энэ үгний цаана энэ үйл явдлын зангилаа хэсэг ч байж мэдэх юм.

Ямартай ч Ж.Бат-Эрдэнэ энэ суудалд МИАТ-ийг хувьчилж, хэн нэгэнд өгөх даалгавартай ирсэн гэмээр харагдаад байгаа юм. Тэр ч ажлаа “сайн” хийж байна. Түүний хувилбар нь МИАТ-ийн хувьцааных нь тодорхой хувийг хөрөнгийн зах зээлд арилжаалах, ингэснээр өрсөлдөх чадварыг нь дээшлүүлнэ хэмээн ярьсаар байгаа.

АН-ЫН БҮЛЭГ Ч АСУУДАЛ БИШ БАЙХ

Одоогоор МИАТ-ийг хувьчлах асуудлыг ТӨБЗГ-аас 2018-2020 онд хувьчлах компаниудын тоонд багтаасан. Үүнийг нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталж, МАН-ын бүлгээр ч дэмжээд байна. Өчигдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг энэ асуудлаар бүлэг дээрээ мэдээлэл авч санал нэгдэж чадаагүй гэсэн шалтгаанаар тав хоногийн завсарлага авлаа. Гэхдээ энэ асуудал биш л дээ. Учир нь МИАТ-ийг АН-ын талаас авахаар хамаг тохироо хийгдсэн байж магадгүй учраас тэд дэмжээд явах нь бараг л тодорхой юм.

Ийнхүү 23 жил яригдаж, 13 Засгийн газрын нүүр үзсэн МИАТ-ийн хувьчлалын асуудал иймэрхүү дүр зурагтайгаар дахин хөдөлж эхэллээ. Эхнээсээ тохирсон томилсон, баг бүрэлдэхүүн нь тухайн салбарт очсон учраас энэ удаагийн “эзэн”-ий оролдлого бүтэх магадлал өндөр байна.

Эх сурвалж: Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 8 цаг 15 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 8 цаг 29 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 8 цаг 48 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top