x

Мажоритари тогтолцооны гажиг буюу 22 хувийн санал, 75 хувийн эрх мэдэл

2020 оны Орон нутгийн ээлжит сонгууль “дүрмийн дагуу” МАН-ын ялалтаар өндөрлөв. СЕХ албан ёсны дүнг танилцуулаагүй боловч улс төрийн намууд хар машины тооллогын дүнг хүлээн зөвшөөрч, урьдчилсан байдлаар сонгуулийн үр дүнг танилцуулсан билээ.

Энэ удаагийн сонгуулийн нэг онцлог нь сонгогчдод ирцийн босго тавиагүй, мөн нэр дэвшигч нарт саналын босго тавиагүй. Өөрөөр хэлбэл, сонгогчдын хэдэн хувь сонгуульд оролцсоноос үл хамаарч хамгийн олон санал авсан нам, нэр дэвшигч ялалт байгуулав.

Тодруулбал, Улаанбаатар хотод 900 мянга гаруй сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээр 400 мянга буюу 44 орчим хувь нь саналаа өгсөн байна. Өмнөх сонгуулиудын жишгээр Орон нутгийн сонгуулийн ирц хамгийн багадаа 50-51 хувьд хүрдэг байсан бол энэ удаагийн сонгуулиар эрх баригч нам “Ирц хамаагүй, сонгууль дахихгүй” хэмээн зарласны улмаас сонгогчдын идэвхи ч мөн буурсан бололтой.

Нийслэлд санал өгсөн сонгогчдын хамгийн их буюу 22 хувийг /сонгогчдын жагсаалтад бичигдсэн сонгогчдоор хувилаад үзвэл нийт сонгогчдын 10 орчим хувь болно/ МАН-ын нэр дэвшигчид, үүний дараа 14 хувийн саналыг АН-ын нэр дэвшигч нар авч, НИТХ-ын 45 суудлын 34 нь /75,5 хувь/ МАН-д иржээ. Санал өгсөн нийт сонгогчдын таван хүн тутмын нэгийнх нь саналыг авсан нам 75 хувийн эрх мэдлийг авсан гэсэн үг.

АН нийслэлд найм, ХҮН гурван суудал авсан байна. Сүхбаатар дүүргээс бусад найман дүүрэгт МАН ялжээ. Баянгол дүүрэгт АН, МАН-ын санал тэнцэж, аль нэг нам дангаар эрх боломжгүй болсон хэдий ч ХҮН энэ удаад хоёр намын аль нэгэнтэй хамтрахгүй гэдгээ өнөөдөр зарлалаа.

Мөн орон нутагт 13 аймгийн 185 суманд МАН ялж, найман аймаг, 140 гаруй суманд АН ялалт байгуулсан байна. АН-ын хувьд орон нутгийн сонгууль, тэн дундаа найдлага тавьж байсан нийслэлд ялагдал хүлээсэн нь томоохон цохилт болов. Ялангуяа сонгогчдын санал хамгийн их гээгддэг мажоритари тогтолцоог сонгосон, энэ хуулийг АН эрх барьж байх үедээ батлуулсан гэдэг нь хамгийн том факт юм.

2016 онд АН-ын дарга З.Энхболд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа уг хуулийг батлуулсан билээ. Үүнээс хойш УИХ-ын хоёр, орон нутгийн хоёр, нийт дөрвөн удаагийн сонгуульд АН ялагдал хүлээгээд байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 48 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 58 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 1 цаг 1 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 1 цаг 1 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 1 цаг 2 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 1 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 1 цаг 4 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 1 цаг 5 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 3 цаг 26 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 3 цаг 35 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 3 цаг 35 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 3 цаг 39 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 3 цаг 48 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 3 цаг 53 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 5 цаг 29 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 5 цаг 41 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 5 цаг 41 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 5 цаг 42 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 5 цаг 47 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 5 цаг 51 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г...
Top