x

"Эрсдэлтэй орнуудын жагсаалт"-д түлхсэн элдэв фактаа цэвэрлэ!

FATF-ын саарал жагсаалтаас гарлаа гэх хөөр баяр тасраагүй байна. Харин Европын холбооны “хар жагсаалт”гэгчийн тухайд яаралтайгаар алдаагаа засч жагсаалтаас гарахгүй бол нөхцөл байдал улам хүндэрч мэдэхээр боллоо.

Европын холбооны комисс 2020 оны 5 дугаар сарын 7-нд “Европын холбооны санхүүгийн тогтолцоонд аюул занал учруулах, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоондоо стратегийн дутагдалтай, өндөр эрсдэл бүхий гуравдагч орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулсан байдаг. Үүний өмнөЕвропын холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нарын зөвлөл 2017 оны арванхоёрдугаар сарын 5-нд Монгол Улсыг оруулж байсан удаатай. Европын холбоо нь 2016 оноос хойш манай Сангийн яам, Татварын ерөнхий газартай харилцаж эхэлсэн. Энэ нь Европын компаниуд татвараа багасгах, нуухын тулд гадаад руу орлогоо шилжүүлдэг таагүй үйлдлийг нь таслан зогсоох, хязгаарлан хориглох, хяналтад авахын тулд манай татварын байгууллага Европын холбооны гишүүн орнуудын татварын албадтай нягт хамтран ажиллах, тодорхой үүрэг харилцан хүлээх асуудал байсан юм билээ. Манай улс тухайн үед  асуудалд хойрго хандсаны улмаас Европын холбоо “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалт”-даа” Монгол Улсыг оруулсан байдаг.

ГХЯ “хар жагсаалт”-д ямар хамааралтай вэ?

Тухайн үед Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар томилогдон энэ талаар идэвхтэй ажиллаж байсан,ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын зөвлөх Б.Мандахбилэг2020оны5дугаар сарын22-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалт” гэгчид оруулсан буруутныг нэр дурдмааргүй байна.Манай тухайн үеийн эрх зүйн орчин болон банк, санхүүгийн салбар хяналт султай болоод багагүй хугацаа өнгөрсөн байсантай холбоотой.Жагсаалтад ормогц манай яам, Сангийн яамтайгаа хамтран ажиллаж 2018 оны нэгдүгээр сарын 23-нд улсаа тэр хар жагсаалтаас бид гаргаж чадсан” хэмээн ярьсан байдаг. Ингээд Олон улсын хоёр байгууллагад элсэж, олон улсын нэг конвенцид нэгдэн орсноор энэ “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалт”-аас манай улс бүрмөсөн гарсанболовч залгуулаад 2019оны намар FATF-ын жагсаалтад орсон. Мөн нэмээд 2020 оны 5 дугаар сарын 7-нд Европын холбооны хар жагсаалт буюу Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбогдон өндөр эрсдэлтэй буюу дутагдалтай орнуудын жагсаалт гэгчид дахин орсон. Энэ ньFATF-ын “эрчимтэй хяналт” буюу саарал жагсаалттай холбоотой байдаг аж.

ГХЯ-ны дээрх ажилтны хэлснээр хэдэн жилийн өмнө хуримтлагдсан банк, санхүүгийн чиглэлийн олон асуудлаас болжFATF -ийн “Саарал жагсаалт”, Европын холбооны хар жагсаалт гэж яриад байгаа “муу дансанд” орсон юм байж. Гэхдээ “ГХЯ-ны эрхлэх үндсэн ажлын хүрээнд “мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэг байхгүй.FATF-д оруулсан шийдвэрийг Парист өнгөрөгч 5 дугаар сард гаргахад манай яамны төлөөлөгчид хуралд нь оролцъё гэхэд “гадаад бодлогын асуудал биш” гээд манай Парис дахь дипломатуудыг оруулаагүй” гэдэг бол тусдаа асуудал. Парис дахь дипломатууд гэдгийн маань нэг жишээ нь “усан үзмийн тариалангаар мөнгө угаасан” гэх хэрэгт шалгагдаад байгаа Элчин сайд асан А.Баттөр. Одоо ч манайх Франц улсад Элчин сайдгүй байна. Харин саарал, хар жагсаалтад оруулсан гэх нэг жишээ нь Герман улсад Элчин сайдаар ажиллаж байсан Б.Даваадоржид холбогдох асуудал гол факт байсан болов уу гэх таамаглал байна.

Берлиний Прокурорын бичиг юу өгүүлэв?

Монгол Улсаас Герман улсад сууж байсан Элчин сайд асан Б.Даваадоржийн талаар Берлиний нэгэн сонинд 2013 оны 6 дугаар сарын 12-ны дугаарт гарсан нийтлэл болон прокурорын газрын хэргийг хаасан бичиг болон түүний орчуулга анхаарал татав.

Сонины нийтлэлийн гарчиг нь "Монголчуудын элчин сайдын эсрэг мөнгө угаасан тухай буруутгал" гээд доор нь "Берлиний хуулийн байгууллагууд дипломат дархан эрх ямбын улмаас мөрдөх ажиллагааг зогсоолоо" гэжээ.Нийтлэлийн товч утга нь “МонголынЭлчин сайдын эсрэг мөнгө угаасан тухай буруутгал" гээд доор нь "Берлиний хуулийн байгууллагууд дипломат дархан эрх ямбын улмаас мөрдөх ажиллагааг зогсоолоо" гэжээ. Мөн Берлиний прокурорын газрын нууц бичиг баримтаас түүний эсрэг мөнгө угаасан гэх хардлага байгаа нь мэдэгдсэн. Түүний Германы нэгэн томоохон банкан дахь хувийн дансанд нь 2012 оны 1 дүгээр сараас 10дугаар сарын хооронд таван удаагийн гүйлгээгээр нийтдээ 201800 евро орсон. Банкны зүгээс уг мөнгөний эх сурвалж тодорхойгүй, “Монгол улс Хятад болон Оросын мөнгө угаадаг диваажин гэгддэг учраас түүнээс уг мөнгөний талаар асуусан” гэжээ. Харин Б.Даваадорж “Энэ мөнгө өөрийнх нь Монгол дахь хувийн хөрөнгөнөөс гаралтай бөгөөд түүгээр хувийн автомашин худалдаж авах өөрийн Берлин дэх амьжиргааны зардлыг санхүүжүүлэх гэж байсан” гэж мэдүүлжээ.

Үүнд нь банк итгээгүй учраас прокурорт мэдээлжээ. Гэвч мөрдөгчид түүнийг байцааж чадаагүй ингээд гурван долоо хоногийн дараа дипломат дархан эрх ямбын улмаас хэргийг хаасан байна" гэжээ. Тэгэхээр асуудалгүй болоод хэргийг хаагаагүй харин дипломат дархан эрх ямбатай учраас мөрдөх ажиллагаа явуулаагүй юм. Тэр таван гүйлгээний зарим нь манай нэлээд том улстөрчийн данснаас орсон байсан тухайч сураг ажиг байдаг.

Харин одоо уг нийтлэлд юун Прокурорын мэдээллийн тухай дурьдсаныг сонирхоё. Үүнд тухайлбал богино хугацаанд их хэмжээний мөнгө мэдүүлэгт нь дурдсанаар “өөрийнх нь данснаас бус дөрвөн өөр байгууллагаас шилжижөөр иргэн, байгууллагаас орсон, мөн шүүн таслах ажиллагаанаас чөлөөлсөн шалтгаан нь дипломат эрх ямба эдэлдэг байсан явдал” гэхчлэн мэдээлж Берлиний Прокурорын газраас Ерөнхий прокурорын газраар дамжуулан Холбооны хууль зүйн газарт хүргүүлжээ.

Тэр бол мөнөөх “69 нэрийн жагсаалтад” дурьдагдаагүй байдаг. Тэгэхээр 2009, 2012оны жагсаалтуудаас хойш дахин “шинэ жагсаалт” гарч болзошгүй юм.

Гэтэл өнгөрсөн хугацаанд 2016 оны 5-р сард Латвийн хил дээр тэтгэвэртээ гарсан дипломатч Москвагийн машинтай тамхи зөөж байгаад баригдсан, 2019 онд 70 кг героин тээвэрлэж яваад баригдсан, 2018 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр ОХУ-ын Улаан-Үд хот дахь Монголын Дипломат төлөөлөгчийн газарт ажилладаг гэх иргэн Чех улсаас ХБНГУ руу дипломат дугаартай машинаар хориотой эм бэлдмэлийн жагсаалтад багтдаг 150 мянган ширхэг Lorazepam гэдэг эмийг тээвэрлэж яваад саатуулагдсан гэхчлэн Европын холбоонд Монгол Улсыг сэжиглэхээс аргагүй “тохиолдол” олонтаа гарсны дийлэнх нь ГХЯ-аас ангид авч үзэх аргагүй хэрэг явдлууд байна.

Учир нь дипломат эрх ямба, дипломат болон албан паспорттой холбоотой асуудлыг цэгцлэхгүйгээр цааш юу хийхээ, “элдэв жагсаалт”-аас гарах тухайгаа ярих аргагүй болчихлоо. Тэгэхээр ГХЯ-нд “хар жагсаалт” хамаагүй гэх аргагүй байгаа биз.

Хамгийн сүүлд авсан мэдээллээр өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайдаас “Гадаадын улс орнууд дахь ЭСЯ, ДТГ-уудад хандан ажилтнуудынхаа хувийн машинд ч GPSтавьж төвтэй холбох даалгавар өгсөн байх юм. Замбараагүй олгосон дипломат болон албан паспорт, дипломат дугаар олгосон автомашины зөвшөөрлөө үнэхээр цэгцэлж чадахгүй байгаагийн улмаас арга ядсан энэ албан даалгавар гэгч нь үнэн хэрэгтээ олон улсын холбогдох гэрээ конвенцийг зөрчиж хүний эрхэд, хувийн өмчийн эрхэд халдсан “нугалаа” болж мэдэхээр байгааг эх сурвалжууд мэдээлж байна.

Европын холбоо цар тахлындэгдэлттэй холбоотойгоор хяналтаа чангатгаж байна!

Ямартай ч Европын холбооны “Өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалт” гэгчээс гаргахын тулд Монгол Улс гэмт үйлдэлд холбогдсон этгээдүүдттэй хариуцлага тооцох механизмаа чангатгах зэрэг улс орныхоо “нэрийг цэвэрлэх” чиглэлээр шийдвэртэй алхмуудыг хийх хэрэгтэй болж байна.

2020 оны 5 дугаар сарын13-нд Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа “NEWS.MN” агентлагт өгсөн ярилцлагадаа “Европын Холбооны зүгээс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд маш нухацтай ханддаг. Энэ бол Холбооны хувьд тэргүүлэх байр суурь эзэлдэг асуудлын нэг юм. Холбооны зүгээс гишүүн орнууддаа маш өндөр шаардлага тавьдаг төдийгүй тэдгээрийн биелэлтийг хангахыг хатуу шаардсаар ирсэн. 2020 оны нэгдүгээр сарын байдлаар Европын холбооны Мөнгө угаахтай тэмцэх дөрөвдүгээр удирдамжийг бүрэн хэрэгжүүлээгүй 16 зөрчил бүртгэгдэж, Холбооны шүүх дээр дээрх чиглэлийн дагуу мэдээлэл солилцохоос татгалзсан шалтгаанаар хоёрхэрэг шалгагдаж байна.Монгол Улсын хувьд FATF-ийн “эрчимтэй хяналтад” буй орон хэвээр байсан тул Европын Холбоо "Өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалт"-аа шинэчлэхдээ 2018 оны аравдугаар сард шинэчилсэн FATF-ийн жагсаалтад орсон өөрчлөлтүүдийг тусгаж нэмэх шаардлагатай болсон.Дэлхий дахинд Covid-19 вирусийн цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор дээрх жагсаалтыг баталсан хууль 2020 оны 10 дугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжих юм” хэмээн ярьсан байдаг.

Монгол Улс “Өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалт”-д орсноор Европын холбооны банк санхүүгийн байгууллагууд болон аж ахуй нэгжүүд Монгол Улстай холбоотой аливаа гүйлгээ хийхдээ урьдынхаас илүү хянуур хандана. Аливаа сэжигтэй гүйлгээ хийхээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоохын тулд банк, санхүүгийн байгууллага, аж ахуй нэгжүүдийн хийж буй гүйлгээнд нэмэлт хяналт тавина гэсэн үг” гэж тайлбарласан ч бодит байдал дээр “улаан гэрэл” дор харилцана гэдэг амаргүй бөгөөд давхар аудит оруулахыг хүсэх, илүү олон нэмэлт мэдээлэл шаардах зэргээр нөхцөл байдал харуулсаар байна.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 29 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 31 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 33 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 34 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 35 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 1 цаг 54 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 1 цаг 56 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 2 цаг 2 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 2 цаг 11 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 2 цаг 50 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 3 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 3 цаг 41 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 3 цаг 42 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 3 цаг 51 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 3 цаг 54 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 18 цаг 47 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 19 цаг 15 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 19 цаг 33 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 19 цаг 43 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 19 цаг 44 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top