x

Засгийн газар хоорондын комиссыг Оросын талаас А.В.Гордеев ахлана

ОХУ-ын нийслэл Москва хотноо болж буй “Парламентаризмын хөгжил” Олон улсын чуулга уулзалт өндөрлөлөө. УИХ дарга М.Энхболд энэ өдөр ОХУ-ын Засгийн газрын Тэргүүний орлогч А.В.Гордеевтай ОХУ-ын Засгийн газрын ордонд уулзав.

Ноён А.В.Гордеев сүүлийн жилүүдэд ОХУ, Монгол Улсын хооронд өндөр, дээд түвшний уулзалт, яриа хэлэлцээ идэвхтэй өрнөж байгааг тэмдэглээд, “Манай Засгийн газраас Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн даргын түвшинг ахиулж, намайг тус хэсгийн даргаар томилох шийдвэрт Ерөнхий сайд Д.А.Медведев гарын үсэг зурсан” гэж мэдээллээ.

УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-ын Засгийн газрын Тэргүүний орлогчоор томилогдсоны зэрэгцээ Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийг тэргүүлэх болсонд нь Алексей Васильевич Гордеевт баяр хүргэлээ.

Тэрбээр “Монгол Улс хөрш орнууд, тэр дундаа ОХУ-тай хөгжүүлж буй харилцаандаа тэргүүн зэргийн ач холбогдол өгч, стратегийн түвшинд харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх бодлогыг баримталдаг. Хоёр орны хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулж, хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг илэн далангуй ярилцан шийдвэрлэх замаар идэвхтэй хамтран ажиллах ёстой гэж бид үздэг” хэмээлээ.

Хоёр орны харилцаанд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг. 2017 онд Монгол Улсаас ОХУ-д 67.7 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолж, 1.2 тэрбум ам.долларын импорт хийснээр гадаад худалдааны эргэлт 1.3 тэрбум ам.долларт хүрснийг УИХ-ын дарга онцоллоо.

УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны орнуудтай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах сонирхолтой байгааг ОХУ дэмжиж байгаад талархлаа илэрхийлэв.

Тэрбээр хоёр тал Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэл, эрчим хүч зэрэг салбарт хамтарсан томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Тэдгээрт шаардлагатай хөрөнгө, санхүүгийн асуудлыг хоёр тал ойрын хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж, хэрэгжүүлж эхлүүлэх саналтай байна гэлээ. 

Түүнчлэн төмөр замын тээврийн салбарын гэрээ хэлэлцээр, “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн төслүүдийг хэрэгжүүлэх нь чухал байгааг тэмдэглэв. Мөн хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, түүний дотор малыг эрүүлжүүлэх, вакцинжуулах чиглэлээр хамтран ажиллах, хил орчмын болон бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх, Халхын голын ялалтын 80 жилийн ойг өргөн хүрээнд хамтран тэмдэглэх зэрэг асуудлыг хөндөж ярилаа.

Ноён А.В.Гордеев хоёр орны харилцааны өргөн хүрээний асуудлуудыг хөндөж, байр сууриа илэрхийлсэнд нь УИХ-ын даргад талархал илэрхийлээд, “2017 онд хоёр орны худалдааны эргэлт дорвитой өссөн таатай мэдээлэл бий. Энэхүү эрчийг хадгалж, ойрын хугацаанд 2.0 тэрбум ам.долларт хүргэх боломжтой гэж үзэж байна” гэлээ. Тэрбээр энэ 6-р сард Улаанбаатар хотноо хоёр орны хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэсэн олон чухал арга хэмжээ болохоор байгааг онцлоод, “Эрхэм хүндэт УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны харилцааны өргөн хүрээний асуудлыг хөндсөн тул энд хүрэлцэн ирсэн манай яам, байгууллагуудын төлөөлөгчид салбарынхаа асуудлаар товч танилцуулга хийнэ үү” гэлээ.

Энэ дагуу ноён А.С.Мишарин, А.В.Лушников, В.М.Кравченко, А.Н.Морозов нар тус тусын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, хэтийн төлөв, зорилго чиглэлийн талаар тодорхой танилцуулав.

Танилцуулгад хөндөгдсөн зарим асуудлын талаар УИХ-ын дарга М.Энхболд тайлбар, мэдээлэл өгөв.

Уулзалтын төгсгөлд ОХУ-ын Засгийн газрын тэргүүний орлогч А.В.Гордеев “Өнөөдөр эрхэм хүндэт ноён М.Энхболд Тантай уулзсандаа тун баяртай байна. Ойрын хугацаанд Монгол Улсад дахин уулзана хэмээн найдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад миний мэндийг уламжлахыг Танаас хүсье. Өмнө нь ноён Х.Баттулга болон миний бие Монгол Улс, ОХУ-ын Жүдо бөхийн холбооны тэргүүний хувиар хамтран ажиллаж байсан сайхан түүх бий” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 8 цаг 15 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 8 цаг 30 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 8 цаг 49 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top