x

Химийн салбарын Нобелийн шагналыг “генийн хайч”-ыг бүтээсэн эмэгтэй эрдэмтэд хүртлээ 

Нобелийн шагналтнуудыг тодруулах долоо хоног үргэлжилж байна.

Энэ жилийн химийн салбарын Нобелийн шагналыг Францын эрдэмтэн Эммануэль Шарпантье, АНУ-ын эрдэмтэн Женифер Дудна нар “амьд организмын удамшлын мэдээллийг генийн түвшинд өөрчилж засах” арга нэвтрүүлснийхээ төлөө төлөө хүртлээ.

Тэд Нобелийн шагналын түүхэнд химийн салбарт энэ нэр хүндтэй шагналыг хүртэж байгаа зургаа, долоо дахь эмэгтэй эрдэмтэд болж байна. Энэ жил химийн салбарын Нобелийн шагналыг анх удаа эмэгтэй эрдэмтэд авч байна.

"CRISPR- Cas9" генийн хайчийг ашиглан эрдэмтэд аливаа амьд амьтны генийн мэдээлэл хадгалагдаж байдаг ДНК-д цэгэн өөрчлөлт оруулах боломжтой болжээ. Хүний биед олон их наяд эс байдаг бөгөөд эс бүрд генийн кодын хос хэлхээ бүхий спираль байдаг. Спираль бүр бидний өвөг дээдсийн олон тэрбум жилийн хувьслын явцад цуглуулсан мэдээллийн гинж юм. Эл гинж нь зургаан тэрбум хэлхээснээс бүрддэг байна.

Эммануэль Шарпантье, Дженифер Дудна нар энэхүү гинжнээс шаардлагатай хэлхээсийг “хайчилж” авах аргыг боловсруулсан байна. Өөрөөр хэлбэл, байгалийн шалгарлын үр дүнд бий болж, олон сая жилийн дараа ч хүний бие организмд асуудал үүсгэх болсон генийн кодыг засах боломжыг нээсэн аж. 

Нобелийн шинэхэн шагналтнуудын судалгааны ажил 2012 онд гарснаас хойш эрдэмтэд хулгана болон хүний эс дэх ДНК-д өөрчлөлт оруулж чаджээ. Өдгөө "CRISPR- Cas9" технологийг ургамлын шинэ төрөл гаргаж авах, тусдаа генийн үйл ажиллагааг судлахад ашиглаж байгаа бол цар тахал дэгдсэнээс хойш коронавирусийг илрүүлэх CRISPR оношлуур боловсруулахад өргөнөөр ашиглах болжээ.

CRISPR/Cas технологи хүнийг удамшлын өвчнөөс ангижруулаад зогсохгүй урьд өмнө байгаагүй ур чадвартай болгох шидтэй гэнэ.

2018 онд Хятад улсад генийн засвартай хүүхдүүд төрж, олон улсын хэмжээнд дуулиан тарьж байсан билээ. Эрдэмтэд, улстөрчдийн хооронд ийм төрлийн туршилтыг хүлээн зөвшөөрөх эсэх талаар өнөө хэр маргаан дэгдсэн хэвээр. Шарпантье, Дудна нарын энэхүү бүтээл хүний амьдралыг дотоод шаталтын хөдөлгүүр, цахилгаан, интернет шиг үндсээр нь өөрчилнө гэж эрдэмтэд үзэж байна.

Өнгөрсөн даваа гаригт анагаах ухааны салбарын Нобелийн шагналтангууд тодорсон бол мягмар гаригт Физикийн шинжлэх ухааны шагналтнууд тодорлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top