x

Я.Содбаатар: Монголбанк Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичиг боловсруулж дууссан байгаа

УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн өнөөдрийн /2018.06.04/ -ний хуралдаанаар Төрийн өмчийг 2018-2020 он хүртэл хувьчлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ.

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Я.Содбаатар, ажлын албаны дарга Н.Энхтайван нар мэдээлэл өгсөн юм. 

Бүлгийн гишүүд өмч хувьчлалын тухайд Засгийн газраас оруулж ирсэн хувилбарыг зарчмын хувьд дэмжжээ. Ингэхдээ хувьчлахаар оруулж ирсэн обьектуудыг ил тод, нээлттэй байх зарчим баримталж, бодлогоо тодорхой болгон эргэж танилцуулах нь зүйтэй гэсэн саналыг гишүүдийн зүгээс гаргасан байна.

Мэдээллийн дараа МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Я.Содбаатар нар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

-Өмч хувьчлалтай холбоотойгоор төсөвт ямар хэмжээний орлого нэмэгдэж байгаа вэ. Төрийн өмчийн анхны үнэлгээг хэрхэн хийж байгаа вэ?

Д.Хаянхярваа: -Засгийн газар ямар хэлбэрээр хувьчилбал төрийн өмчит компани үнэд хүрэх вэ, үнэ цэнийг нь хэрхэн өсгөх вэ гэдэгт саналаа гаргаад явна. Энэ жил өмч хувьчлалын орлогоор төсөвт хөрөнгө тавиагүй. Ер нь обьектуудыг хувьчилна гэдэг зөвхөн орлого хөөж байгаа асуудал биш. Ойролцоогоор 200 гаруй тэрбум төгрөг олно гэсэн тооцоо Засгийн газар дээр байгаа. Хамгийн гол нь компанийн засаглалыг хэрхэн сайжруулах, яаж олон нийтэд нээлттэй болгох вэ гэдэгт анхаарч, тур дундаа олон нийтийн хяналтын дор төрийн өмчит компаниуд үйл ажиллагаагаа шударга, зөв явуулдаг болох чиглэлийг барьж байгаа.

Я.Содбаатар: -Төрийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлд бодлогын хувьд тодорхой арга хэмжээ авах ёстой. Төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулах зайлшгүй шаардлагатай. Сүүлийн хоёр жилд эдгээр компанийн ашигт ажиллагаа нэмэгдэж байгаа. Манай төрийн өмчийн нийт компаниуд 800 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Энэ удаагийн өмч хувьчлалаар аль болох нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлнэ. Иргэдийн болон хөндлөнгийн хяналтыг оруулж ирэх, компанийн засаглалыг сайжруулах чиглэлд анхаарч байгаа. Монгол Улсын аюулгүй байдалтай холбоотой салбаруудын хувьчлалыг түр хойш нь тавьсан. Аль аж ахуйн нэгжийг хэдэн төгрөгөөр хувьчлах вэ гэдэг асуудал бодлого батлагдсны дараа тодорхой болно.

-Зээлийн хүүгийн хязгаар тогтоох асуудалд МАН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

Я.Содбаатар: -Зээлийн хүүг бууруулах нь Монголчуудын хүсэн хүлээж байгаа асуудал юм. УИХ дээр өнгөрсөн хавар, намрын чуулганы үеэр цогцоор нь ярьсан. Арилжааны банкны хуулиудыг хэлэлцэх хүрээнд ч уг асуудлыг хөндсөн. Намрын чуулганы үеэр Г.Занданшатар нарын гишүүд Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох тухай хуулийн төслийг өргөн барьсан. Тухайн үед мэргэжлийн байгууллага буюу Монголбанкнаас энэ хуулийг цогцоор нь оруулж ирэх нь зүйтэй гэдэг үндэслэлээр хойшлуулсан. АН-ын бүлэг тухайн үед “зээлийн хүүгийн дээд хязгаарыг захиргааны аргаар тогтоож болохгүй” гээд хэвлэлийн бага хурал хийж байсан.

Энэ удаа УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг оруулж ирсэн. Энэ хууль хамрах хүрээ, боловсруулалт болон Мөнгө хүүлэлттэй холбоотой зохицуулалт гээд олон талаас учир дутагдалтай байна гэдгийг Эдийн засгийн байнгын хорооны гишүүд үзсэн. Ингээд асуудлыг цогцоор нь оруулж ирэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн. Зээлийн хүүг бууруулах нь зөв. Энэ хүрээнд хийгдэж байгаа бодлогын баримт бичгүүдтэйгээ уялдуулах ёстой. Монголбанк Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичиг боловсруулж дууссан байгаа. Энэ сарын дундуур дуусна. Зээлийн хүүг бууруулахдаа захиргаа, эдийн засгийн аргыг хосолмол байдлаар хэрэглэх нь оновчтой гэсэн байр суурьтай байгаа. Дан захиргааны аргаар зээлийн хүүг бууруулах гэж оролдсон орнуудын гашуун туршлага бий. Эдийн засгийн аргаар дангаар нь бууруулах гэж олон жил ярьсан ч үр дүнд хүрээгүй. Тиймээс энэ хоёр аргыг хослуулж хэрэглэх нь зүйтэй.

Д.Хаянхярваа: -Зээлийн хүүг бууруулах асуудалд шоу хэлбэрээр хандаж болохгүй. Тиймээс мэргэжлийн хүмүүсийн дуу хоолойг хэвлэл мэдээллийнхэн олон нийтэд хүргэх нь илүү оновчтой болов уу. Нэг хэсэг нь Зээлийн хүүг бууруулах хууль боловсруулж байхад нөгөө хэсэг нь эсэргүүцээд байгаа юм шиг буруу ойлголтыг нийгэмд өгч байна. Банкны системийг эдийн засгийн цусны эргэлт гэж үздэг учраас МАН-ын бүлэг энэ асуудалд маш нухацтай, тооцоо судалгаатай, мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсч ул суурьтай хандах ёстой гэж үзэж байгаа. Бүлэг ямар нэгэн улстөр, хэн нэгэн гишүүний санаачилсан хууль гэдэг өнцгөөс биш эдийн засгийн үр ашгийн талаас харж байгааг хэлмээр байна.

Эх сурвалж: УИХ дахь МАН-ын бүлгийн хэвлэлийн алба

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 8 цаг 5 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 8 цаг 20 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 8 цаг 39 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top