x

Жилд нэг удаа даатгалын төлбөр төлөөд зээлийн эрсдэлээс сэргийлэх боломж бий

Голомт банкны Даатгал хариуцсан менежер Ч.Чинзориг зээлийн эрсдэлийн даатгалын талаар зөвлөж байна.

Манайд ихээхэн тохиолддог зээлийн эрсдэлийн нэг төрөл бол гэнэтийн осолд орсны улмаас зээлээ төлөх боломжгүй болох явдал юм. Зөвхөн орон сууцны зээлийн хувьд тухайн зээлдэгч нь гэнэтийн осолд орсны улмаас амь насаа алдах, эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас зээлээ төлж чадахгүй санхүүгийн дарамтанд орохоос сэргийлэх боломжтой байдаг. Зээлийн эргэн төлөлтийг тасалдуулахаас сэргийлэх одоогоор мэдэгдэж байгаа хамгийн боломжит арга нь даатгал юм. Тэгвэл даатгалын ач холбогдлын талаар та хэр сайн мэдэх вэ? Магадгүй таны эргэн тойронд хэзээ нэгэн цагт тохиолдож байсан, эсвэл энэ тухай сонсож байсан ч төдийлөн анхаарч, анзааралгүй өнгөрч байсан бодитой хийгээд чухал жишээг энд дурдъя. Даатгалтай болон даатгалгүй байснаараа бидний амьдралд ямар ялгааг авчирдгийг үүнээс харж болно.

Жишээ 1. Гэр бүлийн хоёр ослын улмаас нас барж, үр хүүхдээ, эцэг эхээ орхин одсон бөгөөд ард үлдсэн гэр бүл нь орон сууцыг нь өвлөн авсан ч зээлийг үргэлжлүүлэн төлөх боломжгүй тул байраа алдах эрсдэлд орсон. Гэр бүлийн хоёрын хувьд зээл авсан даруйдаа даатгалд хамрагдсан байсан боловч хоёр дахь жилээсээ эхлэн даатгалыг илүү зардал гэж үзэн даатгал хийлгээгүй байна. Хэрвээ даатгалаа тогтмол төлж байсан бол зээлээ хаалгаж байраа алдахгүй байх бүрэн боломжтой байсан.

Жишээ 2. Орон сууцны зээлтэй харилцагч өөрийн ажлын байран дээрээ үйлдвэрлэлийн осолд өртөн хөдөлмөрийн чадвараа алдсан бөгөөд даатгалаа тухай бүрт нь хийлгэн сунгуулдаг байсан тул зээлийн үлдэгдлээ даатгалын компаниар бүрэн төлүүлсэн байна.

Дээрх 2 жишээ бол утга, үйл явдлын хувьд төстэй боловч үр дүн нь тэс өөр жишээ. Гэнэтийн зүйл учрахад бэлэн байхыг хүссэн хүсээгүй нийгэм биднээс үргэлж шаардаж байгаа энэ үед бид ядаж л хоёр дахь жишээ шиг өөрсдөө шийдвэрлэх боломжтой асуудлыг хойш тавих хэрэг бий юу?

Жилд нэг удаа даатгалын төлбөр төлөөд эрсдэлээс бүрэн сэргийлэх боломжтой байдгийг иргэд тэр бүр мэдээд байдаггүй

Даатгалын компани таны өөрийгөө болон өөрийнхөө эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний үнийн дүнгийн асар бага хувь буюу 0.1-3 хүртэлх хувийг даатгалын хураамж болгон авч даатгалын санг бүрдүүлдэг. Тэрхүү сангаас эрсдэлд орсон харилцагч нарынхаа нөхөн төлбөрийг олгох зарчмаар ажилладаг. Өөрөөр хэлбэл өнөөдөр танд эрсдэл тулгараагүй бол таны болон бусад харилцагч нараас бүрдүүлсэн мөнгөөр эрсдэл учирсан өөр нэг харилцагчид тусална. Магадгүй та маргааш ямар нэг эрсдэлд орвол мөн л бусад харилцагч нар танд тусална. Тиймээс зарим харилцагч нарын гаргадаг “даатгалын төлбөрөө байнга төлдөг ч ашиглаж байгаагүй” гэх гомдол нь огтхон ч асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Ирээдүйд учирч болзошгүй хэлж ирдэггүй тэрхүү эрсдэлийн улмаас үүссэн санхүүгийн хямралыг хүндрэлгүйгээр даван туулахад туслах нь даатгалын зарчим. Даатгалд хамрагдана гэдэг нь ямар нэг байдлаар түүнээс ашиг хүртэнэ гэсэн үг бус, харин танд эрсдэл тулгарсан үед түүнийг даван туулах, таныг амьдралаа хэвийн үргэлжлүүлэх боломжийг олгох үйл ажиллагаа юм.

Даатгалыг яагаад банкаар хийлгэх шаардлагатай байдаг вэ?

Харилцагч нэг дороос санхүүгийн бүх үйлчилгээг хамгийн хямд үнээр авах боломж бүрддэгээрээ банкаар даатгал хийлгэх нь илүү давуу талтай.  Банкны хувьд үзүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, нэмэлт орлогын эх үүсвэртэй болдог бол даатгалын компаниуд банкны өргөн сүлжээ, дэвшилтэт технологи бүхий дэд бүтцийг ашиглан үйл ажиллагааны нэмэлт зардалгүйгээр шинэ зах зээл дээр ажиллах боломжтой болдог. Уг үйл ажиллагаанаас хэмнэсэн тэрхүү зардлаа харилцагчийн төлөх даатгалын хураамжаас суутгаснаар харилцагч зах зээл дээрх үнээс илүү хямдаар даатгалд хамрагдах боломж бүрддэг. Банк болон даатгалын нэгдэл буюу Bank + Insurance гэсэн хоёр үгний нийлэмжээс үүссэн Банкашуранс (Bancassurance) гэх энэхүү үйлчилгээ нь банк өөрийн салбар нэгжээр дамжуулан банкны харилцагч нарт даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгон ажиллахыг хэлж байгаа юм. Банкашурансын үйл ажиллагаанд гурван тал (харилцагч, банк, даатгал) оролцож, тэдгээрийн харилцааг зохицуулж байдаг бөгөөд бүх оролцогч талуудад ашиг тустай үйлчилгээ гэдгээрээ онцлогтой.

Банкны хувьд даатгалын бүтээгдэхүүн зарж борлуулсныхаа төлөө зөвхөн шимтгэл авдаг ба даатгалын үндсэн үйл ажиллагаа болох хураамжийн хувь хэмжээг тогтоох, нөхцөл боловсруулах, ялангуяа нөхөн төлбөртэй холбоотой ямарваа нэг шийдвэр гаргах болон түүнд нөлөөлөх боломжгүй байдаг. Таны сонголтыг хөнгөвчлөхийн тулд банк хамгийн сайн гэсэн даатгалын компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, цогц үйлчилгээг нэг дор үзүүлдэг юм. Өөрөөр хэлбэл, банк таны өмнөөс даатгалын компаниудыг сонгон, таны өмнөөс сайн гэрээг хийж хамтран ажилласнаар харилцагчийг буруу сонголт хийснээр эрсдэл хүлээхээс сэргийлж байдаг. Даатгал болон банкны ижил тал нь хоёулаа харилцан итгэлцлийн хүрээнд ажилладаг. Тиймээс нэг талаас үйлчилгээ үзүүлэгч байгууллага харилцагчийн итгэлийг дааж, хариуцлагатай хандах, нөгөө талаас харилцагч даатгалын компаниа маш няхуур, зөв сонгох нь чухал юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Трамп Ирантай "үр дүнтэй" хэлэлцээ хийсэн гэж мэдэгдсэн ч Тегеран үгүйсгэв саяхан Цогтцэций суманд усны өдөрт зориулсан нөлөөллийн арга хэмжээ зохион байгууллаа 2 мин Завхан аймагт хүүхэд, өсвөр үеийнхнийг сүрьеэгээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж байна 2 мин Газрын тосны үнэ дахин өслөө 3 мин Сургууль, цэцэрлэгүүдэд ухаалаг хогийн сав байршуулж эхэллээ 4 мин Сая сая iPhone гар утсыг хакердах боломжтой хэрэгслийг цахим орчинд задруулжээ 1 цаг 54 мин ОХУ-д “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн нээлтээ хийлээ 2 цаг 9 мин Гуравдугаар сарын 25-26-нд зарим нутгаар цас орж, шуурга шуурна 2 цаг 14 мин Эдийн засагт учирч болзошгүй хямралаас сэргийлэх зөвлөл хуралдлаа 2 цаг 15 мин Япон Улс гадаадын иргэдэд байнгын оршин суух эрх олгох шалгуураа өндөрсгөнө 2 цаг 17 мин Улаанбаатар хотод 160 мянга гаруй эзэнгүй нохой, муур байна 2 цаг 17 мин Нийслэлийн байгууллагуудын албан хаагчид гамшгаас хамгаалах сургалтад хамрагдлаа 4 цаг 44 мин Бельги улс еврейчүүдийн эсрэг халдлагаас сэргийлж гудамжинд цэрэг байршуулж эхэллээ 4 цаг 48 мин Европын Холбоо хууль бус цагаачдыг Шенгений бүсээс гаргах шинэ журам баталлаа 4 цаг 49 мин Австрали улс зарим орны иргэдийг хил нэвтрүүлэхийг түр хязгаарлах хууль баталлаа 4 цаг 50 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ 4 цаг 52 мин Альцгеймерийн өвчнийг зогсоох боломжтой бодисыг эрдэмтэд нээжээ 5 цаг 54 мин Ойрх Дорнодын нөхцөл байдлаас үүдэн алт, мөнгөний үнэ огцом хэлбэлзэж байна 6 цаг 4 мин Азийн аваргын тэмцээнд өрсөлдөх Монголын тамирчдын нэрийг зарлалаа 6 цаг 6 мин Сэлэнгэ, Дорнод, Ховд аймгуудад ой хээрийн түймэр гарчээ 6 цаг 29 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару...
Top