x

Орчин цагийн хамгийн аюулт вирусийг нээсэн эрдэмтдийг танилцуулж байна

Анагаах ухааны салбарын энэ жилийн Нобелийн шагналтангууд өнгөрсөн даваа гаригт тодорсон билээ. 

Америкийн вирус судлаачид Харви Ольтер, Чарльз Райсба, Британийн Майкл Хоутон нарыг орчин цагийн хамгийн аюултай гепатитын С вирусийг нээснийх нь төлөө Новелийн эзэн болгосон юм. 

Эрдэмтдийг танилцуулж байна. 

Майкл Хоутон Их Британид 1949 онд төржээ. Зүүн Английн их сургуулийг 1972 онд дүүргэсэн байна. Лондоны Хаантны коллежид докторын зэргийг 1977 биохимиэр хамгаалжээ. Одоо Канадын Альбертын их сургуулийн багш. Хоутон Роберт Хкхын медаль зэргийн маш олон шагналтай. Тэрээр 200 гаруй шинжлэх ухааны бүтээлийг зохиогч юм.

Харви Олтер 1935 онд Нью-Йоркт (АНУ) төрөөд Рочестерын их сургуулийг дүүргэжээ. Далаад оны эхнээс АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн Бетесд хотын байгууллагын цус сэлбэх трансфузиологийн тасгуудад ажиллаж иржээ. Гепатитыг судлахад нээлт хийсэн учир 2000 онд Альберт Ласкерын шагнал ба АНУ-ын ЭХЯ-ны “Гарамгай зүтгэлийн” медалиар шагнагджээ.

Чарльз Райс 1952 онд Сакраменто (АНУ) хотод төржээ. Калифорнийн технологийн их сургуульд докторын зэргийг 1981 онд хамгаалсан. Тэрээр 1995 оноос Калифорнийн их сургуулийн профессороор ажиллаж байгаад 2001 онд Нью-Йоркийн Рокфеллерын их сургуульд багшласан юм. Тэндээ гепатит C вирусийг судлах төвийг 2018 оноос эхлэн толгойлж байна. Райс АНУ-ын Үндэсний ШУА-ийн гишүүн ба Роберт Кохын медаль, Альберт Ласкерын шагнал хүртэж байв.

Гепатит C гэдэг нь элэг гэмтээдэг нэг үгээр элэгний өрөвсөлт өвчин юм. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, дэлхийд ужиг гепатит C өвчинд 71  сая хүн нэрвэгдээд байна. Өвчин нь өөрөө тийм ч аймшигтай биш ч гурван эрдэмтний нээсэн вирус нь элэгний цирроз ба хорт хавдрыг үүсгэдэг аюултай. Өвчний хүндрэлээр жилдээ 400 мянган хүн мөнх бусыг үзүүлдэг. Гепатит С вирусийн эсрэг үр дүнтэй эмийг эрдэмтэн нар бүтээгүй байна. Тэд энэ чиглэлээр ажилласаар байгаа юм. 

1940-өөд онуудаас эрдэмтэд гепатитын халдвар цусаар ба организмын шингэнээр дамждаг гэсэн оййлголттой болж, жараад онуудад Барух Блумберг гепатитын В вирусийг нээсэн ба түүгээр ч Нобель авсан байлаа. Тэр нээлт оншилгооны тест бүтээхэд тус болов. Харин Америкийн эрдэмтэн Харви Альтер донорын цус авсан хүмүүс ховор ч гэсэн гепатитаар өвчилдгийг илрүүлж тэдний цусаар шипанзед халдвар өгөөд өмнө нь мэдэгдэж танигдсан А ба В гепатитаас гадна бас нэг адил өвчин байгааг баталжээ.

Өвчнийг гепатит “А ч биш, В ч биш” гэж нэрлэсэн байв. Өвчнийг өдөөгч гепатитын C вирусийг зөвхөн 1989 онд нээжээ. Ольтер, Райс, Хоутоны  нээлт нь тэр нээлтэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. АНУ-ын Эрүүл мэндийн  үндэсний хүрээлэнгийн мэргэжил нэгтнүүдийнхээ хамт Ольтер цусаар дамжин халдвар авсан өвчтөнүүдийн тохиолдлыг судалжээ.

Вирусийг Британийн Майкл Хоутон илрүүлсэн юм. Халдвар авсан шимпанзегийн цусны генетикийн кодтой “тунгалаг шөлөнд” тэр нууц гепатиттай хүмүүсийн нийлдсийг нэмэрлэсэн байна. Нийлдэс дэх дархлалын хариулалт нь амьтны биш вирусийг танигдуулжээ.

Хоутон хамтрагч нарынхаа хамт вирусийн рибонуклейны хүчил РНК-ийн хэсгийг ялган гаргаад цааш нь судлан вирус нь Flavivirus гэх бүлийнх гэж тогтоов. Ингээд гепатит С вирус гэж нэрлэсэн байна.

Сүүлд нь америкийн Чарльз Райс туршилтын замаар гепатит С-г зөвхөн ганцхан вирус өдөөдгийг тогтоожээ. Тэрээр шимпанзед халдвар өгч байсан гэж сэжиглэсэн геномын хэсгийг нь судласан юм. Тэрээр Сент-Луисийн Вашингтоны их сургуулийнхантай хамт геномд нь вирусийн үржилд чухал нөлөөтэй патогенийн хэсгийг тогтоожээ. Цус юүлэлтээр халдвар авсан хүмүүст зөвхөн гепатит С буруутайг түүний судалгаа тогтоосон юм.

Вирус гепатит С-г  нээсэн нь вирусийн халдвартай тэмцэхэд чухал онцгой үйл явдал гэж Нобелийн хорооны мэдэгдэлд өгүүлжээ. Нээлт нь вирусийн эсрэг эм бүтээх замд бас онцгой нөлөө үзүүлжээ.

Дашрамд дурьдахад, Гепатит С вирус нээснийг орчин үеийн анагаах ухаанд Үнсгэлжингийн түүх гэж тодорхойлсон байдаг.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top