x

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргах уу?!

Эхлээд С.Баяр, дараа нь Ч.Сайханбилэгийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт шилжүүллээ. Шалтгаан нь тэдний эрүүл мэнд муудсантай холбоотой.

Өөрөөр хэлбэл, С.Баярын хууч өвчин нь сэдэрч, хүндэрсэн бол өчигдөр Ч.Сайханбилэгийг шулуун гэдэсний хагалгаанд яаралтай орох шаардлагатай гэж хорих ангийн эмч нар үзжээ. Улмаар тэднийг хагас сарын зайтай хорих ангиас шилжүүлж, Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээ хийж эхлэв.

Нэгэн цагт Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж, Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж явсан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас нэг өдөр дуудаж, байцаалт авсан байдаг. Нэг өдөр дуудаж байцаалт авсан шиг ээ хэдхэн цагийн зөрүүтэй цагдан хорьсон юм. Тэднийг Оюу толгой хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас яллагдагчаар татаж, шүүхийн шийдвэрээр цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Хуулийн хүрээнд 30 хоног таслан сэргийлж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлсэн ч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс дахин 30 хоногийн хугацаагаар цагдан хорих шийдвэрийг гаргасан юм.

Хэдийгээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас ил захидал илгээж тухайн үед Засгийн газрын тэргүүлж байсан хүнийхээ хувьд Оюу толгойн гэрээг үзэглэж улс төрийн шийдвэр гаргасан, улмаар батлан даалтад гарч гадуур шалгагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй.

Харин С.Баярын хувьд хэнтэй ч уулзахгүй, уулзах ч шаардлагагүй гэдгээ илэрхийлсэн хэдий ч өмгөөлөгч нь батлан даалтад гаргах хүсэлт тавьсан байдаг. Гэвч шүүх бүрэлдэхүүн бас л хүлээж аваагүй билээ. Учир нь, прокурорын байгууллагаас тэднийг дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэж үзэж, тэрхүү хүсэлтийг нь шүүх хүлээн авч цагдан хорих хугацааг сунгасан билээ.

Харин олон нийтийн зүгээс тэднийг мөрдөн шалгах ажиллагаа удаашралтай байгааг хэлдэг бол өмгөөлөгчид нь ганц, хоёрхон удаа байцаалт, мэдүүлэг авсан гэдгийг хэлдэг. Нөгөө талаас хууль, хяналтын байгууллагаас С.Баяр, Ч.Сайханбилэг нарын нөхдөд холбогдох энэхүү хэргийг зохих шаардлагын дагуу шалгаж байгаагаа илэрхийлсэн байдаг. Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог "Оюу толгойн гэрээтээ холбогдуулан хэд, хэдэн хүнийг шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн хүрээнд үргэлжилж байна" гэх утгатай тайлбарыг өгсөн.

Тэгвэл экс хоёр Ерөнхий сайдыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ энэ сарын 12-ны өдөр дуусгавар болно. Өөрөөр хэлбэл, харьяаллын дагуу холбогдох шүүх хурал хуралдаж, тэднийг үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг шийдэх юм. Гэхдээ өнгөрсөн хугацаанд С.Баяр, Ч.Сайханбилэг нарын биеийн байдал муудаж, Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хүргэгдсэн. Үүнээс үзэхэд тэд эрүүл мэнд муудсан гэх шалтгаанаар батлан даалтад гарах магадлалтай байж болзошгүй байна.

Нөгөө талаасаа олон нийт тэднийг эрүүл мэндийн шалтгаанаар "ялаас мултрах"-ыг санаархаж байна гэж ч хардаж байгаа юм. Ямартай ч С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих уу, эсвэл үргэлжлүүлэн цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээг авах уу гэдгийг харах л үлдлээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (43.242.243.32)
    Гэрчтэй ,эзэнтэй,баримттай 60-тэрбумыг улстөрийн шалтгаанаар хэрэгсэхгүй болгож байхад Баяр, Сайханбилэг нар ял авна гэж гоньж,удахгүй суллагдана тэгээд нотлох баримтаар гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгоно ингээд л шударга эх орончид болцгоох цаг ,мөч тоологдож эхэллээ дээ! Монголчуудын төрд итгэх итгэл ийнхүү алдарна,,,
    2018 оны 06 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 8 цаг 6 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 8 цаг 21 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 8 цаг 40 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top