x

Украин, Орос хоёр улсын аюулгүй байдлын баталгаа хэлэлцээрийн гол асуудал болж байна

Барууны орнууд мөргөлдөөнийг зогсоохын тулд Украинд аюулгүй байдлын баталгаа олгох талаар хэлэлцсээр байна. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улс орных нь аюулгүй байдлыг мөн адил хүндэтгэх ёстой гэж мэдэгджээ. 

В.Путин мягмар гарагт Бээжин хотноо Словакийн Ерөнхий сайд Роберт Фицотой уулзах үеэрээ ийнхүү мэдэгдсэн байна.

Оросын удирдагч хэлэхдээ, “Украин өөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангах нь мэдээжийн хэрэг өөрсдийнх нь шийдвэр. Гэхдээ Европын аюулгүй байдлыг багтаасан суурь баримт бичигт дурдсанчлан аль нэг орны аюулгүй байдлыг хангахын тулд бусад улс орны аюулгүй байдал, ялангуяа Оросын аюулгүй байдалд хохирол учруулж болохгүй” гэлээ.

Украиныг Европын Холбоонд гишүүнээр элсүүлэхийг миний бие хэзээ ч эсэргүүцэж байгаагүй, харин НАТО-гийн тухайд “энэ бол өөр асуудал юм” гэж В.Путин мөн цохон тэмдэглэжээ.

Саяхан Украинд “Рейтинг групп” хэмээх бие даасан судалгааны байгууллагаас судалгаа явуулахад, судалгаанд оролцогчдын 75 хувь нь АНУ болон Европ аюулгүй байдлын баталгаа гаргаж өгсөн тохиолдолд гал зогсоох хэлэлцээрийг дэмжинэ гэж хариулсан байна. Харин санал асуулгад оролцогчдын ердөө 3 хувь нь нөхцөл болзолгүйгээр гал зогсоохыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Украины тал цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлсээр байна. Тус улс наймдугаар сард байлдааны талбарт “Фламинго” нэртэй шинэ далавчит пуужинг нэвтрүүлжээ. Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэхдээ, энэ бол манай улсын зэвсэглэлд байгаа “хамгийн амжилттай” пуужин гэжээ. Уг пуужин нь 3000 орчим км-ийн тусгалтай байна. Украины цэргийн хэвлэл болох “Милитарный”-д мэдээлснээр, уг зэвсгийг Крым дэх Оросын бааз руу довтлоход ашиглажээ. 

Эх сурвалж: NHK

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан саяхан Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил 4 мин Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 15 мин Ормузын хавх 30 мин ЗГ: Дижитал эдийн засгийг өсгөнө 40 мин ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа 1 цаг 0 мин “Asiana”-гийн хувьцаа эзэмшигчид Кореан Эйртэй нэгдэхийг зөвшөөрчээ 3 цаг 57 мин ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн уулзав 4 цаг 5 мин Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ 4 цаг 21 мин Өнөөдөр байдлаар 60,557 хүүхэд буюу 48 хувь нь бүртгэлээ хийлгэжээ 4 цаг 32 мин Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ 4 цаг 42 мин Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв 4 цаг 51 мин Орон нутаг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана 5 цаг 5 мин Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв 5 цаг 10 мин Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна 5 цаг 12 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ 5 цаг 17 мин Э.Галбадрал: АНын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой 5 цаг 30 мин ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна 6 цаг 21 мин Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ 6 цаг 27 мин Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 21 цаг 40 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Дайн өөрчлөгдсөөр байна Шатахууны хямрал ба бодит байдал Месси 80 мянган евро хандивлажээ Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга...
Top