x

Ардчилсан Америкийн улс төрийн систем

Америк мөрөөдөл гэдэг нь энэ орны иргэд өөрсдөө өөрсдийгөө засаглахыг хэлдэг ажээ. АНУ-ын шийдвэр гаргах эрх мэдлийг дараах байдлаар ангилж болохоор байна. Хууль тогтоох байгууллагад нь санхүүгийн эрх мэдэл (Financial power), ерөнхийлөгчид биет эрх мэдэл (Physical and military power), харин шүүх засаглалд нь хамгийн том буюу ёс суртахууны (Moral authority) эрх мэдэл байдаг аж.

Хууль тогтоох байгууллагаа хүн амын тоо болон газарзүйн байршил дээр нь суурилсан хоёр танхимд хуваадаг. Хүн амын тоон дээр суурилсан төлөөлөгчдийн танхим 2 жил, ерөнхийлөгч 4 жил, газарзүйн байршил дээр суурилсан сонгогддог конгрессийн сенаторууд 6 жилээр, бие даан хараат бусаар ажилладаг CIA, NASA, FCC зэрэг тусгай агентлагуудын тэргүүнийг 10 жилээр томилдог бол шүүгч нар бүх насаараа томилогддог. 

Эрх чөлөөний орны философийг ойлгохын тул дараах гурван зүйлийг заавал мэдэж ойлгох ёстой юм байна. Маш сонирхолтой бас ухаалаг системтэй юм.

1. Эрх мэдэл салангид байх зарчим

2. Дээрх гурван институти бие биенээ хянах, шалгах систем

3. Холбооны улсын онцлог буюу Федерализм

Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын эрх мэдлийг маш ухаалаг байдлаар салгажээ. Хууль тогтоох институцийн доод танхим болох House of representative буюу төлөөлөгчдийн танхим нь 435 гишүүнтэй бөгөөд хүн амын тоон дээр суурилсан квоттой. 10 жил тутамд явуулдаг хүн амын тооллого дээр үндэслэн энэ тоог нааш цааш болгодог. Олон хүн амтай Калифорни муж доод танхимд 52 суудлын квоттой байхад Аляск ганц суудлын эрхтэй. Бага хүн амтай хотууд энэ зарчмыг шударга бус гэж маргадаг ч олонхи байгаа газар олонхийн зарчим үйлчилнэ гэж амыг нь таглах юм. Дунджаар 700 мянган хүн тутам нэг суудлын квоттой. Энэ 435 хүн 2 жилээр л сонгогддог. Улиран сонгогдох эрх нь нээлттэй. Иймээс популизм хийх ямар ч боломжгүй аж. Сонгогдоод л дараагийн сонгуульдаа бэлдэж эхэлдэг бөгөөд үүний тулд ойр ойрхон сонгогчидтойгоо уулзан бодит ажлуудыг өөрийн эрхгүй хийдэг юм байна. Худлаа ярьдаг, хэлснээ хийдэггүй нөхдүүд сонгогдох бараг боломжгүй гэсэн үг. Сенаторууд улсын төсөв ерөнхийлөгчийн оруулж ирсэн албан тушаалтнууд, шүүгч нарын томилгоо, ерөнхийлөгчийн бусад улстай хийх гэрээ, хэлцлийг батлах эсвэл эс батлах том эрхтэй. 

Харин дээд танхим болох конгресс нь газарзүйн байршил дээр суурилсан буюу АНУ-ын 50 мужаас тус бүр 2, нийт 100  суудалтай.  Улс орны дунд болон урт хугацааны бодлогыг тодорхойлох үүрэгтэй учир сенаторууд 6 жилээр сонгогддог. Улираад хэд ч сонгогдож болно. Ингэж байж том зургаа харж чаддаг ажээ. Өөрөөр хэлбэл, төлөөлөгчдийн танхимаар голцуу хүн ам их төвлөрсөн хотын, аж ахуйн асуудлууд яригддаг бол конгресс дээр манайхаар бол сенаторууд нь өөрсдийн тойрог руу мөнгө хуваарилчих гээд хөдөө, орон нутаг, бүсийн боловч том утгаараа улс орны дэд бүтэц, стратеги, жигд хөгжлийн асуудлууд түлхүү хөндөгддөг байна. Нийслэл хот болох Вашингтон ДС аль нэг мужид хамаарагддаггүй тул энэ хотыг төлөөлсөн сенатор конгресст байхгүй. 

Нэмээд мэдээж хууль санаачилах эрх бий. Гэхдээ хууль батлагдаж хүчин төгөлдөр болохын тулд дээд, доод танхимын аль алинаар нь батлагдсан байх үндсэн нөхцөлтэй. Хуульд ерөнхийлөгч хориг тавих эрхтэй хоёр танхим эргээд 2/3-ийн саналаар ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй байх бүрэн эрхтэй.Ингэж дээд, доод танхимаараа ард нийтээс сонгогддог улстөрчдийг алсын хараа, популизм, эрх, үүргийг нь яаж ухаалаг барьж тэнцвэржүүлж байгааг харж байна уу? 

Манайд дэлхийн мундаг глобал асуудал ярьж байгаа багийн дарга болдог бол жалганы хогийг нь зөөн цэвэрлэж байж гэмээнэ УИХ-ын гишүүн болдог шүү дээ. Энэ асуудлыг янкууд ингэж шийджээ. 

Гүйцэтгэх засаглалын тэргүүн АНУ-ын ерөнхийлөгч. Энэ хүн бас зэвсэгт хүчний тэргүүн. АНУ-ын ерөнхийлөгчөөр 35 нас хүрсэн, АНУ-д төрсөн, сүүлийн 14 жил тасралтгүй амьдарч байгаа хүн сонгогдох ёстой. Ерөнхийлөгч 4 жилээр сонгогддог ба нэг удаа л улирах эрхтэй. Танхим нь 15 гишүүнтэй. Эднийг сайд (Minister) гэхээс илүү нарын бичиг (Secretary) гэж нэрлэнэ. Ерөнхийлөгч мөн шүүгч, элчин сайдууд, засгийн дор харъяалагдах Тагнуулын ерөнхий газар гэх мэт 70 орчим бие даасан төрийн агентлагийн тэргүүний томилгоог хийдэг. Гэхдээ танхимын гишүүд ба эдгээр байгууллагын тэргүүнийг Ерөнхийлөгч нэр дэвшүүлэх боловч сенатуудаар дамжин батламжлагдана. CIA гэх мэт мэргэжлийн байгууллагын дарга нарыг улс төрөөс хараат байлгах зорилгоор шууд 10 жилээр томилдог. Энэ чухал албан тушаалтнууд төрийн түшээдэд биш төрийн бодлогод л үнэнч байх ёстой тул энэ урт хугацаагаар хариуцлага үүрүүлдэг аж. Харин танхимын гишүүд буюу манайхаар сайд нарыг “Cabinet members serve at the pleasure of the President” буюу ерөнхийлөгчийн тааллаар ажилладаг баг гэж томъёолжээ. Даргынхаа эсрэг цор цор хийхгүй, багаар, танхимын сонгодог зарчмаар ажиллана. Энэ багт ардчилал үйлчлэхгүй гэсэн үг. 

Дэд ерөнхийлөгч мөн ард түмнээс сонгогдох боловч техникийн хувьд ямар ч эрх мэдэлгүй юм байна. Сенат дээр санал тэнцсэн нөхцөлд л хайнаа хагалах эрхтэй ба ерөнхийлөгч нас барсан, ажлаа хийж боломжгүй болсон үед шууд орыг нь залгуулах запасны үүрэгтэй. Гэхдээ хамгийн сонирхолтой нь ерөнхийлөгч ба дэд ерөнхийлөгч ард түмнээс шууд сонгогдохгүй. Үүний оронд Electoral College буюу бүх ард түмнийг төлөөлөх эрх бүхий 538 этгээдээр дамжуулан сонгуульд оролцдог. Нам электоруудыг санал болгох бөгөөд эдгээр сонголтуудаас иргэд ерөнхийлөгчийг сонгох төлөөлөгчөө санал өгч сонгодог гэсэн үг. Бас л сонирхолтой схем. Сонгогчдын давхар шүүж байна гэсэн үг. 

Дээд шүүх нь 9 шүүгчтэй ба бүх насаараа шууд томилогддог. Хангалттай цалин хангамжтай бөгөөд нэг бол үнэнч шударга насаараа ажилла, үгүй бол энэ ажлыг бүү хий гэдэг ганц л энгийн дүрэмтэй. 1789 онд дээд шүүхийн шүүгч 4000 долларын цалинтай байсан бол 2018 оны байдлаар жилд 267 мянган доллар авч буй нь сарын 22 мянган доллар гэсэн үг. Улстөрчид эдгээр шүүгчдийг шууд халах ямар ч боломжгүй. Эд үндсэн хуулийн манаачид бөгөөд ерөнхийлөгчөөс авахуулаад хэнбугай ч энэ хуулийг зөрчих ёсгүй гэдгийг нягтлан ажилладаг. Цаашаа давж заалдах, мужийн, тойргийн тусгай шүүхийн шатлалууд бас бий.

За тэгээд цаашилбал нөгөө 50 муж маань дотроо яг үүнтэй адил жижгэрүүлсэн бүтэцтэй. Орон нутаг, мужийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалтай бөгөөд орон нутгийн иргэд тэднийгээ шууд сонгодог. Тэрийг задлаар ярьвал бүр толгой эргэмээр юм билээ. 

Товчхон дүгнэе. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын эрх мэдлийг салангид байх зарчмаар АНУ-ын эрх мэдлийн босоо хуваарилалтыг удирддаг бол харин холбооны улс буюу федерализмын зарчмаар муж болгонд өөрсдөө чөлөөтэй шийдвэр гаргах эрхийг нь өгч улс орны хэмжээнд хэвтээ удирдлагыг хангадаг ажээ. Өөрөөр хэлбэл федерализм буюу мужуудад ийм том эрх мэдэл өгсөн нь төрийн эрх мэдлийн төвлөрлийг саармагжуулж, иргэдэд өөрсдөд нь амьдарч буй газраа шууд шийдвэр гаргах боломж өгөх үндсэн зорилготой. Бие биеэсээ хамаарсан эрх мэдлийн аалзны тор гэсэн үг. Засаг төрөө шүүмжлээд байгаа ямар ч хүн орон нутгийн сонгуульд оролцоод эрх мэдлийн хуваарилалтад орох боломжтой. 

Амбицтай улстөрч АНУ-ын төрийн дайсан гэж профессор эцэст нь хэлж байна. Гэхдээ ийм амбицтай улстөрчдийг дарахын тулд дахиад нэг амбицтай улстөрчийг бид төрүүлдэг. Ямар ч хүн эрх мэдэлтэй болох тусмаа улам их эрх мэдлийг хүсдэг. Иймээс хүн хүнд гэхдээ ялгаатай эрх мэдэл өгөх ёстой. Тэдний хооронд байх эрх мэдлийн улаан шугамыг өөрсдөөр нь зуруулж хянуулах ёстой. Улстөрчид гэнэт л ард түмэн хохирлоо, улс оронд аюул учирлаа гээд орилоод босоод ирдэг. Яг үнэндээ ихэнхдээ тийм биш, ердөө тэдний эрх мэдэлд халдах, өөрчлөх бяцхан эрсдэл л үүссэн байдаг юм. Улстөрчид хуульд хайртайдаа биш харин эсрэгээрээ өөрсдийн эрх мэдлээ хамгаалах, өрсөлдөгчийнхөө эрх мэдлийг хянахын тулд л эх оронч загнадаг. Энэ бидний ардчилал, эрх мэдлийн хуваарилалтын амин сүнс гээд яриагаа дуусгана билээ. Хорыг хороор, чөтгөрийг чөтгөрөөр гэдэг билүү? Ккк 

Яг энэ сэдвийг үргэлжлүүлээд эрх мэдэл буюу шийдвэр гаргагчдын биесээ хянах систем буюу Checks and Balances зарчмыг дараагийн постоор оруулъя. Хуулийн хүрээнд ийм хяналтын схем хийгээгүй байсан бол манай улстөрчид хэдийнэ бие биеэ алаад дууссан байх байсан биз гээд багш инээгээд байна лээ. 

АНУ-ын улс төрийн системтэй харьцуулахад манайх ямар юм шиг байна? Үүнийг уншаад та хэдэд улс төрч болох хүсэл төрж байна уу?

2019 он. Вашингтон ДС

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 22 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 24 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 26 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 27 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 29 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 1 цаг 47 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 1 цаг 49 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 1 цаг 55 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 2 цаг 4 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 2 цаг 43 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 2 цаг 58 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 3 цаг 34 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 3 цаг 35 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 3 цаг 45 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 3 цаг 48 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 18 цаг 40 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 19 цаг 8 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 19 цаг 26 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 19 цаг 36 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 19 цаг 37 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top